| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01206/и |
| Дугаар | 155/ШШ2016/00110 |
| Огноо | 2016-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2016/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Г-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01206/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Г- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 3 сарын 29-ний өдрөөс эхлэн тус аймгийн Үйлдвэр холбоонд мужаанаар тус байгууллагын даргын 1971 оны 3 сарын 29-ний өдрийн 89 тоот шийдвэрээр ажиллаж байгаад Үйлдвэр Холбооны зохион байгуулалтаар тус аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1972 оны 3 сарын 01-ний өдрөөс эхлэн мужаанаар шилжин ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу 1975 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Архустайн ТМС-д суралцаж төгсөн улмаар 1975 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт тракторын жолоочоор 1976 оны 7 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. 1976 оны 7 сарын 15-ны өдрөөс эхлэн Цэргийн хугацаат албанд татагдан улмаар албаа нэр төртэй хааж 1979 оны 7 сарын 15-ны өдөр халагдсан. Улмаар 1981 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн Баян-Эрхт хоршоонд барилгын ажилчнаар орж ажиллаж байгаад уг хоршоо татан буугдтал буюу 1984 оны 3 сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан. 1984 оны 3 сарын 26-ны өдрөөс эхлэн тус аймгийн даргын 1984 оны 3 сарын 26-ны өдрөөс эхлэн Бүрэнхаан /улсын үйлдвэрийн газар/ хайгуулын 9 дүгээр ангид өрмийн ажилчнаар орж ажиллаж байгаад орон тооны цомхтголоор 1985 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1987 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн Хаймгийн Э-ийн САА-н үр тарианы 2 дугаар бригадад тракторчнаар 1992 оны 3 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс тус САА-н өмч хувьчлал явагдсан. Өмч хувьчлалаар тус САА нь Баян-Өндөр компани болон өөрчлөгдсөн бөгөөд мөн өдрөөс тус компанид тракторчнаар 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Мөн М-сум дахь МСҮТ-д 10 сарын 1-ны өдрөөс эхлэн 1999 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, манаачаар ажилласан. ...Иймд миний 1971 оны 3 сарын 29-ний өдрөөс эхлэн 1972 оны 3 сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Үйлдвэр холбоонд мужаанаар, тус аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1972 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлэн 1976 оны 7 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд мужаанаар, 1975 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт тракторын жолоочоор 1976 оны 7 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1979 оны 7 сарын 15-ны өдрөөс эхлэн мөн аймгийн Баян-Эрхт хоршоонд барилгын ажилчнаар 1984 оны 3 сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 3 сарын 26-ны өдрөөс эхлэн Бүрэнхаан /улсын үйлдвэрийн газар/ хайгуулын 9 дүгээр ангид өрмийн ажилчнаар 1985 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1987 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн Х аймгийн Э-ийн Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад тракторчнаар 1992 оны 3 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд, Сангийн аж ахуйн Баян- Өндөр компанид тракторчнаар 1992 оны 3 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 10 сарын 1-ний өдрөөс эхлэн 1999 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, манаачаар ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Г- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Г- нь Х аймгийн Үйлдвэр холбоонд 1971 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1972 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар, Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1972 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар, Х аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Б хоршоонд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд барилгын ажилчнаар, Б улсын үйлдвэрийн газрын хайгуулын 9 дүгээр ангид 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өрмийн ажилчнаар, Х аймгийн Э-ийн Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторчнаар, Баян- Өндөр компанид 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторчнаар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, манаачаар ажиллаж байсан болох нь М-Модны Үйлдвэрээс 1972 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Г-ын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1972 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 1973 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, Хаймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаартай Ажлаас халах, ажилд томилох тухай, 1976 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хаймгийн Э-ийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хаймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Д овогтой Г нь МСҮТ-д шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Хаймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10/395 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/472 дугаартай архивын лавлагаанууд, гэрч Ц.Хоролсүрэнгийн Д.Г- Баян-Эрхэт хоршоололд 1981-1984 онд тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Баян-Эрхэт хоршоололд 1981-1983 онд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч П.Баасанжавын Д.Г- Хаймгийн Э сумын Э-ийн сангийн аж ахуйн 2 дугаар бригадад 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Ингээд Э-ийн сангийн аж ахуй 1993 онд хувьчлагдаж Б компани болсон ба Б компанид 1993 оноос 1994 оныг дуустал тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Э-ийн сангийн аж ахуйн 2 дугаар бригадад 1988 оноос 1990 оныг дуустал, Баян-Өндөр компанид 1993-1994 онд тогооч, манаачаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч М.Батбаярын Намайг 2000 оны 3 сард Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ажилд ороход Д.Г- уурын зуухны машинистаар ажилладаг байсан ба 2003 оныг дуустал ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би 2000 оны 3 дугаар сараас 2015 оныг хүртэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд уурын зуухны машинистаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Г- ын Х аймгийн Үйлдвэр холбоонд 1971 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1972 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар, Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1972 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар, Х аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Б хоршоонд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд барилгын ажилчнаар, Б /улсын үйлдвэрийн газар/ хайгуулын 9 дүгээр ангид 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өрмийн ажилчнаар, Х аймгийн Э-ийн Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторчнаар, Сангийн аж ахуйн Б компанид 1992 оны 3 сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторчнаар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ