Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагчХААН банкны Х- салбарын

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.О, Б.П нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00044/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ХААН банкны Х- салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч П овогтой О нь 2014 оны 02-р сарын 05-ны өдөр дугаар №ЗГ/14/319 тоот зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Х- салбараас цалингийн зээл 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл, хүүг сар бүр тогтмол 426.600 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 350 хонож байна. П.О зээл авах үедээ Аймгийн *** ажиллаж байсан. М сумын*** байсан, одоо хаана байгаа нь тодорхойгүй олдохгүй байгаа. П.О нь ажлаас гараад Улаанбаатар хотод байгаа гэж 1 удаа түүний охин утсаар /***/ ярьсан, дахин холбогдож чадаагүй болно. Түүний нөхөр Б овогтой П нь Аймгийн ***аар ажиллаж байгаад ажлаас гарсан. Иймд П овогтой О болон хамтран зээлдэгч Б овогтой П нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.О, Б.П нар нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй байх тул хүсэлт гаргагч ХААН банкны Х- салбарын хүсэлтийн шаардлагыг хангаж, П.О, Б.П нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй байна.

Холбогдох мэдээллүүдийг дурьдвал: П.О нь *** регистрийн дугаартай, Б.П  нь *** регистрийн дугаартай болно.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О  2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг түүний *** дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.ОБ.П нарыг эрэн сурвалжилсугай.

2.  Хариуцагчаар оролцвол зохих этгээд ПП.ОБ.П нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг 8 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ХААН банкны Х- салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ