| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0051/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Г.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711012990374 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Нүрэм овогт Г.Ц, 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамж 769б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ................................................
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул-2 захын орчим хохирогч Б.Баттулгыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баттулгатай таараад хэд хэдэн удаа цохиж авсан. Хохирогч Баттулгыг 5 сарын өмнөөс таньдаг болсон. Машины бичиг баримт шилжүүлж, өгөх ёстой байснаа өгөөгүй, удсан болохоор маргаан болсон. Би хохирогчтой авто машины худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Машин хоорондоо худалдсан. Бичиг баримтыг нь шилжүүлж өгөх гээд удаасан. Төлбөр мөнгө нь бүрэн төлөгдсөн гэв.
Хохирогч Б.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Цагаанхүү гэгч намайг хөөе Тулгаа гэж дуудсан. Тэгэхээр нь би очоод юу байна гээд гар бариад нөгөө машин юу болсон бэ? бичиг баримтаа хэзээ шилжүүлэх бэ? бараг 2 сар боллоо гэсэн чинь Цагаанхүү ямар олон нэхдэг пизда вэ гэхээр нь би уурлаад чи хоёр долоо хоног болно гэчихээд хоёр сар болчихлоо гэж маргалдсан. Тэгсэн чинь Цагаанхүү намайг нааш ир пизда минь чамайг ална гээд хажуудаа байсан гудамж руу орсон чинь Цагаанхүү намайг юу гээд пизда вэ гээд миний толгой, нүүр хэсэг рүү 10 орчим удаа цохисон. Мөн хоолойноос багалзуурдаад байсан. Цагаанхүү бас намайг бариад хөл хавирч унагаагаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-9-10х/,
Гэрч Б.Саруул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Баттулгын хамт Нарантуул-2 захын автобусны буудал руу явж байтал манай нөхрийн танил Цагаанхүү тааралдсан. Тэгээд манай нөхрийг архи аваад өг гэж хэлэхээр нь манай нөхөр байхгүй гэсэн. Гэтэл манай нөхрийг гудамж руу дагуулж ороод нүүр, толгой, цээж хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-13-14х/,
Яллагдагч Г.Ц мэдүүлэхдээ: “...Тэгээд тэр өдөр Баттулга надтай тааралдаад дээрх асуудлаар олон зүйл шалгаагаад байхаар нь би удахгүй засч өгнөө гэхэд намайг явуулахгүй заамдаад биенээс зуураад тавихгүй байсан. Би явах гэж тэнд зөндөө хэрэлдэж маргалдсан боловч намайг тавихгүй байсан. Тэгээд бид хоёр бие биенийгээ түлхсээр байгаад гудамж руу ороод би Баттулгын толгой руу нэг удаа, нүүр хэсэг рүү нэг удаа цохисон чинь Баттулга улам дайраад бид хоёр хальтраад газар унасан ..” гэсэн мэдүүлэг. /хх-24-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №14114 тоот дүгнэлтэд:
1. Б.Баттулга-н биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхи, доод уруул, зүүн чихний ард хэсэгт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-20х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул-2 захын орчим хохирогч Б.Баттулгыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Баттулга нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.