Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2016/0022/З |
Дугаар | 126/ШШ2016/0026 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 126/ШШ2016/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц*****************ХХК-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж, 000088427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ийн захирал Ж.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*****************, гуравдагч этгээд Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү*****************, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ийн захирал Ж.А*****************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 249, 2012 оны 10 дугаар тогтоолуудыг биелүүлж аймгийн Засаг даргын 2013-4-19-ний өдрийн А/84 тоот захирамжаар манай компанид 6351.1 м.кв газар эзэмшүүлсэн. Манай компаний хууль ёсны эрх ашгийг хохироож, манай эзэмшил газарт иргэн Ц.Гантуяа, Ч.Т***************** нар хуульд захирагдахгүй хууль бусаар авсан газрын захирамж, гэрчилгээ ашиглан өмчлөх эрхийн гэрчилгээ авч байсныг дээрхи тогтоолоор хүчингүй болгосон. Шүүх ч хэрэг маргаан шийдвэрлэхийн өмнө маргаан бүхий захиргааны актын биелэлтийг /шүүгчийн 2009 оны 71, 78 тоот захирамж/ түдгэлзүүлсэн. Гэтэл хэрэгтэй танилцан шүүхээс гарч буй шийдвэрүүдийг гардан авсан гуравдагч этгээд Ч.Т***************** өөрийнх нь газар маргаантайг мэдсээр байж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарахаас өрсөн Ц.Д*****************, Г.Ү***************** нартай хамтран манай эзэмшил газарт тус компаний машины зогсоолыг үгүй хийж дэлгүүр барин улмаар бүртгүүлэх эрхгүй атлаа хууль бус газрын захирамж, гэрчилгээ ашиглан хууль бусаар Ү-1723004518 дугаарт бүртгүүлсэн нь илэрлээ. ... Улсын дээд шүүхийн 2012 оны 107 дугаар тогтоолд: Ц.Гантуяагаас Ч.Т*****************т 230 м.кв газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн аймгийн Засаг даргын 340 дүгээр захирамж 2009-11-10-ны өдөр гарсан, тухайн захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй байхад /уг захирамжийг шүүхээс хууль бус гэж дүгнэсэн/ захиргааны байгууллагаас Ч.Т*****************т үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг үүнээс өмнө буюу 2009-11-09-ний өдөр олгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 15.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.8-д заасныг зөрчсөн тул Ү-1723004144 дугаарт бүртгэгдсэн Ч.Т*****************ийн нэр дээрхи 000093456 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэн хүчингүй болгож, мөн Засаг даргын 2009-11-10-ны өдрийн 340 дүгээр захирамжийн 4 дэх заалт болон Ч.Т*****************ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон тул түүнээс хойш буюу 2010-10-11-ний өдөр дахин хууль бусаар авсан 000088427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээч хууль бус бөгөөд газрын тухай хуулийн 34.10-д Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрхи тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэсэн заалтыг илт зөрчсөн юм.
Иймд 2010.09.10-ны өдөр бүртгүүлэх эрхгүйгээ мэдсээр байж Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт хууль бусаар бүртгүүлсэн 000088427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ийн захирал Ж.А*****************хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... Улсын дээд шүүхийн 249, 107 дугаар тогтоолууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.3, 15.5.4, 14.1.4, 17.1.3, 17.1.8, Газрын тухай хуулийн 4.1.3, 27.4, 31.3, 34.10, 38, 40.5 дугаар заалтуудыг үндэслэн бүртгүүлэх эрхгүйгээ мэдсээр байж Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт хууль бусаар бүртгүүлсэн 000088427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ийн захирал Ж.А*****************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Ц*****************ХХК-г газрыг эзэмшсэний дагуу тус компаниа байгуулсан. Эхлээд Од ХЭАА байж байгаад дараа нь Ц*****************ХХК болсон. Ц*****************хүнсний зах анх 1998 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дараа нь Ч.Т*****************, Ц.Гантуяа нар манай компанийг байгуулагдаж байхад байгаагүй, сүүлд орж ирсэн хүмүүс юм. 2008 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, аймгийн Газрын харилцааны барилга, хот байгуулалтын газрын дарга байсан Г.Цэнд-Аюуштай үгсэн хуйвалдаж манай газарлуу дайрсан. Нэг хүний эсрэг бүлэглэн олон жил дайрсан. Эдгээр хүмүүс бол намайг олон жил газрыг минь булаах гэж дарамт учруулж байна. Өнөөдөр ч гэсэн маш их ашиг олж байгаа боловч газар эзэмшигч би ямар ч ашиг олохгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хүмүүсээс болж би эдийн засаг, сэтгэл санаагаараа олон жил хохирч байна. Төрийн албан хаагчдыг хууль бус үйл ажиллагаандаа маш ихээр татан оруулдаг. 2009 оны 04 сард нэхэмжлэл гаргаснаар манай газрын захирамжийг хүчингүй болгосоноор манай газар эзэмших эрхийг захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад эдгээр хүмүүс газраа эзэмшээд ашиг орлого олоод явж байгаа. Шүүгчийн 71, 78 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй өдий хүрсэн юм. Энэ хооронд 3 удаа газар эзэмших гэрчилгээ, 5 удаагийн захирамж олгосон байдаг. Л.Цэрэнжав дарга шүүгчийн захирамжийг үл хүндэтгээд захирамж гаргасан. Газрын албаны дарга Г.Цэнд-Аюуш мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэсэн заалтыг 3 удаа зөрчиж гэрчилгээ олгосон. Төрийн байгууллага эдгээр хүмүүсийн нөлөөгөөр хууль зөрчний улмаас эдгээр хүмүүс газрын гэрчилгээгээ үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авдаг. Ц.Гантуяагаас худалдаж авсан Баянцагаан дэлгүүрийг Андууд болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 107 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Манай компани маш олон жил хохирч байгаа учраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Ингээд хохирлоо шийдүүлэх гээд явж байтал энэ хүмүүс дахин газар луу маань дайрсан. Энэ хүмүүсийн гаргасан хүсэлтийг хянасан боловч манайхыг газар эзэмшигч хэвээр үлдээсэн. Энэ явцад дахин нэг үл хөдлөхийн гэрчилгээ гарч ирсэн. 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бас хуульд захирагдахгүйгээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Улсын бүртгэлээс баримт бичиг нь бүрэн байсан гэж хэлж байсан. Баримт бичиг нь бүрэн байсан байгаа нь бол харагддаг. Гэхдээ өмнө нь Ц.Гантуяаг газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч байхад Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандаж байсан. Энэ болгонд ерөнхий бүртгэгч Даваанамжил, Долгормаа нар хариу өгч байсан. Энэ хүмүүсд Монгол Улсын хууль үйлчилдэггүй юм уу. хуулийг ойлгодоггүй юм уу,хуулийг биелүүлж ажилдаггүй юм уу. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон 000088427 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Д.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сум 5 дугаар баг, Ц*****************захын зүүн талд байрлах 77 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.1, 23.1.3 дугаар зүйлд зааснаар бүртгэл хүчингүй болдог ба иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгох боломжгүй юм гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн улсын бүртгэл, Статистикийн газраас нэхэмжлэгчийн хүсэлттэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ийн захирал Ж.Алтанхуягийн гаргасан хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Иргэн Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Ц*****************захын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010.09.10-ны өдөр мэдүүлэг гаргаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэн ирж өмчлөх эрхээ бүртгүүлсэн байх ба Ү-1723004518 дугаарт бүртгэгдсэн бүртгэл нь хууль тогтоомж зөрчөөгүй бүртгэгдсэн бүртгэл болно. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд нь дээрх бүртгэл бүртгэгдсэний дараа гарсан бөгөөд тухайн үед бүртгэл хийлгэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан гэрчилгээг гаргах хугацаанд газрын маргаантай байсан эсэх талаар манай байгууллагад холбогдох иргэд болон хууль хяналтын байгууллагаас мэдэгдээгүй болно гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ч.Төсгдэлгэр Ц*****************захад байрлах объёоктдоо үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байдаг. Мэдүүлэгтээ Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлэн ирж хүсэлт гаргасан учраас манай байгууллагаас гэрээ, гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн үед 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн газар эзэмших гэрчилгээ, гэрээний хамт хуулбарлан өгсөн байдаг. Энэ газар эзэмших гэрчилээг нь 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дугаартай Засаг даргын захирамжийг үндэслэж олгогдсон гэрээ гэрчилгээ байсан. Газар эзэмших гэрээ гэрчилгээ нь Ч.Т*****************ийн нэр дээр байсан. Тухайн объёктод Г.Ү*****************, Ц.Д*****************, нар хамтран өмчлөгчөөр оролцохоор хүсэлтээ гаргаж гэрчилгээ авсан. Тэр үедээ уг газар нь хууль хяналтын байгууллагаар маргаантай байгаа талаар манайд мэдэгдээгүй. Манайх үүнийг мэдэх боломжгүй.Ч.Т***************** нь шүүхээр маргаантай байгаа гэдгээ мэдсээр байж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Манайх үүнийг мэдэх боломжгүй, манай байгууллагад мэдэгдээгүй гэв.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Батдорж шүүхэд гаргасан тайлбартаа:Захиргааны хэргийн гуравдагч этгээд Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нар нь нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Т***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн бол Ц*****************ХХК-ийн захирал биш юм. Энэ хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлэх эрхгүй гэдгээ мэдсээр байж хууль бусаар бүртгүүлсэн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2010 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд бүх шатны шүүхийн шийдвэр намайг өмчийн эзэн мөн гэдгийг батлаж миний талд шүүхийн шийдвэр гарч байсан. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар аваагүй. Төрийн албан хаагч нар хуулийн дагуу надад гаргаж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолын 7 дугаар хуудасны доод хэсэгт дурьдсанчлан үл хөдлөх эд хөрөнгийн эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг мөн өмчлөх эрхийг үгүйсгээгүйг дурдсан, тиймээс би өөрийгөө өмчлөгч этгээд мөн гэж ойлгож байгаа гэв.
Гуравдагч этгээд Ц.Д***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т***************** миний ярих зүйлийг ярьсан. Бид нарын газрын маргаан шүүхээр бидний талд гарсаар байгаад дээд шатны шүүх дээр очоод нөгөө талд шүүхийн шийдвэр гарсан. Энэ явцад Ж.А*****************бид нарыг Л.Цэрэнжав, Г.Цэнд-Аюуш нартай ах дүү гэж тайлбарладаг. Бид нар аймгийн Засаг дарга байсан Л.Цэрэнжавтай, Газрын харилаа барилга хот байгуулалтын газрын дарга Г.Цэнд-Аюуштай хуйвалдаж гэрчилгээ аваагүй. Хуулийн дагуу л гэрчилгээгээ авсан гэв.
Гуравдагч этгээд Г.Ү***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар Андууд 2 дэлгүүрийг байгуулахад Ч.Т*****************ийн нэр дээр гэрчилгээг гаргаад, хамтран эзэмшигч нараар Ц.Д***************** бид хоёр оролцсон. Бид нар Л.Цэрэнжав дарга, Г.Цэнд-Аюуш нартай үгсэн хуйвалдаж газар аваагүй. Бүх шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмшигч мөн болох нь тогтоогдсон. Ж.А*****************бол худлаа ярьсаар байгаад бүх зүйлийг үнэн болгодог. Би 1993 оноос хойш газар эзэмшиж байгаа хүн. Ж.А*****************бол Ц*****************ХХК-ийн захирал биш. Далайжаргал гэж хүн анх наймаа хийж байсан. Энэ хүнийг захирал биш гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Би Ж.А*****************-ийг бидэнтэй маргах эрхгүй этгээд гэж бодож байна. Намайг анх наймаа хийж байхад манаачийн путикнээс урагш газар эзэмшиж байсан. Бид нартай маргаан үүсгэснээс хойш газраа томсгосон. Бид нарын 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан дэлгүүрийг ердөө ажиллуулаагүй. Одоо мөн 2 давхар Андууд дэлгүүрийг маань ажиллуулахгүй байгаа. Ц*****************дэлгүүрийн өмнө нь контейнэр тавиад хаачихсан байгаа гэв.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ЗХШХШТХ-ийн 30 дугаар зүйлд зааснаар өмгөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарласан. Бид анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Ц*****************ХХК-ийн захирал мөн гэдгийг нэхэмжлэл хүлээн авахдаа тодруулах байсан. Анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Яагаад энэ асуудал дээр анхаарч байна вэ гэхээр шүүхэд нэхэмжлэл орж ирэхэд хэн ч Ж.А*****************-ийг Ц*****************ХХК-ийн захирал эсэхийг нягталж үзээгүй. Орхон аймгийн шүүх дээр энэ асуудал анх яригдаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ойлгомжгүй байна. Хүчингүй болгох гээд байгаа үл хөдлөхийн гэрчилгээ нь өөр дугаартай байдаг. Ийм дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ биш шүү дээ. Өөр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу. Анхнаасаа Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шийдвэрлэж байгаа ойлголт нь Андууд дэлгүүрийн газартай маргалдаж байсан маргаан нь удаа дараа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж чадахгүй явж байгаа. Нэхэмжлэгч шинээр илэрсэн нөхцөл байдлыг нэг удаа л хянадаг гэж тайлбарлаж байна. Бид хэдэн ч удаа хүсэлт гаргах эрхтэй. Бид нарын хүсэлтийг дээд шүүх хүлээж аваагүй. Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр мөн боловч шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэдэн ч удаа хэргийг хэлэлцэх боломжтой. Шинээр илэрч байгаа нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргах ёстой. Бидний хүсэлтийг Улсын дээд шүүх хүлээж аваад хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж тайлбарлаж байсан. Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр мөн боловч шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянагддаг. Тиймээс эцэслэн гараад байгаа 249 дүгээр тогтоол, 107 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан юм. Гол нь үүндҮ-1723004518 дугаартай гэрчилгээг үндэслэж олгосон 000088427 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл нь Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт энэ асуудлын талаар маргаангүй болохыг тодорхой тогтоосон байдаг. Гуравдагч этгээд мөн миний өмчлөлболохыг шүүхээр тогтоосон, тиймээс Ж.А*****************үүний эсрэг маргах эрх байхгүй гэж тайлбарлаж байна. Үүнийг би бас дэмиж байгаа юм. Улсын дээд шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийн заалтад Төгсдэлгэр нь Ц*****************захад байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байна гэсэн байдаг. Ингэж үзсэний дараа бид нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шүүхийн шийдвэрийг хянуулахад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тогтоолд Төгсдэлгэр нь Ц*****************захад байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж дурдсан байгаа. Ийм шүүхийн шийдвэр байхад үүний эсрэг нэхэмжлэл гаргаад маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахдаа гуравдагч этгээд нар нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байгаа юм. Улсын бүртгэлийн байгууллага холбогдох баримтуудыг үндэслэж гэрчилгээ олгосон гэж байна. Тиймээс ямар учраас хууль бус гэж нэхэмжлэгч тайлбарлаад байгааг олгойхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц*****************ХХК-ний захирал Ж.А*****************нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргад холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж, 000098427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад тэрээр 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж, 000098427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хүчингүй болгохыг хариуцагчид даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч шүүх хуралдаанд уг өөрчилсөн шаардлагаа өөрчилж анхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлсоноор шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.
Гуравдагч этгээд нар болон тэдний өмгөөлөгч Б.Батдоржоос шүүх хуралдаанд гаргасан: Ж.А*****************нь Ц*****************ХХК-ийг төлөөлөх эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох-ийг хүссэн хүсэлтийн тухайд:
Ц*****************ХХК-ний захирал Нанзадын Далайжаргал, нөгөө талаас Жамсран овогтой Алтанхуяг хооронд байгуулсан 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Баталгааны гэрээ-гээр Ц*****************ХХК-ний захиралаар Ж.А*****************-ийг ажиллуулах, ... компаний бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг Ж.А*****************-т ай харьцана... гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна. /хх-94/
Ц*****************ХХК-ийг 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс улсын бүртгэлийн 1711002035 дугаарт бүртгэж Хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг гэрчилгээнд 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Жамсран овогтой Алтанхуягийг компаний захиралаар томилсныг өөрчлөн бүртгэсэн байна. /хх-135/
Мөн түүнчлэн Ж.А*****************нь өмнө тус шүүхэд 2009.04.23, 2010.12.23-ний өдрүүдэд Ц*****************ХХК-ний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, Ц*****************ХХК-ний захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шат, шатны шүүхүүд хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр түүнийг Ц*****************ХХК-нийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээгүй байна. /хх-4-15/
Нэхэмжлэгч Ж.А*****************нь Ц*****************ХХК-ий захирал мөн бөгөөд тэрээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас компанийхаа зөрчигдсөн, эсхүл зөрчигдаж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
Иймээс Ж.А*****************-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай гуравдагч этгээд, тэдний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс ...аймгийн Засаг даргын 2009.11.10-ны өдрийн 340 дүгээр захирамжийн 4 дэх заалт болон Ч.Т*****************ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон тул 2010.10.11-ний өдөр хууль бусаар авсан 000098427 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бус... гэж,
Хариуцагч болон гуравдагч этгээд нараас: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ч.Т***************** нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098427 дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн маргаж байна.
Нэг. 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж, 000098427дугаар үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
а/. Хэргийн үйл баримтын талаар:
Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нар нь 2010.09.10-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж, уг мэдүүлэгтээЦ*****************захын зүүн талд байршилтай гэх 7х11 хэмжээтэй, 77 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулах талаар хүсэлт гаргаж, хавсаргасан холбогдох баримтууд болох ...Чулууны Төгсдэлгэрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар / Мөрөн сумын 5-р баг Ц*****************зах дотор байршилтай, газрын нэгж талбарын 210708739 дугаар, /газар эзэмших эрхийнгэрчилгээ, гэрээ/-г хавсаргаж өгснийг /хх-48-55/ Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба /хуучнаар/ хүлээн авч, 2010.09.10-ны өдөр Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нарт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Ц*****************захын зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай 77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098427 дугаар гэрчилгээг олгосон байна.
Хариуцагч байгууллага нь мэдүүлэг гаргагчийн хавсаргаж өгсөн нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай бөгөөд үл хөдлөх байрших байршил, газрын байршил нь зөрүүтэй байхад түүнийг хянаж, нягтлан шалгалгүйгээр бүртгэлийн ажиллагааг хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл: Хариуцагч байгууллага нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ...улсын бүртгэл үйл ажиллагаандаа үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх зарчмыг баримтлана, 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай байна... гэсэн заалтуудыг зөрчин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Ц*****************захын зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай 77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ Ц*****************захын дотор байршилтай газрын гэрчилгээ, гэрээг үндэслэж улсыг бүртгэлийг буруу хөтөлсөн болох нь тогтоогдож байна. /хх-48, 51/
б/.Гуравдагч этгээдийн буруутай байдлын талаар:
Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, тухайн үед гуравдагч этгээд Ч.Т***************** нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ баталгаажуулан бүртгүүлэхдээ газар эзэмших эрхийн талаар маргаантай асуудлаа улсын бүртгэгчид хэлэлгүйгээр, маргаантай байгаа газрын гэрээ, гэрчилгээг хавсаргаж, хууль зөрчин улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байна.
Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөв гаргах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж дээрх бүртгэлийг хийлгэсэн нь улсын бүртгэлийг хууль бус болоход хүргэсэн байна.
Тухайлбал: Энэ үед /газрын нэгж талбарын 210708739 дугаар/, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн доорхи /иргэн Д.Гантуяагаас газар эзэмших эрхийг Ч.Т***************** шилжүүлэн авсан/ газарт маргаан үүсч улмаар Ц*****************ХХК-ний нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт/ Ч.Т***************** нь тус шүүхийн шүүгчийн 2010.03.26-ны өдрийн 44 дүгээр захирамжаар/ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тухайн шүүхээс 2009.06.12-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийгЧ.Т*****************т танилцуулсан боловч тэрээр энэхүү шүүгчийн захирамжийг үл ойшоон, маргаантай байгаа газрын гэрээ, гэрчилгээг ашиглан, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан буруутай байна. /хх- 19, 21 хуудас/
Түүнчлэн дээр дурьдсан Ц*****************ХХК-ний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох, Ч.Т***************** гуравдагч этгээдээр оролцсон захиргааны хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 107 дугаар тогтоолоор Ц.Гантуяагаас Ч.Т*****************т газар эзэмших эрх шилжүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны 340 дүгээр захирамжийн 4 дэх хэсэг, тухайн захирамжийг үндэслэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд Ч.Т*****************ээс: УДШ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолын 7 дугаар хуудасны доод хэсэгт дурьдсанчлан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг шийдвэрлэсэн, тиймээс би өөрийгөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд мөн гэж ойлгож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актын зүйл болох 77 м.кв талбай бүхий /Анд-2/ гэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талаар биш, өөрөөр хэлбэл: уг тогтоолоор 140.25 м.кв талбай бүхий иргэн Гантуяагаас худалдаж авсан Баянцагаан /Анд-1 гэж нэрийг нь өөрчилсөн/ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болох талаар дурьдсан ба харин энэ захиргааны хэргийн нэхэмжлэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмнө шүүхээр шийдвэрлэгдэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно.
б/.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хэдийгээр Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба /хуучнаар/ 2010.09.10-ны өдөр Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нарт үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1723004518 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098427 дугаар гэрчилгээг олгосон боловч үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэл үндэслэл болсон /газрын нэгж талбарын 210708739 дугаар/ газрын маргаан шүүхээс шалгаж байсан учраас түүнийг нягтлан шалгалгүйгээр үл хөдлөх өмчлөх эрхийн улсыг бүртгэл хийсэн нь хууль бус байна. Зүй нь бол хариуцагч байгууллага нь мэдүүлэг гаргагчийн хавсаргасан баримтыг нягтлан шалгаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6-д заасныг баримтлан дээрхи мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.
Иймд Ч.Т***************** нь тухайн газрыг маргаантай байгааг мэдсээр байж холбогдох баримтуудыг баримт болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй, улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1723004518 дугаарт бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох нь үндэслэлтэй.
Гуравдагч этгээд нараас Ч.Т*****************ийн гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн 0284475 дугаар гэрчилгээ-г ирүүлж,улмаар энэхүү гэрчилгээ нь өмнөх 2009.11.11-ний өдрийн дугааргүй гэрчилгээг 2011.02.28-ны өдөр өөрчлөн бичигдсэн, учир нь аймгийн Засаг даргын 2009 оны 340 дүгээр захирамж нь 2010 оны А/409 дүгээр захирамжаар хүчингүй болсон учир хүчинтэй захирамжаар гэрчилгээ бичигдэн олгогдсон хэмээн тэдний өмгөөлөгч Б.Батдорж тайлбарлах боловч /хх-107-110 хуудас/,
Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 107 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын 2010 оны А/409 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байх тул шүүхэд ирүүлсэн баримтуудыг дахин үнэлэх шаардлагагүй.
- Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нарт үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1723004518 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000088427 дугаар гэрчилгээг гэж нэрлэн заасан боловч шүүх хуралдаанд дээр гуравдагч этгээдээс уг гэрчилгээг эх хувиар нь гаргуулан ...нэхэмжлэгчээс болон шүүхэд ирүүлсэн гэрчилгээний хуулбартай тулгаж үзэхэд уг гэрчилгээний хуулбарууд нь бүдэг хуулбарлагдсан тул гэрчилгээний эх хувийн дугаараар 000098427 гэж тодорхойлсон болохыг;
- Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж бий болгосон 77 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө хууль, журмын дагуу зохих ёсоор Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулах эрх нээлттэй болохыгтус тус дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.1,106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.5,14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц*****************ХХК-ний захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба /хуучнаар/-ны 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т*****************, Ц.Д*****************, Г.Ү***************** нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 000098427 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2.Ц*****************ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1711002035 дугаартай гэрчилгээ /эх хувь/-г захирал Ж.А*****************-т , Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000098427 дугаар гэрчилгээ/эх хувь/-г Ч.Т*****************, Г.Ү*****************, Ц.Д***************** нарт өөрсдөд нь гардуулан өгөхийг шүүгчийн туслах С.Ууганбаярт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН