Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 320

 

Ц.А, Ц.Б, Ц.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалтай, Ц.А, Ц.Б, Ц.О нарт холбогдох 1711004100125 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2014 оны 4 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт  зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 26-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Ц.А,

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2016 оны 8 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Ц.О,

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2014 оны 4 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 26-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Ц.Б.

Шүүгдэгч  Ц.А, Ц.Б, Ц.О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Бийг шүүгдэгч Ц.О, Ц.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21- 328 тоотод оршин суух Б.Пийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,

шүүгдэгч Ц.Атой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын гэрээс 300.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.Аийн гэрээс 195.000 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлийг,

шүүгдэгч Ц.Оыг шүүгдэгч Ц.А, Ц.Б нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-22а тоот М.Гийн гэрээс 320.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, мөн шүүгдэгч Ц.Атой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сийн гэрээс 583.200 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

шүүгдэгч Ц.О, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Б нарыг тус бүр 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Ц.Аод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 132 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аоос 3.531.200 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ат 360.000 төгрөг, Ж.Нд 180.000 төгрөг, Б.Пд 390.000 төгрөг, М.Сд 583.200 төгрөг, У.Гд 300.000 төгрөг, Н.Ад 195.000 төгрөг, С.Үд 1.203.000 төгрөг, М.Гд 320.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Б тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хасч 2 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, энэхүү хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 132 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 107 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 103 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа бичсэн дүгнэлтдээ: “Ц.А нарт холбогдох эрүүгийн 1711004100125 дугаартай хэргийн материалтай танилцахад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар... “ гэж,

6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн хасч 2 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, энэхүү хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулснаар, мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

Иймд Ц.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 397 дугаар магадлалаар шүүгдэгч Ц.От оногдуулсан хорих ялыг хүндрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан заалтыг хүчингүй болгуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                            

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Ц.А, Ц.О, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А, Ц.О, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.А, Ц.О, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.От анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг 4 жил 3 сар 9 хоног болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.

Иймд Ц.А, Ц.О, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.От оногдуулсан ялыг 4 жил 3 сар 9 хоног болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Ц.О... 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Ц.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...түүний нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэж ял хүндрүүлэн өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН