Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00113

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.Э-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч 155/2016/00075/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч С.Э- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Э- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд Х- аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургууль төгсөж илгээлтээр шууд үйлдвэрлэлд гарсан ба миний Х- аймгийн Р сумын У- нэгдэлд 1972 оны 07 сарын 15-ны өдрөөс 1973 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл барилгачнаар, 1973 оны 6 сараас 1976 оны 9 сарын эцэс хүртэл цэргийн алба хааж дуусгаад орон нутагтаа эргэн ирж У- нэгдэлд 1976 оны 10 сарын 1-ний өдрөөс 1979 оны 5 сарын 1-ний өдөр хүртэл барилгачнаар, 1979 оны 5 сарын 2-ны өдрөөс 1981 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэл тус сумынхаа Холбооны салбарт монтёроор, 1981 оны 4 сарын 1-ний өдрөөс 1981 оны 11 сарын 2-ны өдрийг хүртэл У- нэгдэлд биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 сарын 2-ны өдрөөс 1984 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл У- нэгдлийн боловсон хүчний эрхлэгчээр ажилласан хугацааны орсон гарсан тушаал Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч зарим тушаалын хуулбар олдохгүй, мөн 1982 онд нээсэн дэвтэрт 1972-1984 он хүртэлх ажилд томилогдсон тушаал нөхөн бичигдсэн тул миний ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.Э- нь тус шүүхэд Х- аймгийн Р-сумын У- нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1976 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Х- аймгийн Рсумын Холбооны салбарт 1979 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд монтёроор, Х- аймгийн Рсумын У- нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд боловсон хүчний эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.Э- нь Х- аймгийн Р сумын У- нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1976 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Х- аймгийн Р сумын Холбооны салбарт 1979 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд монтёроор, Х- аймгийн Рсумын У- нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд боловсон хүчний эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Сономдаржаа овогтой Энхбатад 1979 оны 5 дугаар сарын 30, 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х- аймгийн Рсумын У- нэгдлийн даргын 1972 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн тус сум нэгдлийн даргын 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай, 1981 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай Ажилд томилох тухай, 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 52 дугаартай Комисс томилох тухай, 1982 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн тухай, 1984 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, 1982 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Рсумын У- нэгдлийн ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн дэвтрийн тооцоо, Х- аймгийн Холбооны газрын даргын 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Э-ын Х- аймгийн Рсумын У- нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн баримт, С.Э-ын 1981 оны 7 дугаар сарын 10, 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдрүүдийн Баярын бичиг, 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дурсамж, гэрч Ё.Энхтайван, О.Батбаяр нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Э-ын Х- аймгийн Р сумын У- нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1976 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Х- аймгийн Р сумын Холбооны салбарт 1979 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд монтёроор, Х- аймгийн Рсумын У- нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд боловсон хүчний эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН