| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/ШШ2016/00115 |
| Дугаар | 155/ШШ2016/00115 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Ч-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ч- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад дарга Ядмаа гуайн удирдлага дор ачаа ачигч, туслах ажилтнаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байсан. 1975 оны 6 дугаар сарын 02-ноос 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 30-н хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэр бригадад худгийн моторчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдлийн сангийн далай бригадад Я.Чулуунбаатарын үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдлийн Баяннуур бригадад Ш.Равдангийн хамт хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл тус нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр, 1992 оноос одоог хүртэл хувийн мал аж ахуйд тус тус ажиллаж байсан.
Гэтэл 1973-1982 оны хугацаан дахь Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1983-1986 оны хооронд тус нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр, 1987-1988 оны хооронд тус нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, 1989-1991 онд тус нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр ажиллаж байсан хугацаануудыг нотлох томилогдсон тушаал нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн зэргээс шалтгаалан тооцогдохгүй байгаа юм.
Иймд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад туслах ажилтнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдлийн Сангийн далай бригадад худгийн моторчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл тус нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, үхэрчнээр тус тус 16 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нармандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний аав С.Ч- нь 1973 оноос ажиллаж эхэлсэн ба нийт улсад 29 жил ажилласан байдаг. Гэтэл сумдад ажиллаж байсан 16 жил нь тогтоогдохгүй байгаа тул 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ш сумын туслах үйлдвэрийн бригадад туслах ажилтан, ачаа ачигчаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус сумын Сангийн далай бригадад үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Сангийн далай бригадад үхэрчнээр ажиллаж байсан.
Иймд миний аав С.Ч-ыг 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус сум нэгдлийн Сангийн далай бригадад худгийн моторчноор, 1983 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сангийн далай бригадад үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар 30-ны өдөр хүртэл Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сангийн далай бригадад үхэрчнээр ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ч- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч С.Ч- нь Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд худгийн моторчноор, 1983 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар 30-ны өдөр хүртэл Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х- аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/20 дугаартай цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ч.Түмэнбаярын ....С.Ч- нь 1973 оноос Ж-нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар анх ажилд орж байсан. 1975 оны хавар цэрэгт яваад 1978 онд цэргээс халагдаж ирээд худгийн моторчноор ажиллах болсон. Үүнээс хойш малчнаар 1991 онд нэгдэл тартал ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Н.Хуягбаатарын ...С.Ч- нь 1973 оноос эхэлж Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байгаад сүүлд нь 1991 оны үед нэгдэл тартал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Ч-ыг Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад худгийн моторчноор, 1983 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар 30-ны өдрийг хүртэл хугацаанд Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болно.
Харин хүсэлт гаргагчийн талаар холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Х- аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/466 дугаартай ...Тус аймгийн Ш сумын Ж-нэгдлийн 1973-1982 оны даргын тушаал шүүж үзэхэд С.Ч-ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй мөн нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна... гэх албан бичгээр хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ч- ын Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад худгийн моторчноор, 1983 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, 1987 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар 30-ны өдрийг хүртэл хугацаанд Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Баяннуур бригадад хоньчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х- аймгийн Ш сумын Ж-нэгдлийн Сангийн далай бригадад үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН