Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.О-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2015/01146/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.О- нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн Т - суманд Ахуйн үйлчилгээний төв ажилладаг байсан бөгөөд түүний харъяа Х аймгийн И - суманд Ахуйн үйлчилгээний цэг ажилладаг байсан. Би анх 1981 оны 11 дүгээр сард И сум дахь Ахуйн үйлчилгээний цэгт гуталчнаар ажилд орж байсан. Ахуйн үйлчилгээний төвөөс эсгэсэн материал авч оёдог байсан. Би 1991 он хүртэл гуталчин, оёдолчноор ажиллаж байгаад И сумын Ахуйн үйлчилгээний цэг нь 1991 онд Ахуйн үйлчилгээний төв болж нэршил нь өөрчлөгдөхөд тэндээ 1993 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. 1993 он хүртэл улсад ажиллаж байсан боловч түүнтэй холбоотой баримт олдохгүй байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн огноо засвартай учраас шүүхээр улсад ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Хөдөлмөрийн дэвтрээ 1989 онд авсан бөгөөд дэвтэр олгосон огноо яагаад засвартай байгааг мэдэхгүй. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн огноогоор ажиллаж байсан жилээ тогтоолгоно. Иймд намайг Х аймгийн И - сум дахь Ахуйн үйлчилгээний цэгт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гуталчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О- нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.О- Х аймгийн И - сум дахь Ахуйн үйлчилгээний цэгт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гуталчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Т - сумын Ахуйн үйлчилгээний төвөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д.О-т олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1985 онд гуталчин Отгонжаргал, Доржсүрэн нарын хамт авахуулсан гэрэл зураг, гуталчин Отгонжаргал, Доржсүрэн нарын хамт ажил дээрээ авахуулсан гэрэл зураг, 1992 онд гуталчин Нарантуяа, Элбэгзаяа, Доржсүрэн, сахиул Дэлгэрмөрөн, эсгүүрчин Нямсүрэн нарын хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Ж.Долгорсүрэнгийн ...Х аймгийн Т - сумын харьяа салбар И суанд байрлах Ахуй үйлчилгээний цэгт...намайг 1981 оны 12 дугаар сард орж ажиллахад Д.О- нь ажиллаж байсан юм. Түүнээс хойш 1991 он хүртэл хамт ажиллаж байгаад би тэтгэвэртээ гарахад Д.О- нь тус газартаа ажиллаад үлдсэн. Тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Лхаянмядагийн ...Д.О-тэй Х аймгийн Т - сумын харъяа салбар И суманд байрлах Ахуйн үйлчилгээний цэгт 1989 оноос 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. Би материал хариуцсан нягтлан хийж, Д.О- нь хатуу оёдол хийдэг буюу гутал оёдог байсан юм...И сумын Ахуйн үйлчилгээний цэг нь шинээр салж 1991 оны 5 сард Ахуйн үйлчилгээний төв болж нэршил нь өөрчлөгдөж, түүнээс хойш компани болж 1992 он хүртэл ажиллаж байгаа тарсан...Д.О- нь 1981 оноос эхэлж ажилласан гэдэг юм. Намайг тус Ахуйн үйлчилгээний цэгт 1989 онд очиж ажиллахад тэнд Д.О- нь олон жил ажилласан, туршлагатай хүн гээд хатуу оёдол хийдэг хүн байсан...Тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Д.О-ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Х аймгийн Т -, И сумын Ахуйн үйлчилгээний төвийн баримт манай архивт байхгүй тул Д.О-т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/3366 тоот тодорхойлолт, Х аймгийн И - сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Ахуй үйлчилгээний баримт, цалингийн цэс байхгүй гэх 3/286 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг Д.О-ээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О- нХ аймгийн И - сум дахь Ахуйн үйлчилгээний цэгт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гуталчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА