| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01257/и |
| Дугаар | 155/шш2016/00118 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 155/шш2016/00118
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, РА74122211 дугаар регистртэй, Борууд Өлзийбаатарын Батбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, РИ87110410 дугаар регистртэй, Золт Баатарын Ганзоригт холбогдох,
Дүнзний үнэ 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/01257/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сарын дундуур 4 метрийн урттай 2 машин дүнз үнэ тохиролцон 850.000 төгрөгөнд өгөхөөр Б.Гтой тохироод буулгасан. Иймээс Б.Гоос 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүнээс өр, авлагатай байгаа тул Ө.Б-ын дүнзний үнэ 850.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч Б.Гт холбогдох, дүнзний үнэ 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дүнзний үнэ 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.950 /хорин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 12.475 /арван хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Гоос 12.475 /арван хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжилсэн дүнзний үнэ 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.950 /хорин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 12.475 /арван хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Гоос 12.475 /арван хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ