Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/379

    2023           04            06                                        2023/ДШМ/379

Ц.Д, Г.Э, Г.Г, Б.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А,

шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, 

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.Д, Г.Э, Б.Х, Г.Г нарт холбогдох 2107000490205 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Ц.Д, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 15 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ83080174/,

2. Б овгийн Г.Э, 1963 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 41 дүгээр гудамжны 01 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧС63012619/,

3. Ш овгийн Г.Г, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 6, дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9 дүгээр гудамжны 24 тоотод оршин суудаг, /РД:УД89121832/,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

4. Х овгийн Б.Х, 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг Сэргэлэн сумын 1 дүгээр багийн задгайд оршин суудаг, /РД:УД04211912/,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Ц.Д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” /МNS 6264:2018/ стандартыг тус тус зөрчиж, Налайх дүүргийн 3 дугаар хороо “Налайхын гол” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бага насны, бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх зүйн чадамжгүй 12 настай амь хохирогч Н.Отгон-Эрдэнийг хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шагнал амлан өөрийн морийг унуулж, сунгаанд оролцуулах явцад амь хохирогч Н.О нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Г.Э нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” /МNS 6264:2018/ стандартыг тус тус зөрчиж, Налайх дүүргийн 3 дугаар хороо “Налайхын гол” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.Дгийн морийг унаж, сунгаанд оролцох зөвшөөрлийг олгосон эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Н.О нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Г.Э нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...морины уралдаан, сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн. ...” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн,

Г.Г нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Налайхын гол” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.О нь мориноос унаж, улмаар тархины гэмтлийн улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “морины уралдаан сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн,

Б.Х нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Налайхын гол” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.О нь мориноос унаж, улмаар тархины гэмтэл авсны улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тухайн морины ажил хийлгэх үед би байгаагүй. Э ах руу утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад 2 хүүхэд мориноос унасан гэсэн. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй, Э.Түвшинбаярын унаж байсан морь Г.Э ахын морь, надад уралдааны морь байдаггүй. ...” хэмээн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаан болоход өөрийн морийг насанд хүрээгүй Э.Түвшинбаяраар унуулж, улмаар сунгааны явцад хадуурсан морины өөдөөс мотоциклтой хөөсөн бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Д, Г.Э нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон”,

шүүгдэгч Г.Э, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын Их хурлын 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Боржигин овогт Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн задгайд оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Д, Г.Э, Б.Х нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Шонх овогт Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ....зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэх хэсэг, мөн 4 дэх заалтаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэжээ. Үүнийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч бид дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 128 дугаартай захирамж гарсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Г.Г, Г.Э нар оролцсон ба шүүхэд гэрчээр оролцохдоо “шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж” гарын үсэг зурсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаартай захирамж /2-р талд/-нд гэрч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...2О21 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э ах, Д ах, хоёр морины хүүхэд, тэгээд бид хэд ханагар давхил хийлгэсэн. Налайхын голоос урагшаа хэвтээ гэдэг газар очсон. Мордуулж өгчихөөд бариа дээр хүлээгээд зогсож байтал хэсэг хугацааны дараа хүүхэдгүй морь жүчээ чиглээд давхиж байхаар нь араас нь очиход хүүхэд унасан гэж байсан. Тэгээд эмнэлэг явсан. ...” гэсэн,

гэрч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Ц.Дтай цуг морины ажил хийхээр тэдний урд “Хайрханы хавтгай” гэдэг газар очсон. Морио авч ирж очиход Ганбаяр цаашаа морио хөтлөөд явчихсан байсан. Тэгээд би очоод байж байтал “морины хүүхэд ирэхээргүй болчихлоо” гээд Д араас ирсэн. Морины ажил хийх гэхээр морины хүүхэдгүй болчихлоо гээд надтай цуг явсан хүүхдийг унуулая гээд байхаар нь “мориноос томдсон, 45 килограммтай хүндэдсэн хүүхэд шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд Д гуйгаад байсан бөгөөд би өөрийнхөө морийг эмээллэж байтал морийг нь унахаар болсон байсан. Унаж өгөхөөр болоод цааш мордуулаад явсан. 6 км зайнаас л явахаар болж, харалдаа явж байгаад нэг км ч хүрэхгүй явж байгаад Э.Түвшинбаярын унаж байсан морины яг бөгсөн талаар очоод мөргөчихсөн. Тэгэхэд л өөрөө мориноосоо сугараад унасан. Тэгээд би хажууд нь портертой дагаж явсан тул зогсоод нөгөө хүүхдээ босгох гэтэл амьсгалахгүй байсан. Тэгээд болохоо болилоо гээд эмнэлэг рүү Д аваад явсан. ...” гэсэн,

насанд хүрээгүй гэрч Э.Түвшинбаярын шүүхийн хэлэлцүүлэгт “....Эхлээд намайг Харцага ах ирж авсан. Портер дээр морио ачна гээд мотоциклтой явсан. Ганц хоёр сунгаа болно гээд Д ах талийгаач бид хоёр дээр ирээд “морь унаад өгчих” гэсэн. Тэгээд унаж өгөөд бид хоёр мөргөлдсөн. Ойртсон чинь талийгаач ухаан алдсан байсан. Д ахын машинд суугаад эмнэлэг хүргэж өгсөн. Тэгэхэд талийгаач, Өрнөх гээд ах, Харцага ах, Э ах нар байсан. ...” гэсэн дээрх 3 гэрч нь шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааг гаргасан ба насанд хүрээгүй гэрч Э.Түвшинбаяр нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн ба Г.Г, Г.Э нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мөн л худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог. Г.Э, Г.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үйлдэж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Г.Гт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж, Г.Эад холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслээр ял оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасныг зөрчжээ. Иймд хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл байгаа тул Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо нэмж хэлэх тайлбаргүй. ....” гэв.  

Шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын үндэслэлийг танилцахад гомдлын үндэслэл тодорхойгүй байсан. Давж заалдах гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Гэвч энэ заалт нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон. Мөн тухайн гэмт хэрэг нь үргэлжилсэн гэмт хэрэг учир хөөн хэлэлцэх дуусаагүй гэж давж заалдах гомдолд дурджээ. Прокурорын зүгээс Г.Эыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн уг гэмт хэрэгт холбогдуулсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэсний дагуу миний үйлчлүүлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн гэмт хэргийн талаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэрэг нь үргэлжилсэн гэмт хэрэг биш. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн буюу анхны мэдүүлэг өгснөөр энэ гэмт хэрэг төгсөж байгаа учир үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхгүй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зааж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Прокуророос миний үйлчлүүлэгчийг үнэн зөвөөр мэдүүлэхээ илэрхийлж баталгаа гаргасан боловч худал мэдүүлсэн гэж буруутган 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлоос үзэхэд юу гэж худал мэдүүлсэн ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой байдаг. Мөн хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн давж заалдах гомдол бичсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “морины уралдаан сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн” гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд энэхүү мэдүүлгээр ялласан нь үндэслэлгүй, зориуд худал мэдүүлсэн, субьектив санаа зорилго, үйл баримт тогтоогдохгүй байна” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Учир нь, Г.Эыг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байдаг. Г.Г анхан шатны шүүх хуралдааны явцад “Э, Д нараас сонссон зүйлээ мөрдөгчид мэдүүлсэн, давхил, сунгаа хоёрын ялгааг мэдэхгүй, Д надад давхил хийх гэж байгаа, морио аваад ир гэхээр нь очсон” гэж ярьдаг бөгөөд прокурорын зүгээс Г.Гын үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, зориуд мэдүүлээгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Х нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Налайхын гол” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.О нь мориноос унаж, улмаар тархины гэмтэл авсны улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тухайн морины ажил хийлгэх үед би байгаагүй. Э ах руу утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад 2 хүүхэд мориноос унасан гэсэн. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй, Э.Түвшинбаярын унаж байсан морь Г.Э ахын морь, надад уралдааны морь байдаггүй. ...” хэмээн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаан болоход өөрийн морийг насанд хүрээгүй Э.Түвшинбаяраар унуулж, улмаар сунгааны явцад хадуурсан морины өөдөөс мотоциклтой хөөсөн бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-11/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 11-12/, нас барсны гэрчилгээ /1хх 80/, хохирлын баримтууд /1хх 88-102, 218-222, 234, 2хх 68-75, 88, 157/, Монгол улсын Засгийн газрын тогтоол /1хх 203/, Монгол улсын Стандарт /1хх 194-200/, Монгол улсын Хөдөлмөрийн Сайдын тушаал /2хх 80-86/, хохирлын тооцоо хийсэн тухай тэмдэглэл /2хх 39, 4хх 10-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 161-164/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /3хх 25, 169/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /3хх 26-27/, Монголын хурдан морины уралдааны дүрэм /1хх 204-217/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аийн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө хүү минь намайг унтаж байх хойгуур гэрээсээ гараад явсан. Урд өдөр нь буюу 03 дугаар сарын 17-ны өдөр надад “Г.Э ахтай морь үзнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би морь унаж болохгүй гэсэн. 03 дугаар сарын 18-ны өдрөөс хоёр өдрийн өмнө Ц.Дгийн хэлээд байгаа уралдаан болсон тэр өдөр аягүй шуургатай өдөр байсан. Тэр өдөр “уралдаан болсон, Б.Х ах хүргэж ирлээ” гээд миний хүүг аваад ирсэн. Хар куртик өмсөөд орж ирсэн байсан. ...Тэгээд “танай хүүхэд ухаангүй байна, эмнэлэг дээр ир” гэхээр нь би ухаан алдаад уначихсан. Тэр үед би бараг харвалт өгсөн юм шиг байна лээ. Очиход миний хүү ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, бүх хувцсыг хайчилчихсан, “яаралтай хот руу авч явна, гарын үсгээ зур” гэсэн, би тэгээд дагаад эмнэлэг явсан. Хүү минь 14 хоног ухаангүй байсан.  Би 14 хоног эмнэлэгт сахиад 04 дүгээр сарын 01-ний өдөр би хүүгээ алдсан. Би маш их гомдолтой байна. Одоо энэ хүмүүст маш их гомдолтой байна. ...” /1хх 35-39, 3хх 166/,

насанд хүрээгүй гэрч Э.Түвшинбаярын “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Э ахын морийг унаад давхил хийхээр Э, Харцага талийгаач Отгон-Эрдэнэ нарын хамт явсан. Д ах Отгон-Эрдэнийг “нэг морь унаад өгчих” гэхэд тэр зөвшөөрөөд морийг нь унаж, би Э ахын морийг унаад хоёулаа Налайхын голын урдуур зүүн тийшээ явсан. Эргэх газраа Э ах машинтайгаа очоод зогсож байсан. Отгон-Эрдэнэ бид 2 эргээд баруун тийшээ давхиж байхад Харцага ах мотоциклтойгоо миний хойд талд дагаад явж байсан. Тэгтэл Отгон-Эрдэний морь жаахан урагшаагаа хадуурахад эргэж миний морины урдуур хөндлөн орж ирээд миний морины цээж Отгон-Эрдэний морины бөгс хавьцаа мөргөлдөж бид хоёр хоёулаа мориноос газарт унаж, морьд давхиад явчихсан. Намайг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Ц.Д, Г.Э нарын нэг нь намайг ингэж тэгж хэлээрэй гэж үг зааж өгсөн юм. “Сунгаа болоогүй, давхил болсон” гэж хэлээрэй гэх мэтээр үг зааж өгсөн юм. Бид хоёр хамгаалалтын хувцас, малгай, өвдөг, тохойвч өмсөөгүй. ...” /1хх 50-52, 54, 2хх 195-196/,

гэрч Г.Гантуяагийн “...Манай байгууллага дээр ямар нэгэн мэдээлэл ирээгүй бөгөөд морины уралдаан болох талаар мэдээлэл авагдаагүй. Тухайн уралдаан зохион байгуулагдахаас 4-өөс 5 хоногийн өмнө “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жүчээгээр хяналт хийхэд гарсан ямар нэгэн зөрчилгүй байсан. Тухайн үед уралдаан зохион байгуулагдах байгаа эсэх талаар давхар асуухад бүгд “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. ...” /2хх 191/,

гэрч Э.Өрнөхбаярын “...Тухайн үед Ц.Д ахын морийг Н.О гэх хүүхэд унасан. Н.О морио эмээллээгүй зайдан унасан. Тэгээд уралдаан эхлээд тавиач нь тал эргүүлээд моринууд нь амаа булаацалдаад гараанаасаа хадуураад давхичихсан. Б.Х бид хоёр хээр морины ардаас явья гээд мотоциклтой сундалдаж яваад би мотоциклыг нь бариад явсан. Тэгээд хээр морь араас яваад уралдааны замруугаа оруулах гээд мотоциклтойгоо араас нь давихаад явж байтал Ц.Д ахын хүрэн морь нь хээр морины урдуур нь хөндлөн давхиад ороод ирсэн. Тэгээд тэр хоёр морь мөргөлдөөд унацгаасан. Тухайн үед Ц.Д ахын хүрэн морь хадуураад хажуугаас орж ирснээс болж мөргөлдсөн. Гараанаас гарахдаа л тэр хоёр морь хоёулаа хадуурчихдаг юм. ...” /2хх 201/,

яллагдагч Ц.Дгийн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Г.Э ахтай морь уралдах газар руу явсан. Г.Э ахын машинд байсан хүүхдээс “ахынхаа морийг унаад өгөөч, ах нь шагнана шүү” гэж гуйхад морийг минь унаж өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүр орохдоо Б.Харцагын найз н.Өрнөхбаяраас гурван насны морь уралдах талаар мэдсэн. Дэлгүүрээс гараад морь уралдах газар руу явж байхдаа Г.Э ахтай дайралдсан. Г.Э ах мөн тийшээ явж байсан. Тухайн үед миний морь унадаг 2 хүүхэд Ургах наран хороололд байдаг гэр рүүгээ усанд орохоор явсан байсан. Морь унах хүүхэд олдоогүй байсан тул Г.Э ахын машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Г.Э ах хэлэхдээ “наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд чи өөрөө асуугаад үз” гэж хэлсэн. Тэгээд би асуухад дүү зөвшөөрч морийг минь унаж өгсөн. Хүүхэд мориноос унахад би хажууд нь байгаагүй. ...Хүүхэд уначихлаа гэхээр нь очиход хүүхэд маань мориноос унасан байсан. Тэгээд Налайхын эмнэлэг дээр ирээд Г.Э ахаас аав, ээжийнх нь дугаарыг аваад дуудуулсан. ...Уяач хүмүүс нэг нэгнээсээ унаач хүүхдийг гуйж морио унуулдаг болохоор тухайн үед ийм явдал болно гэж бодоогүй. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хоёр дүү минь ээлжлэн сахисан. Намайг бие муутай болохоор “сахиж яах юм өдрийн цагаар ир” гэсэн. Энэ үйл явдалд маш их харамсаж байна. ...” /1хх 64-65, 2хх 10, 245, 3хх 114, 247/,

яллагдагч Г.Эын “...2021 оны 03 дугаар сарын 18-ны 12 цагийн үед гэртээ ирэхэд Б.Х хоёр хүүхэдтэй ирчихсэн байсан. Би Б.Харцагын морийг ачиж явахаар болсон. Морь ачаад хөдлөх болтол хоёр хүүхэд машинд орж ирээд суусан. Явахаас өмнө гэрт байхдаа би “хүүд өнөөдөр салхи ихтэй, жавартай хүйтэн байна, чи заавал явах хэрэг байгаа юм уу” гэж хэлсэн. “Манай гэрт хүн байхгүй байгаа, би цуг явна” гэсэн. Сунгаа болох газар нь яваад очиход хүмүүс цуглачихсан азарга, их насны морь давхиад ирчихсэн байсан. Очоод удаагүй машиндаа сууж байтал Ц.Д ирээд “морины хүүхэд маань ирдэггүй, уг нь хоёр хүүхэд байсан юм” гээд машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Би цааргалсан байдалтай “наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд” гэж хэлсэн. Тэгээд өөртэй нь яриад зөвшөөрчихсөн байсан. Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй. Ийм явдал болсонд харамсаж байна. ...” /2хх 237, 3хх 116, 4хх 5/,

яллагдагч Г.Гын “...Би тухайн үед Д ахын адууг малладаг адуучин нь байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д ах надад “соёолон хүрэн үрээгээ ханагар ажил хийнэ, үрээгээ хөтлөөд ир” гэсэн. Намайг ирэхэд Э ах портертой морио ачаад 10-аас 13 цагийн орчим 2 эрэгтэй хүүхэд кабиндаа суулгаад ирсэн. Тэгээд Д ахын морийг нэг хүүхэд нь, Э ахын морийг нэг хүүхэд нь унасан. Би хүүхэд мориноос унахад нь байгаагүй. Хүүхдэд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл байгаагүй. Ханагар гэдэг нь ойролцоогоор 5-аас 6 км зайд морийг зөөлөн цогиотой давхиулдаг ажил бөгөөд машинаар 30 км цаг хурдтай морийг татаж давхидаг. ...” /3хх 243, 4хх 1/,

яллагдагч Б.Харцагын “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаа болох газарт соёолон уралдах болоод миний морийг Түвшинбаяр унасан. Харин Отгон-Эрдэнэ Дгийн морийг уначихсан явж байсан. Соёолон насанд 20 гаруй морь уралдаад хоёр морь шууд барианаас гараад хадуураад уралдааны замаас гарчихсан. Тэгэхээр нь би мотоциклтой мориныхоо хойноос явсан боловч гүйцэж чадаагүй. Дгийн морь буцаж зам руугаа орох гээд явж байхад миний морины урдуур хадуураад мөргөлдөөд хүүхдүүд уначихсан. Намайг анх мэдүүлэг өгөхөөс өмнө Д, Э ах нар хоёр мориндоо ажил хийж яваад ийм болсон, чамайг байгаагүй гэж хэлсэн учир тухайн үед байгаагүй мэтээр худлаа ярьсан. Тухайн үед хүүхдүүд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй байсан. Сунгаа гэдэг нь хэдэн хүн нийлээд морио уралдуулдаг, давхих гэдэг нь өөрийнхөө ганц хоёр морио давхиулахыг хэлдэг. ...” /2хх 230-131, 4хх 9/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Н.Отгон-Эрдэнийн цогцост гавлын дагзны зүүн хэсэг, зүүн зулайн ар, чамархай ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины аксоны тармал гэмтэц, их тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн суурь хэсэг, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлөгийн дух, зулайн дэлбэн, дунд тархи, бага тархины зүүн талын бөмбөлөгийн эд дэх цус харвалт, няцрал, толгойн хуйхан доорх зулайн зүүн ар хэсэг, дагзны зүүн хэсгийн цус хуралт, хоёр хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруул, нуруунд зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөг, тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн учир химийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. ГССҮТ-д зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. ...” гэх 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 669 дугаартай /1хх 140-149/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ц.Д, Г.Э нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон”, Г.Э, Б.Х нарыг “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын Их хурлын 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Б.Харцагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Харцагыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн задгайд оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Д, Г.Э, Г.Г, Б.Х нарт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлтэй ба оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нар хамтран “...Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажэээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ