Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2024/00225

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг * сум *-р баг нутгийн удирдлагын ордон * давхар хаягт байрлах “*” ХК -ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн * сумын *-р баг, *тоот хаягт оршин суух,* овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,222,844.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь 2023 оны 04-р сарын 04-ны өдөр ЗГ/1518100194 тоот зээлийн гэрээг байгуулан 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2024 оны 11 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 /найман зуун мянга/ төгрөг, үндсэн хүүний төлбөр 382,675.81 /гурван зуун наян хоёр мянга зургаан зуун далан таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,168.29 /дөчин мянга нэг зуун жаран найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, нийт 1,222,844.09 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч * би “*” ХК-аас 2023 онд 800,000 төгрөгийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба уг 1,222,844.09 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах болно. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 20-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /*/ хариуцагч *ын *-аас авсан 1,222,844.09 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 36-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,222,844.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 1,222,844.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...* би “*” ХК-аас 2023 онд 800,000 төгрөгийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба уг 1,222,844.09 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах болно. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,222,844.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,949 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 16,949 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,222,844.09  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 1,222,844.09 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,949 төгрөгийг хариуцагч Т.*******ас, улсын орлогоос 16,949 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН