Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00121

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Л.Д-гийн нэхэмжлэлтэй,

Я.С-д холбогдох

Эд зүйлийн үнэ 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Д- нь Я.С-тай 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гал тогооны тавилга, 400.000 төгрөг, бусад зүйлсийг 180.000 төгрөг нийт 580.000 төгрөгийн эд зүйлийг харилцан тохиролцон 2014 оны 9 дүгээр сарын 30-нд өгнө гэсэн боловч он дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөгийг өгч үлдэгдэл 180.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Д-гийн нөхөр И нь хилийн ***-р ангийн 1-р заставт жагсаалын даргаар ажиллаж байх үедээ жагсаалын даргын амьдрах албаны байранд ангийн дотоод журмын дагуу засвар хийсэн байсан Ихбаярын 1-р заставаас томилсон томилгооны дагуу шилжиж явахад Я.С би амьдрах байранд нь орсон нь үнэн болно. Уг байранд засвар хийхээс өмнө амьдарч байгаагүй Ихбаярын шилжин явахад харилцан тохиролцож гал тогооны тавилга авч үлдсэн уг мөнгө 400.000 төгрөгийг нь өгсөн болно. Байранд засвар хийсэн 180.000 төгрөгийг өгч чадахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Д- миний бие иргэн Я.С-гаас 180.000 төгрөг нэхэмжилсэн боловч 12 сарын 11-ний өдөр иргэн Санжаа нь миний 180.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Я.С-гаас эд хөрөнгийн үнэ 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Д- нь ....180.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.060 төгрөгнөөс 4.530 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.Л.Д-гийн нэхэмжлэлтэй Я.С-д холбогдох эд хөрөнгийн үнэ 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д.зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.060 /есөн мянга жар/ төгрөгнөөс 4.530 /дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөгийг Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ