| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0061/и |
| Дугаар | 155/ШШ2016/00123 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Д-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/0061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Д- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд сургууль төгсөж ирээд Х аймгийн Ж сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 3-р сараас 1990 оны 1-р сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл тус сургуульд ажилд орсон тушаал нь байгаа боловч тус сургуулиас гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 сарын 19-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 13-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Д- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Б.Д- Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х аймгийн Ж сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай Цалинжуулах тухай захирамж, Х аймгийн Ж сумын дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай Шагнах тухай тушаалын хуулбар, Х аймгийн Ж сумын Ардын Депутатуудын гүйцэтгэх захиргаанаас1982 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Д-ийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/461 дугаартай архивын лавлагаа, гэрч М.Лхамсүрэнгийн ...Би 1975 онд дээд сургууль төгсөж ирээд Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд 1975 оноос 1997 оныг хүртэл математикийн багш, сургалтын менежерээр ажиллаж байсан. Б.Д- манай сургууль 1982 оны 3 дугаар сард нягтлангаар орж 1990 оныг хүртэл ажиллаж байгаад эмнэлэгт нягтлангаар орсон. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Д.Сайнтогтохын Б.Д- нь Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд багшилж байхад 1982 оны 3 сараас 1990 оныг хүртэл тус сургуульд нягтлангаар ажилладаг байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус сургуульд 1972-2002 оныг хүртэл, 2002-2012 он хүртэл Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Д-гийн Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д-ийн Х аймгийн Ж сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ