| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/ШШ2016/00127 |
| Дугаар | 155/ШШ2016/00127 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00127
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ц.С, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү С.Э, охин С.Э нарыг эх Б.Ц-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Ц.С- аас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Х аймгийн Ч суманд байрлах 10 сая төгрөгний үнэлгээ бүхий 5х5 хэмжээтэй өвлийн сууц, Мустанг маркийн хуучин мотоцикль 1 ширхэг 750.000 төгрөг, тугалтай үнээ 4 толгой 1х600.000=2.400.000 төгрөг, сувай үнээ 1х650.000 төгрөг, бяруу 1х200.000 төгрөг, шүдлэн үхэр 1х350.000 төгрөг, эр ямаа 2х70.000=140.000 төгрөг, эм ямаа 7х40.000=280.000 төгрөг, борлон 7х25.000=175.000 төгрөг, шүдлэн ямаа 10х30.000=300.000 төгрөг, эм хонь 6х60.000= 360.000 төгрөг, эр хонь 2х80.000=160.000 төгрөг, төлөг 3х50.000=150.000 төгрөг, нийт 15.915.000 төгрөгний эд хөрөнгийг Б.Ц, хүү С.Э, охин С.Э нарын өмчлөлд үлдээсүгэй.
4. Нэхмэжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-аас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-аад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-аас эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237.525 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ц.С-аас 237.525 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-аад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ