Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01125

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01125

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........... сумын ................. дүгээр багт оршин суух, С  Н-ийн М  (........................ )-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгч Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н-ийн М  нь 1969 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Тус сумынхаа 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгсөөд, 1987 оны 01 дүгээр сард эвлэлийн илгээлт аван Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1 жил орчим ажилласан. Улмаар 1987 оны 10 дугаар сард Барилгын цэргийн 187 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан, цэргийн алба хааж байгаад 1988 оны 7 дугаар сард өвчний учир цэргийн албанаас халагдаж ирээд, үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригададаа 1992 оныг дуустал малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн, 1988, 1989 оны цалин хөлсний түүвэр дутуу бичигдсэн зэргээс шалтгаалж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа болно. Би ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан тул тухайн хугацааг шүүхээр тогтоолгохгүй.

Иймд Н-ийн М  намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдпыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 онд малчнаар элсэн орж ажилласан. Ингээд 1988 онд хугацаат цэгийн албанд татагдсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас хугацаанаасаа өмнө халагдаж, 1988 оны 8 дугаар сараас 1990 он хүртэл тус нэгдэлдээ үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:

-Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №471 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Н.М-ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай С  Н-ийн М ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.М-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтууд.

2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

         -Гэрч Д.Ц , С.А  нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.

         2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

Н.М-ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

Н.М-ын Н.М-ын регистрийн карт 194, иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт,

Н.М-ын хаягийн хуудас 7 маягт,

-Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн лавлагаа зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч Н.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М оролцож, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...хэмээн тайлбарласан ба тэрээр дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь тухайлбал:

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.М-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа

- С  Н-ийн  М-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан)

-С  Н-ийн  М-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

-С  Н-ийн  М-ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Ц гийн:...Н.М нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1987 онд ажиллаж байгаад, хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас 1988 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан юм... гэх, гэрч С.А ийн:...Н.М нь 8 дугаар анги төгсөөд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1987 онд малчнаар элсэн орсон. Ингээд тэрээр 1987 оны намар хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 он хүртэл цэргийн алба хааж, эрүүл мэндийн шалтгааны улмаас 1988 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1990 он хүртэл тасралтгүй тухайн нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан юм...гэх мэдүүлгүүдээр малчнаар ажиллаж байсан байдал нь давхар нотлогдлоо.

6.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/1015 дугаартай:...Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Н.М-д  холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...гэх тодорхойлолт, Н.М-ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай С  Н-ийн  М-ын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.М-ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол Улс, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №471 дугаартай:...Н-ийн М  БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж байгаад цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1988.7.13-ны өдрийн 334 дүгээр магадлагааг үндэслэн БЦЕГ-ын 1988.07.13-ны өдрийн 1/1389 дүгээр албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  С  Н-ийн М  (........................ )-ын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ