| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01214/И |
| Дугаар | 155/ШШ2024/01126 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01126
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01126 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ......................... сумын ................ дугаар баг, .................... тосгонд оршин суух, Х А-ийн Л (....................... )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Нэхэмжлэгч А.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Л нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Л нь 10 дугаар ангиа төгсөөд 1989 онд Эрдэнэт хотод Хөнгөн хүнсний техник мэргэжпийн сургуульд 1 жил суралцан, оёдолчин мэргэжлээр төгссөн. Тэгээд 1990 оны 07 сараас Хатгал хотын Оёдлын үйлдвэрт оёдолчноор томилогдон 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа 1991 он, 1994 онд хүүхэд төрүүлсэн. Тус байгууллага маань 1995 онд хувьчлагдаж Хөх сувд компани болж, нэршил өөрчлөгдөхөд үргэлжлүүлэн оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгч А.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1990 оноос 1995 он хүртэл тасралтгүй оёдолчноор ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна.
Иймд намайг Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Нэхэмжлэгчид Эрдэнэт хот дахь Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос гаргасан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт,
-Төрсний бүртгэлийн лавлагаанууд зэрэг баримтууд.
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч Б.Б, Ц.М нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А.Л гийн регистрийн карт 238, ХААТР-1 (А) маягт,
- А.Л гийн хаягийн хуудас 7 маягт,
-А.Л гийн иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Л оролцож, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...хэмээн тайлбарласан бөгөөд тэрээр Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь тухайлбал:
-Нэхэмжлэгчид Эрдэнэт хот дахь Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос гаргасан 1991-06-15-ны өдөр төрсөн О-ын З, 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн О-ийн Зо нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Х А-ийн Л гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан)
-Х А-ийн Л гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Х А-ийн Л гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Б-ын :...А.Л нь Техник мэргэжлийн сургуулийг 1990 онд төгсөж, 1990 он анх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал хотын Оёдлын үйлдвэрт оёдолчноор ажилд орж байсан. Би 1993 онд ажлаасаа гарсан бөгөөд намайг ажлаас гарахад тэрээр ажиллаад үлдсэн юм...гэх, гэрч Ц.М-ын:...А.Л нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1990 онд анх оёдолчноор ажилд орж байсан. Яг хэдэн онд ажлаас гарсныг нь би мэдэхгүй...гэх мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь давхар нотлогдлоо.
6.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/948 дугаартай:...Тус аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1988 оноос хойших баримт манай архивд шилжиж ирээгүй тул А.Л д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос гаргасан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа авагдсан болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х А-ийн Л (....................... )-ийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ