Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01127

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01127

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн ............ сумын ....... дүгээр багийн .................. тоотод оршин суух, Ч.Э-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Ч.Э  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1966 онд төрсөн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгссөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 10 сарын 26-ны өдрийн 166 тоот тушаалаар 1984 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн 1985 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Улмаар цааш суралцан 1987 онд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 сарын 01-ний өдрийн 49 тоот тушаалаар 1987 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар 1987 оны 12 сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаад мөн өдрөөс эхпэн тус аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллах болсон.

Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 1989 оны 8 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан бөгөөд тус эмнэлгийн даргын 1989 оны 8 сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэн 1994 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн тус аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт Хүн эмнэлгийн салбарыг шинээр үүсгэн байгуулалцаж эмчээр томилогдож ажилласан бөгөөд тус аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын 51 тоот шийдэрээр 1995 оны 7 сарын 17-ны өдрийн шийдвэрээр Бүрэнтогтох сумын хүн эмнэлэгт хүүхдийн эмчээр томилогдон 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг дуустал ажиллаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Анх 10 дугаар анги төгсөн Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж 1985 оны 5 сарын 1-ний өдрөөр ажлаас халсан тушаалд миний овгийг Догсүрэнгийн гэж буруу бичсэн байсан бөгөөд дээрх нэрээр овоглож гарсан тушаал нь шууд надтай холбоотой тушаал юм.

Иймд миний Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасагт асрагчаар 1984 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн 1985 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар 1987 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 1987 оны 12 сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 8 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Хүн эмнэлгийн салбарын их эмчээр 1994 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн 1995 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт хүүхдийн эмчээр 1995 оны 7 сарын 17-ны өдрөөс эхлэн 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ч.Э  нь Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасагт 1984 оноос 1985 он хүртэл асрагч,сувилагчаар, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сэхээн амьдруулах тасагт 1987 онд сувилагч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1987 оноос 1989 он хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Хүн эмнэлгийн салбарт 1994 оноос 1995 он хүртэл их эмч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1995 оноос 1996 он хүртэл хүүхдийн эмчээр тус тус ажиллаж байсан.

Тэрээр одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг дутуу дарагдсан, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд олдохгүй зэргээс улсад ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа юм билээ. Бид шүүхэд 1996 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1994 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Хүн эмнэлгийн салбарт туслах эмчээр томилогдсон хугацаа нь Монгол Улсын Анагаах ухааны их сургуульд оюутан байсан, дадлагын хугацаа байна. Мөн 1995 оноос Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхлэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар багасган тодруулж байна.

Иймд Ч.Э ийн Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбульторын тасагт 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:

-Нэхэмжлэгчид Анагаах Ухааны дунд сургуулийн захирлаас 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №166 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №86 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №55 дугаартай Хувиараар ирсэн мэргэжилтнүүдийг тасгуудад хуваарилан ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №69 дугаартай Ажилд томилох, тэтгэмжтэй, цалингүй чөлөө олгох, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх, ажилчин түр авах тухай тушаалын хуулбар,

-Монгол Улс Анагаах ухааны их сургуулийн захирлын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/24 дугаартай Анагаах ба хүүхдийн анагаахын ангийн 6 дамжааны оюутнуудыг туслах эмчийн дадлаганд хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Монгол Улс Анагаах Ухааны их сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дугаартай 1995 онд төгсөгчдөд мэргэжлийн цол, хүний их эмчийн диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Хүний эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №17 дугаартай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн даргын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №30 дугаартай Ажилд томилох, шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №51 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүний эмнэлгийн Ерөнхий эмчийн 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №06 дугаартай Олон Улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №44 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №190 дугаартай Шилжүүлэх ажиллуулах тухай тушаалын хуулбар зэрэг баримтууд.

2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

         -Гэрч А.Ц-ын шүүхэд өгсөн мэдүүлэг.

         2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

Ч.Э ийн регистрийн карт 017, ХААТР-1 маягт,

Ч.Э ийн хаягийн хуудас 7 маягт,

Ч.Э ийн иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт,

-Ч.Э ийн төрсний бүртгэлийн лавлагаа И-1 маягт,

-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,

-Хөвсгөл аймгийн Архивын тасаг болон Дархан Уул аймгийн Төрийн архивын тасгуудаас ирүүлсэн лавлагаа, хавсаргасан тушаалууд зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч Ч.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болно.

5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  оролцож, Ч.Э ийн Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбульторын тасагт 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин шаардлагаа тодруулан, багасгасан гэж үзнэ.  

5.1.Нэхэмжлэгч Ч.Э  нь Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбульторын тасагт 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Нэгдсан эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь тухайлбал:

-Нэхэмжлэгчид Анагаах Ухааны дунд сургуулийн захирлаас 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №166 дугаартай:...амбулаторын тасагт Ч.Э-ийг 10 сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл асрагчаар...гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №86 дугаартай:...амбулаторын тасгийн асрагч Д-ийн Э-ийг 5 сарын 01-нээс...гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №55 дугаартай:...6 сувилагч Ч-ын Э-ийг САТ-т сувилагчаар...гэх Хувиараар ирсэн мэргэжилтнүүдийг тасгуудад хуваарилан ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №69 дугаартай:...Ч.Э ийг Шинэ-Идэр сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 12 дугаар сарын 11-ний өдрөөс...гэх Ажилд томилох, тэтгэмжтэй, цалингүй чөлөө олгох, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай:...жижүүрийн сувилагч Э ...гэх Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх, ажилчин түр авах тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №44 дугаартай:...61. Ч.Э ийг Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн:...сувилагч Ч.Э ...гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

-Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №190 дугаартай:...мөн тасгийн асрагч Чулуунбатын Э ийг 12 сарын 12-ноос 1985 оны 12 сарын 15-ныг хүртэл түр сувилагчаар...гэх Шилжүүлэх ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Б  Ч-ийн Э Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

-Б  Ч-ийн Э Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

-Б  Ч-ийн Э Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч А.Ц-ын:...Ч.Э  нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Хүн эмнэлгийн салбарын их эмчээр 1994 оноос 1995 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад шилжээд явсан. Нэг жил орчим хугацаанд л ажилласан юм...гэх мэдүүлгээр давхар нотлогдлоо.

6.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тодруулан багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/1021 дугаартай:...Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 1989 оны тушаал, Төмөрбулаг сумын Хүний эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны тушаал шүүж үзэхэд Ч.Э ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ...гэх тодорхойлолт, Монгол Улс Анагаах ухааны их сургуулийн захирлын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/24 дугаартай:...Хөвсгөл Э  x-603...гэх Анагаах ба хүүхдийн анагаахын ангийн 6 дамжааны оюутнуудыг туслах эмчийн дадлаганд хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Монгол Улс Анагаах Ухааны их сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дугаартай:...298 Чулуунбатын Э  ХА603...гэх 1995 онд төгсөгчдөд мэргэжлийн цол, хүний их эмчийн диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Хүний эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №17 дугаартай:...их эмчээр Ч.Э ийг 1994-09-01-ээс ажиллуулсугай...гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн даргын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №30 дугаартай: ...Ч.Э  нарыг Бүрэнтогтох сумын... гэх Ажилд томилох, шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №51 дугаартай:...Чулуунбат овогтой Энхцэцэгийг хүүхдийн их эмчээр...гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүний эмнэлгийн Ерөнхий эмчийн 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №06 дугаартай:...комиссын дарга Ч.Э  хүүхийн эмч...гэх Олон Улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаалын хуулбар авагдсан болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Б  Ч-н Э  (..............................)-ийн Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн амбульторын тасагт 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ