| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01248/И |
| Дугаар | 155/ШШ2024/01128 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01128
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01128 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .................. сумын .................. дугаар багт оршин суух, Ц Ч-ийн Б (........................ )-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б миний бие Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1969 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжид өсөж бойжин бүрэн бус дунд боловсрол эзэмшин, 1985-1987 онд Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан. 1987-1989 онуудад Ардын армийн 126-р ангид цэргийн апба хаасан. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж, бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Нэгдлийн даргын тушаал болон цэргийн алба хаасны лавлагаанд Ч.Б намайг Ч.Б гэж бичигдсэн байдаг. Учир нь анхнаасаа би Б.Б нэртэй байсан ба тухайн үеийн нөхцөл байдлаас гэрийн нэр болгож Б гэж нэрээр дууддаг байсан нь тэр чигтээ бичигдэж явсан байдаг. Төрсний лавлагаа болон иргэний үнэмлэх дээрх төрсөн он, сар, өдөр болон регистрийн дугаар ижил байгаа нь Чимэдийн Б нь Ч-ийн Б мөн гэдгийг батлах юм.
Иймд Ч.Б мииий 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Рашаант сумын Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ч.Б нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие хөдөө мал маллан амьдардаг. Мал харах хүнгүй, мөн бие тавгүй байгаа учраас намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр, баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/1003 дугаартай тодорхойлолт,
-Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08/1280 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тус сумын Идэрийн Ундрал нэгдэлд ажиллаж байсан Ч-ийн Б ын цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
-Ч.Б ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Ц Ч-ийн Б ын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №3689 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан төрөл садангийн лавлагаанууд,
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/122 дугаартай албан бичиг болон журналын хуулбар зэрэг баримтууд,
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч В.Б-ны шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Ч.Б ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-Ч.Б ын регистрийн карт ХААТР-1 (А) маягт,
- Ч.Б ын хаягийн хуудас 7 маягт,
-Ч.Б ын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан
3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан бөгөөд Ч-ийн Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
3.2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ...Нэгдлийн даргын тушаал болон цэргийн алба хаасан лавлагаанд Ч.Б намайг Ч.Б гэж бичигдсэн байдаг. Учир нь анхнаасаа би Б.Б нэртэй байсан ба тухайн үеийн нөхцөл байдлаас гэрийн нэр болгож Б гэж нэрээр дууддаг байсан нь тэр чигтээ бичигдэж явсан байдаг. Төрсний лавлагаа болон иргэний үнэмлэх дээрх төрсөн он, сар, өдөр болон регистрийн дугаар ижил байгаа нь Чимэдийн Б нь Ч-ийн Б мөн гэдгийг батлах юм. Иймээс шүүхэд хүсэлт гаргасан...хэмээн тайлбарлажээ.
4. Ч.Б ыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай тушаалд Ч.Б гэж бичсэн болох нь:
-Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
-Иргэний үнэмлэхний хуулбар,
- Ч.Б ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Ц Ч-ийн Б ын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №3689 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан төрөл садангийн лавлагаанууд,
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/122 дугаартай албан бичиг болон журналын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлэв.
5.Мөн нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай:18 Чимэд Б 2 дугаар бригад малчингэх Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тус сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан Ч-ийн Б ын цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
-Ц Ч-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан)
- Ц Ч-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Ц Ч-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч В.Б-ны :..Ч.Б нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1985 оноос 1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан...гэх мэдүүлгээр давхар нотлогдлоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Нэхэмжлэгч нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд авагдсан баримтын хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/1003 дугаартай:...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1987, 1990 оны тушаал шүүж үзэхэд Ч.Б (Ч.Б )-ыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос гаргасан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/1280 дугаартай:Чимэдийн Б БХЯ-ын сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (149) дугаар ангид албан хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 611856 дугаарын цэргийн батлахтай халагдсангэх Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц Ч-ийн Б (........................ )-ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ