Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01130

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01130

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ч дүүргийн ……….. дүгээр хороо, ……………… байр, …………….. давхарт байрлах С.Л  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ……………. сумын ……………… дугаар багт оршин суух, Х  Б-ын Э од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 491,394.24 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай С.Л  барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн Б-ын Э той 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр БЗГ22-3923 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 201 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Хариуцагч иргэн Б-ын Э оос зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 491,394.24 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч С.Л  барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.Э од холбогдох нэхэмжлэлийн шаардлага барьцаат зээлийн гэрээний үүрэгт 491,394.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч Б.Э  2024 оны 11 сарын 25-ны өдөр уг төлбөрийг бүрэн төлж нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон тул компанийн зүгээс нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Л  ХХК нь хариуцагч Б.Э од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 491,394.24 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 491,394.24 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг С.Л  ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-ийн тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлт болон зээл төлөлтийн дансны хуулбараар тогтоогдож байна.

Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Л  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,400 (арван таван мянга дөрвөн зуу) төгрөгийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Л  ХХК-д олгож шийдвэрлэсэн.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Л  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э од холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 491,394.24 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Л  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,400 (арван таван мянга дөрвөн зуу) төгрөгийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Л  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ