| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01157/И |
| Дугаар | 155/ШШ2024/01139 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01139
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01139 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн .................. сумын ............. баг, ................ гудамжны ......... тоотод оршин суух, Ш А-ын Э (................... )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1967 онд А-ийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуульд суралцаагүй. Би 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цалин хөлсний баримтад миний овгийг нэг бол ээж А-аар буюу А.Э гэж, эсвэл хөгшин ээж Ц-р буюу Ц.Э гэж, мөн миний гэрийн нэр болох Н-р бичсэн, холбогдох тушаалд нэрийг минь мөн Э гэж гэрийн дууддаг нэрээр бичсэний улмаас улсад ажиллаж байсан байдал минь тооцогдохгүй байгаа юм. Намайг 10 настай байхад ээж минь бурхан болсон бөгөөд тэр үеэс би ах дүү нарынхаа хамт хөгшин ээж Цэдэнгийн асрамжид өсөж, хүмүүжсэн юм. Тухайн үеийн цалин хөлс бичиж, тушаал шийдвэр гаргаж байсан хүмүүс нь миний дээрх нөхцөлд байдалд төөрөлдөж, миний овгийг зөрүүтэй бичсэн байна. Мөн намайг ухаан орсон цагаас Э гэж дууддаг байсан юм. Одоо ч хүмүүс намайг Э л гэдэг юм. Сүүлд иргэний үнэмлэх авахад л Э гэсэн нэр байсан. Нутгийн хүмүүс минь ч Э гэх нэртэйг минь мэдэхгүй, Э гэвэл намайг гэж танина. Намайг ажиллаж байх хугацаанд өөр Э нэртэй хүн байгаагүй юм.
Иймд А.Э миний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Э ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/940 дугаартай тодорхойлолт,
-Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд.
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч Д.П , Г.Ц нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А.Э ийн регистрийн карт 024, ХААТР-01 (А) маягт,
- А.Э ийн хаягийн хуудас 7 маягт,
- иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт,
- Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас цалингийн лавлагаа,
-Архивын Ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас хүн амын бүртгэлийн тооллогын лавлагаа зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч А.Э нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар гаргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
5.1.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ...Миний бие А.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1967 онд А-ийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуульд суралцаагүй. Би 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цалин хөлсний баримтад миний овгийг нэг бол ээж А-аар буюу А.Э гэж, эсвэл хөгшин ээж Ц-р буюу Ц.Э гэж, мөн миний гэрийн нэр болох Н-р бичсэн, холбогдох тушаалд нэрийг минь мөн Э гэж гэрийн дууддаг нэрээр бичсэний улмаас улсад ажиллаж байсан байдал минь тооцогдохгүй байгаа юм. Намайг 10 настай байхад ээж минь бурхан болсон бөгөөд тэр үеэс би ах дүү нарынхаа хамт хөгшин ээж Цэдэнгийн асрамжид өсөж, хүмүүжсэн юм. Тухайн үеийн цалин хөлс бичиж, тушаал шийдвэр гаргаж байсан хүмүүс нь миний дээрх нөхцөл байдалд төөрөлдөж, миний овгийг зөрүүтэй бичсэн байна. Мөн намайг ухаан орсон цагаас Э гэж дууддаг байсан юм. Одоо ч хүмүүс намайг Э л гэдэг юм. Сүүлд иргэний үнэмлэх авахад л Э гэсэн нэр байсан. Нутгийн хүмүүс минь ч Э гэх нэртэйг минь мэдэхгүй, Э гэвэл намайг гэж танина. Намайг ажиллаж байх хугацаанд өөр Э нэртэй хүн байгаагүй...гэж тайлбарлан, нотлох баримтаар Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/940 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.
5.2.Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаанд 1980 онд Ц.Н, 1981-1986 онд А.Н, 1987 онд Ц.Н, 1988 онд Ц.Э /А.Э /, 1989 онд А.Э гэж тус тус бичигджээ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн А.Э ийн хаягийн хуудас 7 маягт: овог, нэр гэх хэсэгт: А Э , хаана, ямар ажилтай гэх хэсэгт: Хөвсгөл Чандмань-Өндөр 2-р бригад хоньчин, хуудас бичсэн он, сар, өдөр гэх хэсэгт: 1984.3.10 гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал дээрх хугацаанд малчнаар ажилллаж байсан нь хэрэгт авагдсан А.Э ийн хаягийн хуудас 7 маягт болон Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагааны 1988 онд Ц.Э /А.Э / гэх бичгийн баримтуудаар нотлогдож байна.
5.3.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.4.Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Гэвч нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Хэдийгээр нэхэмжлэгч ньХөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан...гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт байхгүй.
Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Э ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаанд 1980 онд Ц.Н, 1981 онд 2-р бригад А.Э өндөр нас, 1982 онд 2-р бригад А.Н, 1983 онд 2-р бригад А.Э гэсэн нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.
Нөгөө талаар шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэг, шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргийг үнэлж нэхэмжлэгч А.Э ийн Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй юм. Иймээс дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
6.Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид хүрэлцэн ирэх боломжит хугацааны өмнө мэдэгдсэн.
Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 155/ШЗ2024/04449 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтож, шийдвэрлэсэнг дурдлаа.
7.Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/940 дугаартай:...Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний алдар нэгдлийн даргын 1980-1991 оны тушаал шүүж үзэхэд А.Э (Ц.Н)-г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...гэх тодорхойлолт, Ш А-ийн Э ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/1280 дугаартай:...Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд А-ийн Э (.................... ) гэх бүртгэл бүртгэгдээгүй байна гэх Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/1079 дугаартай албан бичиг, лавлагаа авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш А-ийн Э-ийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний-алдар нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ