Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01172

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01172

Хөвсгөл аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, ............ хороо, ........ дугаар хороолол /14251/, .................. давхарт байрлах, БД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ........... сумын ............... дүгээр багт оршин суух, А  Ч-ийн Э (.................... )-т холбогдох,

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,313,374.77 (нэг сая гурван зуун арван гурван мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  БД ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Э  нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №1050130223032512, №1050130223032504 тоот онлайн зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулж, БД ББСБ-аас 2 сар, 2 сар тус тус хугацаатайгаар нийт 500,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Ч.Эг байгуулсан дээрхи зээлийн гэрээнүүдийн хугацаа тус тус дуусаж зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагаас бусад зардал гэх 119,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 449,290.74 төгрөг, зээлийн хүү 581,312.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,271.82 төгрөг, нийт 1,193,874.77 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчаас бусад зардал гэх 119,500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд хариуцагч Ч.Э ээс үндсэн зээл 449,290.74 төгрөг, зээлийн хүү 581,312.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,271.82 төгрөг, нийт 1,193,874.77 төгрөгийг гаргуулан авахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ч.Э т холбогдуулан, барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,313,374.77 (нэг сая гурван зуун арван гурван мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т  нэхэмжлэлийн шаардлагаа 119,500 (нэг зуун арван есөн мянга таван зуутөгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Э  нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,193,874.77 (нэг сая нэг зуун ерэн найман мянга найман зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгөтөгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч талууд эвлэрсэн байна.

Иймд зохигчийн  дээрх  эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул  талуудын  эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,000 (гучин зургаан мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,193,874.77 (нэг сая нэг зуун ерэн найман мянга найман зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгөтөгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,203 (гучин гурван мянга хоёр зуун гурав төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч  Б ББСБ ХХК нь хариуцагч Ч.Э-т холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,313,374.77 (нэг сая гурван зуун арван гурван мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 119,500 (нэг зуун арван есөн мянга таван зуутөгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Э  нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,193,874.77 (нэг сая нэг зуун ерэн найман мянга найман зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгөтөгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч талууд эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,000 (гучин зургаан мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,193,874.77 (нэг сая нэг зуун ерэн найман мянга найман зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгөтөгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,203 (гучин гурван мянга хоёр зуун гурав төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БД ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Э  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Г.ДАВААХҮҮ