Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01202

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01202

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С  дүүрэг, ........................... төв байр, ........................ байрлах, ХБ хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ............... сумын ................... дүгээр багт оршин суух, Х  Н-ийн М (.......................... холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 11,767,360.51 (арван нэгэн сая долоон зуун жаран долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн толох хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 71 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 11,767,360.51 төгрөгийг хариуцагч Н.М-с гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н овогтой М нь Хас банкаас 11,767,360 төгрөгийн зээл авсан. зээлийг төлөх хугацаанд нөхөр ажилгүй байсан учраас төлөх өдөр завсарлаж, хугацаа алдсан. Иймд авсан зээлээ төлж барагдуулж дуусах болно. Өргөдөл хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х хувьцаат компани нь хариуцагч  Н.М-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,767,360.51 (арван нэгэн сая долоон зуун жаран долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М нь “.... Хас банкаас 11,767,360 төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ төлж барагдуулж дуусах болно...” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  203,227.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Н.М-аас  101,613 (нэг зуун мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг, улсын орлогоос 101,613 (нэг зуун мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-д  холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11,767,360.51 (арван нэгэн сая долоон зуун жаран долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 11,767,360.51 (арван нэгэн сая долоон зуун жаран долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,227.77 (хоёр зуун гурван мянга хоёр зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-аас 101,613 (нэг зуун мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг, улсын орлогоос 101,613 (нэг зуун мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ