| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01321/И |
| Дугаар | 155/ШШ2024/01203 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/01203
| 2024 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/01203 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................. дүүрэг, .............................. цамхагт байрлах, Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ................ сумын ........... дугаар багийн ....... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух, Д Т-ийн Х (........................... )-д холбогдох,
онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний үүрэгт 2,920,745.66 (хоёр сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун дөчин таван мянга жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Х нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/231014314223 тоот зээлийн гэрээ байгуулан 2,600,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурдсан хэрэглээний лизингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телелтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БГХ/231014314223 тоот барьцааны гэрээ байгуулж 12 промакс маркийн гар утас барьцаалуулсан байна. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БГХ/231014314223 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 165,880.07 төгрөг, зээлийн хүүд 102,798.05 нэмэгдүүлсэн хүүд 721,88 нийт 269,400 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 308 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,434,119.93 төгрөг, зээлийн хүү 466,562.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,063.57 төгрөг, нийт 2,920,745.66 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
Хариуцагч Т.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкаас 2,920,745.66 төгрөгийг онлайнаар авсан нь үнэн болно. Тухайн зээлээ эрүүл мэндийн шалтгаанаас болж төлж барагдуулаагүй болно.Иймд зээлээ төлж барагдуулах болно. 2,920,745.66 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Х-д холбогдуулан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний үүрэгт 2,920,745.66 (хоёр сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун дөчин таван мянга жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь ... 2,920,745.66 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас 30,841 (гучин мянга найман зуун дөчин нэг) төгрөгийг, улсын орлогоос 30,841 (гучин мянга найман зуун дөчин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х-д холбогдох, онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний үүрэгт 2,920,745.66 (хоёр сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун дөчин таван мянга жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний үүрэгт 2,920,745.66 (хоёр сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун дөчин таван мянга жаран зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,682 (жаран нэгэн мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас 30,841 (гучин мянга найман зуун дөчин нэг) төгрөгийг, улсын орлогоос 30,841 (гучин мянга найман зуун дөчин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ