| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01356/И |
| Дугаар | 155/ШШ2024/01225 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01225
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01225 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ......... сумын ..... дүгээр багийн .......дугаар гудамжны тоотод оршин суух, И Б-ийн М (.......................... )-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2024 оны 1угаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2024/01356/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Нэхэмжлэгч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой М би Хөвсгөл аймаг Мөрөн төрөх тасагт 1964 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б-ийн 2 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1973-1983 онд мөрөн 1-р 10 жилийн сургуульд суралцаж төгсөөд 1983-1986 онд Ардын армид цэргийн алба хаасан. Анх ажлын гараагаа 1986-1987 онд Усны аж ахуйд ажиллаж байгаад 1987оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс Мөрөн 1-р 10 жилд жижүүр, сантехникч зэргээр ажиллаж байгаа. 1987оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс чөлөөлөгдөж улмаар Ардын боловсролын хэлтсийн төвлөрсөн аж ахуйд сантехникчээр ажиллаж байгаад 1988 оны 78-р тушаалаар Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд шилжин томилогдсон. Миний бие Б.М би 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд сантехникчээр ажиллаж байгаад 1997 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн захирлын тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн.
Иймээс 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1997оны 11 дүгээр сар хүртэл Хөвсгөл аймгийн мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1989 оноос 1998 он хүртэл тасралтгүй сантехникчээр ажилласан. Гэтэл одоо өндөр насны насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Миний ажиллаж байсан сургууль өөр сургуультай нэгдэж, одоо байхгүй болсон.Тиймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа юм.
Сургуулийн маань нэр хэд хэд өөрчлөгдөж байсан байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр тогтоолгоход татгалзах зүйлгүй. Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуульд 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн 1 дүгээр 8 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын конторын даргаас нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/1078 дугаартай албан бичиг,
-Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №81 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Ардын Боловсролын хэлтсийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №78 дугаартай Ардын боловсролын хэлтсийн ажилтан, ажилчдын орон тоо, цалингийн тухай тушаалын хуулбар,
-Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №67 дугаартай Октябрийн баяраар эргүүл жижүүр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуулийн 1990 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №28 дугаартай Багш, ажилчдад 1990 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №27 дугаартай Багш, ажилчдад 1991 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №29 дугаартай Багш, ажилчдад 1992 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай Багш, ажилчдад 1993 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №25 дугаартай Цалин тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №06 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №15 дугаартай Цалин тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №14 дугаартай Багш, ажилчдын 1994 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Титэм сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/270 дугаартай албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон тус сургуульд ажиллаж байсан Б-ийн М ийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.М ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтууд,
2.1.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч: М.Б , Г.С , Л.Д нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Б.М ийн хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,
-Б.М ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-Б.М ийн регистрийн карт 205, ХААТР-1 маягт,
-Б.М ийн хаягийн хуудас 7 маягт,
-Б.М ийн ХААТР-21 маягт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
4..Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М оролцож, миний ажиллаж байсан сургууль өөр сургуультай нэгдэж, одоо байхгүй болсон.Тиймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуульд 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн 1 дүгээр 8 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү хэмээн тайлбарласан.
Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь одоо үйл ажиллагаагаа явуулаагүй тухайн байгууллагын эрх бүхий этгээд нь холбогдох баримтыг нөхөн гаргах, зөвтгөх, засвар оруулах боломжгүй болжээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч Б.М нь шаардах эрхтэй ба шүүх шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.1.Нэхэмжлэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуульд 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн 1 дүгээр 8 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус сантехникчээр ажиллаж байсан болох нь тухайлбал:
-Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын конторын даргаас нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №81 дугаартай:1.Б овогтой М ийг 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс жижүүрээр түр томилсугайгэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Ардын Боловсролын хэлтсийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №78 дугаартай:8.Дулааны ба бохирын слесарьчаар Б-ийн М гэх Ардын боловсролын хэлтсийн ажилтан, ажилчдын орон тоо, цалингийн тухай тушаалын хуулбар,
-Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №67 дугаартай:6. Эрүүл хийх хүний нэр: М , ажиллах цаг 20-22гэх Октябрийн баяраар эргүүл жижүүр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуулийн 1990 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №28 дугаартай:овог нэр Б.М , эхлэх өдөр 7/16, дуусах өдөр 8/16, хэд хоног амрах 18, ажилд орох өдөр 8/16гэх Багш, ажилчдад 1990 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №27 дугаартай:5 ажилчдын нэрс: Б.М, амралт эхлэх хугацаа 7/1, дуусах сар, өдөр 7/27, хэд хоног амрах 21, ажилд орох өдөр 7/29гэх Багш, ажилчдад 1991 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №29 дугаартай:.Б.М, амралт эдлэх хоног 21, амралт эхлэх хугацаа 6/8, дуусах сар, өдөр 7/01, ажилд орох өдөр 7/02гэх Багш, ажилчдад 1992 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай:5.Б.Мөнзхориг, амралтын хоног 24, амралт эхлэх хугацаа 6/7, дуусах сар, өдөр 7/03гэх Багш, ажилчдад 1993 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №25 дугаартай:Б.М , слесарь, ажилласан жил 11, тогтоосон цалин 3,800, боловсрол, бүрэн дундгэх Цалин тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №06 дугаартай:слесарь Б.М ийг гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №15 дугаартай:38 Б.М , албан тушаал слесарь, ажилласан жил 12, боловсрол бүрэн дунд тогтоосон цалин 9,800гэх Цалин тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №14 дугаартай:36 Б.М 7/5, 8/3, 24 гэх Багш, ажилчдын 1994 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Титэм сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/270 дугаартай:Б овогтой М нь 1989-1997 онд Мөрөн сумын 1 дүгээр 8 жилд сантехникийн слесариар ажиллаж байсан бөгөөд үүнээс хойш тус сургууль Мөрөн 10 жилийн 2 дугаар сургуультай нэгдэж дээрх сургуулийн архивын баримт одоо манай байгууллагын архивт хадгалагдаж байгаа болно. Иймд иргэн Б.М ийг 1989-1997 онд дээрх сургуульд ажиллаж байсныг тодорхойловгэх албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон тус сургуульд ажиллаж байсан Б-ийн М ийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.М ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
-И Б-ийн М ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан)
-И Б-ийн М ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-И Б-ийн М ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч М.Б ы:...Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд 1989 оноос 1997 он хүртэл сантехникчээр ажиллаж байсан... гэх, гэрч Г.С ын:...Б.М нь 1989 оноос 1997 он хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд сантехникчээр тасралтгүй ажиллаж байсан... гэх, гэрч Л.Д-ийн :...Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургуульд сантехникчээр 1989-1997 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1996-1997 оны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн нэршил нь 4 дүгээр сургууль нэртэйгээр анги төгсгөж байсан. 1997-1998 оны хичээлийн жилд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургууль болон 2 дугаар 10-н жилийн сургууль нийлж, 2-р 10 жилийн сургууль нэртэй болсон. 2-р 10 жилийн сургуулийн захирлаар Б багш ажиллаж, менежерээр Ж багш ажиллаж байсан. 1999 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн суурин дээр Ирээдүй сургууль байгуулагдаж, бага ангийн хүүхдүүд бүгд Ирээдүй сургуульд суралцсан. Үүнийгээ дагаад бага ангийн багш нар Ирээдүй сургууль руу, дунд, ахлах ангийн багш нар 2 дугаар 10 жилийн сургуульд үлдсэн...гэх мэдүүлгээр давхар нотлогдлоо.
6.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулсан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/1078 дугаартай:...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн захирлын 1989, 1997 оны тушаал шүүж үзэхэд Б.М ийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, 1 дүгээр 8 жилийн дунд сургуулийн 1989, 1997 оны тушаал манай архивд тус тус шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломгүй байна...гэх тодорхойлолт, Б.М ийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И Б-ийн М (.......................... )-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 8 жилийн сургуульд 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн 1 дүгээр 8 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ