| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01296/И |
| Дугаар | 155/ШШ2024/01232 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01232
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01232 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын …….. дүүргийн …… дугаар хорооны О-1, Х банк цамхагт байрлах Х Банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ..... дүгээр багийн ..... тоотод оршин суух, Х М-ын Д (..................... )-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,856,958.98 (нэг сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Д нь ХААН Банк ХК-ийн Их хүрээ тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/201944293161 тоот зээлийн гэрээ, БГХ201944293161 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,640,000 төгрөг дээр 1,700,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,340,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201944293161-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/201944293161 тоот зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,527,876.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,796,027.70 төгрөг нийт 8,323,904.05 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,856,958.98 гаргуулахаар нэхэмжилж байна.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,670 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч М.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХААН банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,856,958.98 (нэг сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Би 1,856,958.98 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч М.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,856,958.98 (нэг сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д нь .... Би 1,856,958.98 төгрөгийг төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д-гээс 22,335 (хорин хоёр мянга гурван зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 22,335 (хорин хоёр мянга гурван зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,856,958.98 (нэг сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Д нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,856,958.98 (нэг сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,670 (дөчин дөрвөн мянга зургаан зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгээс 22,335 (хорин хоёр мянга гурван зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 22,335 (хорин хоёр мянга гурван зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ