| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01336/И |
| Дугаар | 155/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2025/00003
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2025/00003 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ………….. дүүрэг, …… хороо, …… талбай 5, Г банкны төв байранд байрлах Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын ..... дугаар багийн ..... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, Б Б-ийн Ц (..................... )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,886,688.07 (гурван сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Бовогтой Ц /..................... / нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г банкны Хөвсгөл салбараас ЗГ4905125092 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 4,990,000 (дөрвөн сая есөн зуун ерэн мянга) төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.Ц нь ЗГ4905125092 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 407 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,886,688.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бовогтой Ц нь Хөвсгөл аймаг дахь Г банкнаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие зээлээ төлж барагдуулж дуусгана. Энэ Г банкны нэхэмжилсэн 3,886,688.07 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,886,688.07 (гурван сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь ...Г банкны нэхэмжилсэн 3,886,688.07 төгрөгийг төлж барагдуулна ... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,140 (далан долоон мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц гаас 38,570 (гучин найман мянга таван зуун дал) төгрөгийг, улсын орлогоос 38,570 (гучин найман мянга таван зуун дал) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,886,688.07 (гурван сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,886,688.07 (гурван сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,140 (далан долоон мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц гаас 38,570 (гучин найман мянга таван зуун дал) төгрөгийг, улсын орлогоос 38,570 (гучин найман мянга таван зуун дал) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ