| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01326/И |
| Дугаар | 155/ШШ2025/00015 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2025/00015
| 2024 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2025/00015 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүргийн ....... дугаар хороо, ................... гудамжны .......... тоотод байрлах, С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ……. сумын ………… дугаар багийн ............. дугаар байрны ........... тоотод оршин суух, Х Н-ийн Г (....................)-т холбогдох,
3,681,670.47 (гурван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ББСБ ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Г-той ЗГ/1503600069 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000.00 /таван сая/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөөгүй дүнгийн 20 хувь байхаар, зээлж авсан. Зээлдэгч Н.Г-той байгуулсан ЗГ/1503600069 тоот гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгчээс ЗГ/1503 600069 гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 2,742,681.92 /хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг, үндсэн хүүний төлбөрт 884,226.04 /найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 54,762.51 /тавин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг, нийт 3,681,670.47 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргаж С ББСБ ХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,681,670.47 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Н.Г-т холбогдуулан 3,681,670.47 (гурван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Г нь...3,681,670.47 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...гэх хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,857 (далан гурван мянга найман зуун тавин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г оос 36,928 (гучин зургаан мянга есөн зуун хорин найм) төгрөгийг, улсын орлогоос 36,928 (гучин зургаан мянга есөн зуун хорин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Г-т холбогдох, 3,681,670.47 (гурван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,681,670.47 (гурван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,857 (далан гурван мянга найман зуун тавин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г оос 36,928 (гучин зургаан мянга есөн зуун хорин найм) төгрөгийг, улсын орлогоос 36,928 (гучин зургаан мянга есөн зуун хорин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ