| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01372/И |
| Дугаар | 155/ШШ2025/00016 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2025/00016
| 2024 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2025/00016 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........ сумын ..............дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн ХХҮГ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ……. сумын ……. дугаар багийн .................... тоотод оршин суух, Б Б-ийн У (.................... )-т холбогдох,
2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.У нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажпын байрыг лэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжпэг олгох гэрээ-г байгуулж,үүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч Б.У нь зээлийн гэрээний хугацаанд ямарч эргэн төлөлт хийгээгүй.
Иймд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2.000,000 төгрөгийг Б.У ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.У би Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардпага болох 2,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ нь хариуцагч Б.У т холбогдуулан 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь...2,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...гэх хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.У ээс 2,000,000 (хоёр сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 23,475 (хорин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.У т холбогдох 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.У ээс 23,475 (хорин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ