Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2016/0031

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2016/0031

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б****************-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт /хуучин нэрээр/ холбогдох "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд тус компанийн хувьцааг иргэн Л.Б**************** , Ц.Т**************** нар 50, 50 хувиар эзэмшсэн мэтээр бүртгэсэн байгааг хүчингүй болгох, Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б**************** , түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**************** , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Т**************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Л.Б****************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Ж****************  ХХК нь анх хоёр гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж хувьцааны 90 /ерэн/ хувийг үүсгэн байгуулагч Л.Б****************  би, 10 /арван/ хувийг үүсгэн байгуулагч Ц.Т**************** тус тус эзэмшихээр дүрэмдээ тусган улсын бүртгэлд буюу тухайн үеийн татварын албанд бүртгүүлсэн.

Харин 2015 онд Монгол Улсын Компанийн тухай хуулийн заалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар буюу мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д заасны дагуу өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчлөлтөө бүртгүүлэхээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хандахад улсын бүртгэгч Д.Насанбуян Монгол Улсын улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн бүртгэхээс татгалзсан. Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримтлан Л.Насанбуянгийн дээд шатны нь албан тушаалтанд буюу тус газрын дарга Д.Ариунаад гомдол гаргахад мөн төдийлөн ач холбогдолтой биш үндэслэлээр бүртгэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. Гэвч бид асуудлыг хурдан шийдвэрлүүлэхийн үүднээс өөрчлөлт оруулсан дүрмээ нотариатаар гэрчлүүлж баримт бичгүүдээ буцаан явуулсан.

Гэтэл тус газрын дарга Д.А**************** 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/726 дугаартай албан бичгээр мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх боломжгүй тухай мэдэгдэл 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ирүүллээ. Мэдэгдэлдээ тус компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшсэн байх тул хувьцаа эзэмшигч Ц.Т**************** ын гарын үсэг зайлшгүй шаардлагатай гэсэн байна. Бүртгэлийн байгууллага Ц.Т**************** манай компанийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байсан мэтээр цахим сандаа үндэслэлгүй бүртгэсэн нь нэхэмжлэлд хавсаргасан компанийн анхны дүрмээр нотлогдох юм.

Ц.Т**************** нь 2015 онд хуулийг үл хүндэтгэн удаа дараа зарласан хувьцаа эзэмшигчдийн хуралд ирээгүй тул би тус компанийн хувьцааны 90 /ерэн/ хувийг эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж Монгол Улсын Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д заасны дагуу компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар өөрчлөлт оруулсан болно. Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний товыг Ц.Т**************** би өөрөө биечлэн болон утсаар, шуудангаар, мессежээр мэдэгдэхэд үл ойшоон хуралдаа ирээгүй болно. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт хуульд заасны дагуу гомдол гаргаагүй юм. Иймд бүртгэлийн байгууллага түүний гарын үсгийг надаас шаардах нь утга учиргүй билээ.

Эдгээр байдлыг үндэслэн Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд тус компанийн хувьцааг иргэн Л.Б**************** , Ц.Т**************** нар 50, 50 хувиар эзэмшсэн мэтээр бүртгэсэн байгааг хүчингүй болгох,

2.Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт даалгах гэжээ.

Нэхэмжлэгч Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б****************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т**************** бид хоёр Жин далай ХХК-ийн хувьцааг 90/10 хувиар эзэмшихээр компанийн дүрмийг баталсан юм. Би Ц.Т**************** компанийн хурлаа хийе гэж 3 удаа мэдэгдсэн ч ирээгүй учраас, компанийн хурлаа явуулж, шинэ дүрэм батлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн статистикийн хэлтэст бүртгүүлэхээр явуулсан хэдий ч заавал Ц.Т**************** ын гарын үсэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, бүртгэхээс татгалзсан юм. Ц.Т**************** компанийн хурлаа хийе гэхээр ирэхгүй байгаа учир түүний гарын үсгийг би олох боломжгүй юм. Иймд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн цахим санд Ж****************  ХХК-ийн дүрмийн санг Л.Б**************** , Ц.Т**************** нар 50/50 хувиар эзэмшдэг гэж бүртгэснийг хүчингүй болгон Л.Б****************  90, Ц.Т**************** 10 хувиар эзэмшдэг болгож өөрчлөн бүртгэж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

Надад компанийн захирлын эрх шилжүүлсэн тухай тайлбар хэлэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө орж ирэх гээд Ц.Т**************** аас байгууллагын дансны дугаараа явуул гэхэд Ц.Т**************** өөрийнхөө хувь хүний нэр дээрх дансны дугаар явуулсан байсан учраас компанийн нэр дээр данс нээхийн тулд Ц.Т**************** аар итгэмжлэл хийлгэж, тамгаа аваад Худалдаа хөгжлийн банкинд хүсэлт гаргаж данс нээлгэсэн.Ц.Т**************** хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулах тухай амаар, бичгээр мэдэгдсэн боловч хуралд ирдэггүй ... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д**************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жин далай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй юм. Хэргийн материалд Ж****************  ХХК-ийн хувьцааны 10 хувийг Ц.Т**************** , 90 хувийг Л.Б****************  эзэмших тухай тодорхой заасан компанийн дүрэм авагдсан байгаа. Гэтэл яагаад Улсын бүртгэлийн хэлтсийн цахим мэдээллийн санд Ц.Т**************** 50 хувь, Л.Б****************  50 хувь хувьцаа эзэмшдэг мэтээр бүртгэгдсэн юм бол. Ж****************  ХХК-аас дүрэмд орсон өөрчлөлтөө бүртгүүлэхээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү материалаа бүрдүүлээд явуулахад бүртгэхээс татгалзаж байна. Учир нь Ц.Т**************** 50 хувь, Л.Б****************  50 хувиар эзэмшихээр дүрмийн санд заасан байна гэсэн хариуг явуулдаг юм. Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан компанийн дүрэмд хувьцааг Ц.Т**************** 10 хувь, Л.Б****************  90 хувиар эзэмшихээр заасан байхад Ц.Т**************** 50 хувь, Л.Б****************  50 хувиар эзэмшихээр бүртгэсэн байна гэсэн үндэслэлээр өөрчлөлтийг бүртгээгүй явдлыг ойлгохгүй байна. Мөн компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батална гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарласан бөгөөд 90 хувийн хувьцаа эзэмшигч Л.Б****************  хурлаа хийж дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Л.Б****************  нь хувьцааны 90 хувийг эзэмшиж байгаагийн хувьд 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хурлаа явуулж дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Ц.Т**************** удаа дараа хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдсэн байдаг. Компанийн дүрмийн өөрчлөлтийг мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хуулийг буруу хэрэглэсэн юм. Жин далай ХХК-аас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлд заасны дагуу материалаа бүрдүүлж явуулсан. Хариуцагчаас баримт бичгээ дутуу бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч тийм зүйл байхгүй, бид бүрэн явуулсан. Улсын бүртгэгч Д.Н**************** нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг буюу өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдүүдийг бүртгэх гэсэн заалтыг баримталсан байдаг ба энэ нь улсын бүртгэгч хуулийг буруу хэрэглэж байгаа явдал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Цахим санд Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмших хувь 50/50 хувь байна гэж буруу бүртгэсэн нь анх мэдээллийг бүртгэсэн байгууллагын буруутай үйл ажиллагаа шүү дээ. Бид 50/50 хувиар бүртгэснийг хүчингүй болгож 90/10 хувиар улсын бүртгэлийн цахим санд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах хүсэлтэй байна. С.О****************  тайлбарлахдаа цахим санд Ц.Т**************** , Л.Б****************  нарын хувьцаа 50/50 хувь байсан учраас дүрмийн өөрчлөлтийг бүртгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч анх татгалзсан үндэслэл нь тийм биш юм ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар /хуучин нэрээр/ шүүхэд гаргасан тайлбартаа: 4125398 регистрийн дугаартай 1711003032 улсын бүртгэлийн дугаартай Ж****************  ХХК нь хоёр үүсгэн байгуулагчтай компаниар 2009 онд үүсгэн байгуулагдсан.

2015 онд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд материалын бүрдүүлбэр дутуу УБ-21 маягтаар татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн.

Тус компанийн үүсгэн байгуулагч Л.Б****************  90 хувь, Ц.Т**************** 10 хувь эзэмшдэг гэсэн нотлох баримтаа ирүүлээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж захирал Ц.Т**************** ын зөвшөөрсөн зөвшөөрөл болон гарын үсэг байхгүй, материалын бүрдүүлбэр дутуу байсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О****************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж****************  ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч материалыг шалгахад бүрдүүлбэр дутуу байсан учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм. Мөн Ж****************  ХХК-ийн дүрмийн санд хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувь 90/10 хувь гэж тусгасан бол компанийн дүрмээ үзүүлээд Улсын бүртгэл, статистикийн газрын цахим санд 90/10 хувиар бүртгүүлж болно. 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Ж****************  ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэх тухайд Жин далай ХХК-аас бидэнд ирүүлсэн материал нь хуулийн этгээдийн гэрчилгээ эх хувиараа байхгүй, дүрэм 2 хувь шинэчлэгдэж батлагдаагүй төдийгүй компанийн хурлын тогтоол байхгүй, мөн хурлын тэмдэглэлд Ц.Т**************** ын гарын үсэг байхгүй байдаг юм. Анх Жин далай ХХК нь улсын бүртгэл, статистикийн газарт ганц үүсгэн байгуулагчтай байхаар бүртгэж өгөхийг хүссэн байдаг ба 90/10 хувийн харьцаатайгаар хувьцаа эзэмшдэг тухай дурдаагүй байдаг юм. Компани нь 2 гишүүнтэй, маргаантай байгаа тохиолдолд Улсын бүртгэлийн хэлтсээс дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах нь зүйн хэрэг юм. Мөн компанийн анхны дүрмээ Улсын бүртгэлийн хэлтэст авчирч мэдээллийн цахим санд 90/10 хувиар өөрчлөлт оруулж болно. Анх Татварын хэлтэс ньхуулийн этгээдийн улсын бүртгэлийг эрхэлж, хуулийн этгээдийг бүртгэдэг байсан бөгөөд 2009 оноос Улсын бүртгэлийн хэлтэс байгуулагдсан юм. Жин далай ХХК нь 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба тус компанийг анх татварын хэлтэс бүртгэсэн байдаг. Тэгэхээр татварын хэлтэс программдаа буруу бүртгэсэн байх боломжтой юм. Татварын хэлтсийн программ манай байгууллагад шилжиж ирсэн юм.

2 үүсгэн байгуулагчтай компанийн тухайд компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхэд 2 үүсгэн байгуулагчийн гарын үсэг хэрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаа явуулаад хурлын тэмдэглэлээ гаргаад, тогтоолоо манай байгууллагад гаргаж өгөх ёстой байсан юм. Гэвч хурлын тэмдэглэл нь хоёр хүний гаргасан тэмдэглэл юм уу, нэг хүний хурлын тэмдэглэл юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг юм. Хамгийн чухал нь Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б**************** , Ц.Т**************** нар нь 50/50 хувиар Ж****************  ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж бүртгэлийн программд бүртгэгдсэн байдаг юм. Хэрвээ бүртгэлийн программд хувьцаа эзэмшигчид нь 90/10 хувиар бүртгэгдсэн байсан бол хүсэлтийг хүлээн авах боломжтой байсан эсэх тухайд би тухайн баримтыг хүлээн авч, татгалзсан мэдэгдлийг хүргүүлээгүй учраас мэдэхгүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь бүртгэлийн программд 50/50 хувь, харин дүрэмд заахдаа 90/10 байсан ба аль нь үнэн гэдгийг мэдэхгүй учраас компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм ... гэв.

Гуравдагч этгээд Ц.Т**************** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Т**************** 2008 онд Тариалан сумын Тавантолгой багийн нутаг гол хөндийгөөс өөрийн нэр дээр 150 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр авч тус ондоо боловсруулалт хийн тариалалт явуулахад бэлэн болгосон билээ. Атрын 3 дугаар аяны хүрээнд Засгийн газраас итгэлийн зээл авч 26 сая төгрөгийн эрх нээлгэсэн боловч зарцуулсан нийт мөнгөн дүн 9218718 төгрөг болж 2009 онд тариалалт явуулах бэлтгэл хангасан боловч авсан зээлээ төлөхийн Сангийн яамнаас шаардсан тул уг мөнгийг Б****************  ХХК-аас зээлээр авч төлөн нэмэлт үрийн будааны мөнгө, запас сэлбэг, тээвэрлэлтийн үнэ зэрэг нийт 29 сая гаруй төгрөгийг зээлээр авч 2009 онд тариалалт хийсэн. Намар нь тариа хураалт хийж авсан зээлээ болон лизингээр авсан тракторын эхний жилийн үнэ 14655 доллар, шатахууны үнэ зэргийг бүрэн барагдуулж улмаар Дархан хотын Барил трейд ББН-нөхөрлөлөөс цэвэрлэгээний ОВС-25 машиныг таварын будаагаар худалдан авч үнэ 18 сая төгрөг төлж, Б****************  ХХК-аас авсан 29 сая төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. 2010 онд тариалалт хийх 30 тонн үрийн будааг нөөцлөн хадгалж, нэмэлт 150 га-д тариалалт хийх, боловсруулалт хийх бэлтгэл ажлыг өөрийн хөрөнгөөр бэлэн болгосон болно. 2010 онд тариалалт хийж Алтан дуулга ХК-аас СК-4 буудай хураагч комбайныг 7500.0 мянган төгрөгийг банкнаас зээлээр авч, үлдэгдэл 7500.0 мянган төгрөгийг таварын будаагаар төлж барагдуулсан. Лизингээр авсан тракторын үнэ 16185 долларыг зээлээр авсан шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан. Б****************  ХХК-тай цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар тохиролцсон. Ж****************  ХХК-ийг байгуулан 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ж****************  ХХК-ийн захирлаар Ц.Т**************** миний бие, хөрөнгө оруулагчаар Л.Б****************  ажиллаж эхэлсэн юм. Гэтэл 2010 оны 11 дүгээр сард Л.Б****************  нь манай гэрт ирж, би тариалалтаа өөрөө хариуцаж явуулах болно гээд Ж****************  ХХК-ийн өмч болох ЭКС-1251 трактор, СК-5 комбайн, ОВС-25 будаа цэвэрлэгээний машиныг авч явсан юм. Уг 3 техникийг захирал миний ямар ч оролцоогүйгээр Хоёр богд ХХК-д дур мэдэн зарж Ж****************  ХХК-ийг тариалалт хийх ямар ч боломжгүй болгосон. Ж****************  ХХК-ийн нэр дээр 300 га газартай болсон боловч урьд өмнө эзэмшиж байсан Х.Э**************** нь эдэлбэрт оруулсан байсан 150 га газраа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэн буцаан авч Ж****************  ХХК-д 2008 онд иргэн Ц.Т**************** ын нэр дээр 150 га газар үлдсэн юм. Гэтэл 2 жил тариалалт хийсэн Л.Б****************  нь лизингийн төлбөр 2011 оны төлбөр 14516 ам доллар, шатахууны зээлээр авсан төлбөрийг барагдуулаагүйгээр барахгүй тариалан эрхлэх санд өрийн үлдэгдэлтэй болгож 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан 150 га талбайг Хоёр богд ХХК-нд зарахаар төлөвлөн зувчуулж зарга шүүх үүсгэсэн юм.

Ж****************  ХХК-ийн 150 га газрыг бусдад худалдах гэсэн санаа нь бүтэхгүй болохоор захиргааны хэргийн шүүхэд өгч шат шатны шүүхээр зарга үүсгэн явж улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээр завдсан болно. Ингээд бүтэхгүй болохоор нь Ж****************  ХХК-ийг өөрийн нэр дээр луйврын аргаар авч надад үлдсэн 150 га газрыг бусдад зарахаар оролдож буй нь хуулийг илтээр зөрчсөн арга юм. Уг 150 га газар нь Ж****************  ХХК-ийн өмч биш эзэмшлийн талбай билээ. Миний бие болон Ж****************  ХХК-ийн өмч болох нэр бүхий 3 техникийг дур мэдэн бусдад зарж хохироогоод миний байгуулсан Ж****************  ХХК-ийг өөрийн нэр дээр болгох гэсэн оролдлого нь угтаа Хоёр богд ХХК-нд 150 га газрыг худалдаж, үлдэгдэл мөнгө болох 40 гаруй сая төгрөгөө авах гэсэн оролдлого юм. Надад компанийн хурал хийнэ гэсэн боловч би очоогүй. Учир нь Л.Б****************  нь чамайг ална, уул руу дагуулж явна гэж хоёр бие хамгаалагч дагуулан ирж, тариалалт хийх явцыг саатуулан тариалалт хийсэн талбайд машинтайгаа давхих, улмаар мөнгө төгрөг өгье гэж амлах, айлган сүрдүүлэх зэрэг арга хэрэглэж байсан тул би уг хуралд очихоос эмээн, амь насанд ч халдаж магадгүй юм гээд очоогүй. Гэтэл Ж****************  ХХК-ийг өөрийн нэр дээр болгож ганцаараа сууж хуралдсан шийдвэр гэгчээ Улсын бүртгэлийн газраар баталгаажуулах гэж оролдоод бүтэхгүй болохоор нь Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн газрыг өгч, зарга үүсгэж байгааг Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс намайг гуравдагч этгээдээр оролцуулах шийдвэр гаргасныг талархан хүлээн авч энэхүү тайлбарыг үнэн зөвөөр мэдүүлж байна. Би Б****************  ХХК-д болон Л.Б**************** д өр төлбөргүй бөгөөд хоёр жил тарилалт хийж тариалалтын ашгаа авсан 100 гаруй сая төгрөгийн үнэтэй гурван техник, дөрвөн жил тариалалт хийж чадаагүй зэрэг хохиролтой байгаа бөгөөд эцэс сүүлдээ өөрийн байгуулсан Ж****************  ХХК болон эзэмшлийн 150 га газраа алдахад хүрээд байгаа Захиргааны хэргийн шүүх үнэн зөвөөр хэлэлцэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. 2010 онд тариалалт хийгээд ургац муу гарч лизингийн болон шатахууны үнээ үлдэгдэл ашиг болох 11620000 төгрөгийг гурилын үйлдвэрээс авах гэтэл Л.Б****************  нь Хөвсгөл гурилын үйлдвэрт Ж****************  ХХК-ийн өмчөөс өр үүсгэж байсныг уг өрийг дарж барагдуулсан юм. Юун өр болохыг өөрөөс нь лавлахад чамд хамаагүй би мэдэж байна гээд өнгөрсөн. Компанийн санхүү, эрх мэдлийг дур мэдэн гартаа авч өдий хүрлээ. Иймд Л.Б**************** гийн элдэв оролдлогыг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т**************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн биеэр Ж****************  ХХК-ийг байгуулахаар материал бүрдүүлж, Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн, гэрчилгээ авч байсан юм. Анх Жин далай ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг авахад Л.Б****************  Улаанбаатар хотод байсан. Л.Б****************  миний 150 га газрыг авах гэж Захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхүүдэд хандаж байсан. Би 2008 онд 150 га газрыг өөрийн нэрээр буюу Ц.Т**************** гэсэн нэрээр 15 жилийн хугацаатай эзэмшихээр авч сүүлд Ж****************  ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн юм. Ц.Т**************** миний худалдаж авсан техник хэрэгслийг авчихаад, одоо 150 га газрыг маань авах зорилгоор компанийг маань авах гэж байна гэж би ойлгож байна. Надад Л.Б****************  хувьцаа эзэмшигчийн хурлаа хийе гэсэн хүсэлтийг ирүүлж байсан. Энэ талаар хуулийн зөвлөхөөс асуухад намайг Л.Б**************** гийн нүдэнд харагдвал зургийг тань дарж аваад, хувьцаа эзэмшигчийн хуралд орсон гэж тайлбарлаад компанийг тань авчихна гэсэн учраас би хувьцаа эзэмшигчийн хуралд очоогүй.Л.Б**************** гийн ганцаараа сууж гаргасан компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан дүрэм хүчин төгөлдөр болохгүй шүү дээ. 2008 онд Атрын 3 дугаар аянаар итгэлийн зээл буюу барьцаа хөрөнгөгүйгээр 9.0 сая төгрөгийн зээл авч, 2009 онд тариалалт хийхэд бэлэн болгосон юм. Ингээд 2009 онд итгэлийн зээлийн эргэн төлөлт нэхэгдэж, Л.Б**************** гаас зээлийн гэрээ байгуулан 9.0 сая төгрөг авч банкны зээлээ төлсөн юм. Ийнхүү Л.Б****************  бид хоёр хамтарч ажиллахаар болж, би нэмж 150 га газар авч, компани байгуулсан ба компанийн хувьцааг Л.Б****************  90 хувь, би 10 хувиар эзэмших болсон. Учир нь Л.Б**************** гаас 29.0 сая төгрөг зээлэх хэрэгтэй байсан учраас компанийн хувьцааг 90/10 хувиар эзэмшихийг зөвшөөрсөн. Би Л.Б**************** гаас 2009 оны 04 дүгээр сард 29.000.000 төгрөг аваад 2009 оны 11 дүгээр сард буцааж төлсөн. Би Худалдаа хөгжлийн банканд дараах хүсэлтийг гаргасан байдаг. Үүнд: Тус компанийн дэд захирал Л.Б****************  нь Улаанбаатар хот 0377841, регистрийн дугаар РХ59040111, санхүүгийн холбогдох бичиг баримтад 1 дүгээр гарын үсэг зурах бүрэн эрхэт итгэмжлэгдсэн хүн болно гээд Жин далай ХХК-ийн захирал Ц.Т**************** гээд гарын үсгээ зурсан нь миний алдаа болсон байгаа юм. Гэхдээ уг хүсэлт тамгагүй байдаг юм. Л.Б****************  нь Хоёр богд ХХК-ийн захирал Ганболд гэх хүнд Ж****************  ХХК-ийн 3 техникийг, газрын хамт 100.0 сая төгрөгөөр зарсан ба 60.0сая төгрөгийг нь аваад, үлдсэн 40.0 сая төгрөгийг авах гэхээр газраа өгөх хэрэгтэй байгаа учраас миний компанийг авч байж газрыг нь зарах гэж байгаа юм. Би Жин далай ХХК-ийг татан буулгах гэтэл 30.000.000 төгрөгийн өртэй учраас татан буулгаж чадаагүй. Түүнчлэн надад 50/50 хувь байна уу, 90/10 хувь байна уу огт хамааралгүй. Гэхдээ компанийн дүрмийг өөрчлөхөд миний оролцоо байх ёстой шүү дээ. Улсын бүртгэлийн хэлтэс мэдээллийн сандаа 90/10 хувиар бүртгэж болно. Харин би Жин далай ХХК-ийг өргүй болсон үед татан буулгана.Би Л.Б**************** гаас мөнгө зээлсэн учраас түүнийг үүсгэн байгуулагчаар нэрийг нь оруулсан бөгөөд хэрвээ мөнгө зээлээгүй байсан бол өөрөө компаниа байгуулаад үйл ажиллагаа явуулах байсан. Улсын бүртгэлийн газар нь компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй байгааг зөв байна гэж үзэж байна. Л.Б****************  компанийн нэг дүгээр гарын үсэг зурах эрхийг надад олгосон итгэмжлэл хийж өг гэсэн учраас би хугацаагүйгээр Л.Б**************** д итгэмжлэл хийж өгсөн. Энэ нь миний буруу болсон байсан. Компанийн ашгаас хүртэх хувийг хувьцаа гэж ойлгож байгаа. Түүнээс бусдаар ганцаараа сууж байгаад компанийн дүрмийг өөрчилж болохгүй. Хуучин Компанийн тухай хуульд ирц хүрэлцэхгүй гэж заасан байдаг юм. Компанийн дүрмийн 6.1-д зааснаар 2 гишүүнтэй компанийг үүсгэн байгуулагчдын хурал нь компанийн бүх гишүүдийн хурлын эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Би Жин далай ХХК-ийн захирал учраас миний эзэмшлийн хувь бага, 90/10 байсан ч компаниа алдахгүй гэж бодож дээрх заалтыг оруулсан. 2 гишүүнтэй компанийн хувьд би захирал учраас дээрх заалтын дагуу би компаниа алдахгүй байх гэж бодсон. 2 гишүүнтэй компанийн нэг нь илүү эрх эдлэхгүй шүү дээ. 2 гишүүн хоёулаа байж хурал хийнэ шүү дээ. 1 га газраас авах ургацын хэмжээ 11.5 центрээс давсан тохиолдолд ашгийг 50/50 хувиар хөрөнгө оруулагч, газар эзэмшигч хүртэнэ гэж компанийн дүрэмд заасан учраас хувьцаа эзэмшлийн хувь 90/10 байсан ч би ашгийг дутуу хүртэхгүй гэж ойлгосон учраас би өөрөө 10 хувийн эзэмшигч болохыг зөвшөөрсөн. 1 га газраас 6.5 центр будаа хураахад л ашигтай ажилладаг юм. Ямар ч тохиолдолд 11.5 центрээс дутуугүй ургац хурааж чадна гэж тооцоолж байсан юм. Би Л.Б**************** гаас мөнгө зээлсэн учраас Л.Б****************  компанийн хувьцааны 90хувийг, би өөрөө 10 хувийг эзэмшихийг зөвшөөрсөн. Би хууль сайн мэдсэнгүй. Л.Б****************  нь ганцаараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцэж байгаа эсэх талаарби Иргэний хэргийн шүүхэд хандаагүй . Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б****************  нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын улсын бүртгэгч Д.Насанбуянд холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд тус компанийн хувьцааг иргэн Л.Б**************** , Ц.Т**************** нар 50, 50 хувиар эзэмшсэн мэтээр бүртгэсэн байгааг хүчингүй болгуулах, Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар шүүгчийн захирамжаар Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б**************** гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын улсын бүртгэгч Д.Насанбуянд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн эрх залгамжлагчаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн Ц.Т**************** , Б****************  ХХК-ийн захирал Л.Б****************  нар хамтран 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ж****************  хязгаарлагдмал хариуцлага компанийг үүсгэн байгуулсан болох нь хэргийн материалд авагдсан Ж****************  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг[1]болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Ц.Т**************** , Л.Б****************  нар нь Ж****************  ХХК-ийг үүсгэн байгуулахдаа компанийн хувьцааг Ц.Т**************** 10, Л.Б****************  90 хувь эзэмшихээр тохиролцсон болох нь нэхэмжлэгч Л.Б**************** гийн Ж****************  ХХК нь анх хоёр гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж хувьцааны 90 хувийг үүсгэн байгуулагч Л.Б****************  би, 10 хувийг үүсгэн байгуулагч Ц.Т**************** тус тус эзэмшихээр дүрэмдээ тусган улсын бүртгэлд буюу тухайн үеийн татварын албанд бүртгүүлсэн гэх тайлбар, гуравдагч этгээд Ц.Т**************** ын ... компанийн хувьцааг Л.Б****************  90 хувь, би 10 хувиар эзэмших болсон. Учир нь Л.Б**************** гаас 29.0 сая төгрөг зээлэх хэрэгтэй байсан учраас компанийн хувьцааг 90/10 хувиар эзэмшихийг зөвшөөрсөн гэх тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн Ж****************  ХХК-ийн хувьцааг үүсгэн байгуулагч Л.Б****************  90, Ц.Т**************** 10 хувийг эзэмших тухай компанийн дүрэмд тусгагдсан болох нь Ж****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм-ээр[2] нотлогдож байна.

Гэвч 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулахдаа Ж****************  ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б****************  компанийн хувьцааны 50 хувь, Ц.Т**************** 50 хувийг тус тус эзэмшдэг мэтээр бүртгэсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт[3], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**************** гийн Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б**************** , Ц.Т**************** нар нь 50/50 хувиар Ж****************  ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж бүртгэлийн программд бүртгэгдсэн байдаг юм гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Жин далай ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-өөс үзэхэд үүсгэн байгуулагч Ц.Т**************** ын хөрөнгө оруулалтын хэмжээ 10 хувь, Л.Б**************** гийн хөрөнгө оруулалтын хэмжээ 90 хувь гэж мэдүүлсэн байна.

2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулж, бүртгэлийн бичилт хийсний дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсан дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр бүхий тэмдэг дарж, хариуцсан бүртгэлийн ажилтан гарын үсэг зурснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно гэж заасны дагуу Жин далай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм-ийн[4] эхний хуудсанд тэмдэг дарж, бүртгэлийн ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч энэхүү дүрэм нь хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байгаа Жин далай ХХК-ийн дүрмээс[5] зөрүүтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:, 3.1.4-т үнэн зөв, бодитой ... байх, 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан бөгөөд хуулийн эдгээр зарчмуудыг хангуулах нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Учир нь гуравдагч этгээд Ц.Т**************** ын 1999 оны Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар компанийн бүртгүүлэх тухай өргөдөл, компани үүсгэн байгуулах тухай шийдвэр, компанийн дүрэм, бүртгүүлэх өдөр байх ёстой өөрийн хөрөнгийн доод хэмжээг харуулсан эхлэлтийн баланс зэргийг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагын ажилтанд хүргүүлсэн байх боловч бүртгэлийн байгууллагын ажилтан бүртгүүлэх тухай өргөдөл, компанийн дүрэмд заасан үүсгэн байгуулагчдын эзэмших хувьцааны хувь хэмжээг үнэн зөв бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй болох нь:

Нэхэмжлэгч Л.Б**************** гийн Бүртгэлийн байгууллага Ц.Т**************** манай компанийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байсан мэтээр цахим сандаа үндэслэлгүй бүртгэсэн нь нэхэмжлэлд хавсаргасан компанийн анхны дүрмээр нотлогдох юм гэх тайлбар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**************** гийн Компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь бүртгэлийн программд 50/50 хувь, харин дүрэмд заахдаа 90/10 байсан ба аль нь үнэн гэдгийг мэдэхгүй учраас компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм гэх тайлбар,

Гуравдагч этгээд Ц.Т**************** ын Би Л.Б**************** гаас мөнгө зээлсэн учраасЛ.Б****************  компанийн хувьцааны 90 хувийг, би өөрөө 10 хувийг эзэмшихийг зөвшөөрсөн гэх тайлбар, хэргийн материалд авагдсан Жин далай ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Б****************  нь Ж****************  ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн улсын бүртгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Ж****************  ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох компанийн захирал нь гуравдагч этгээд Ц.Т**************** болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаар[6] нотлогдож байна.

Мөн Ж****************  ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Ж****************  ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б****************  тус компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшинэ гэж шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар гуравдагч этгээд Ц.Т**************** маргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Би хууль сайн мэдсэнгүй. Л.Б****************  нь ганцаараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцэж байгаа эсэх талаар би Иргэний хэргийн шүүхэд хандаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр Л.Б****************  нь Ж****************  ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тогтоогдохгүй байх боловч тэрээр нь Ж****************  ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг болохын хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээд учир түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.

Гуравдагч этгээд Ц.Т**************** нь Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, Ц.Т**************** , Л.Б****************  нарын хоорондох эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудлаар маргаж байгаа боловч энэ нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш тул шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн улсын бүртгэгчид холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд тус компанийн хувьцааг иргэн Л.Б**************** , Ц.Т**************** нар 50, 50 хувиар эзэмшсэн мэтээр бүртгэсэн байгааг хүчингүй болгуулах, Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжХөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн цахим санд Ж****************  ХХК-ийн дүрмийн санг Л.Б**************** , Ц.Т**************** нар 50/50 хувиар эзэмшдэг гэж бүртгэснийг хүчингүй болгон Л.Б****************  90, Ц.Т**************** 10 хувиарэзэмшдэг болгож өөрчлөн бүртгэж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг хүссэн.

Гэвч Ж****************  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн компанийн дүрэм, холбогдох бусад баримтуудаас харахад тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэл анхнаасаа үнэн зөв бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй, тус компанийн бүртгэлийг нотлох баримтыг үндэслэн үнэн зөв бүртгэснээр Ж****************  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэхийг нэмж тодруулах шаардлагатай байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэхээр байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэлХөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад Ж****************  ХХК-ийн хувьцааг иргэн Л.Б****************  50 хувь, Ц.Т**************** 50 хувь эзэмшсэн мэтээр бүртгэсэн бүртгэлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болсонд тооцохыг дурдья.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас /хуучин нэрээр/ 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад Ж****************  ХХК-ийн хувьцааг иргэн Л.Б****************  50 хувь, Ц.Т**************** 50 хувь эзэмшсэн мэтээр бүртгэсэн бүртгэлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас /хуучин нэрээр/ 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б**************** д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад Ж****************  ХХК-ийн хувьцааг иргэн Л.Б****************  50 хувь, Ц.Т**************** 50 хувь эзэмшсэн мэтээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 


[1] Хэргийн 77-91дүгээр хуудас

[2] Хэргийн 3-5 дугаар хуудас

[3] Хэргийн 79 дүгээр хуудас

[4] Хэргийн 3 дугаар хуудас

[5] Хэргийн 89-91 дүгээр хуудас

[6] Хэргийн 80 дугаар хуудас