| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01431/И |
| Дугаар | 155/ШШ2025/00028 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2025/00028
| 2024 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2025/00028 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ................ дүүрэг, ................ байранд байрлах, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн ........... сумын ............... дугаар багт оршин суух, М-ын Н (........................ )-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 404,606 (дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М овогтой Н нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус банктай 1280045452 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 8,660,000 (найман сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Х Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 230 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 404,606 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х банк ХК-ний Тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус банкны нэхэмжлэлтэй иргэн М.Н т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шатанд сайн дураар биелүүлж зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч М.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 404,606 (дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага нийт 404,606 (дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун зургаа) төгрөгийг Х банк ХК-д төлсөн болох нь Х банк ХК-ийн төлөөлөгч Тусгай активын газрын захирал Д.Т ын тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хүсэлт, дансны хуулбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,788 (арван хоёр мянга долоон зуун наян найм) төгрөгийн тал хувь болох 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч М.Н нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 404,606 (дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 404,606 (дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,788 (арван хоёр мянга долоон зуун наян найм) төгрөгийн тал хувь болох 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Н оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,394 (зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ