Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00029

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00029

Хөвсгөл аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот .............. дүүрэг, ...................     дугаар хороо, ................. байранд байрлах К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .......... сумын ............. дүгээр багт оршин суух, И Б-ын Э (..................... )-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,400,871 (нэг сая дөрвөн зуун мянга найман зуун далан нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К  банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ММ050030003095014041 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,122,000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай авсан. Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Б.Э-аас  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,400,871 төгрөгийг гаргуулж К  банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: К  банк' ХК-ийн нзхэмжлэлтэй, И овогтой Б-ын Э /СГ0121015/-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлпйн шаардлага болох нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К  банк ХК нь хариуцагч Б.Э-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,400,871 (нэг сая дөрвөн зуун мянга найман зуун далан нэг) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,400,871 (нэг сая дөрвөн зуун мянга найман зуун далан нэг) төгрөгийг К  банк ХК-д төлсөн болох нь К  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ийн тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хүсэлт, дансны хуулбараар тогтоогдож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй болно.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  К  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,363 (гучин долоон мянга гурван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэг)  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч К  банк ХК-д олгохоор тогтов.

Түүнчлэн хариуцагч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэгтөгрөгийг нэхэмжлэгч К  банк ХК-д төлсөн болохыг дурдлаа.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д  холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,400,871 (нэг сая дөрвөн зуун мянга найман зуун далан нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт  1,400,871 (нэг сая дөрвөн зуун мянга найман зуун далан нэгтөгрөгийг нэхэмжлэгч К  банк ХК-д төлсөн  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэг)  төгрөгийг нэхэмжлэгч К  банк ХК-д төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч К  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,363 (гучин долоон мянга гурван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,681 (арван найман мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ