Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00806

 

 

 

 

 

202******* оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ202*******/0080*******

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч Н. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Н. нь 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 3,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2020 оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 3******* сарын хугацаатай зээл авсан байна. Н. нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу *******20,000 төгрөг төлөөд дахин эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 2,580,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 2,580,00 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн *******, ******* ******* ******* Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *******, ******* ******* хэлтсээс 2020 оны ******* дугаар сарын 29-нд 3,000,000 төгрөгийг зээл авсан. Одоо 2,580,000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд төлж дуусгана гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжилсэн 2,580,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 5*******,230 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5*******,230 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28,115 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА