| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00412/И |
| Дугаар | 103/ШШ2024/00814 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00814
| 202******* оны 12 сарын 19 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/0081******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, Сөүлийн гудамж, ******* плаза ******* давхар *******01 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны 2******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1*******,006,**************8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:А., Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч У. холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр байгуулж 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн үүргийн биелэлтэд нийт 1*******,006,*********************.*******1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 202*******.11.1*******-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,0**************,*******19.2******* төгрөгөөр нэмэгдүүлж нийт 16,0*******0,8*******6.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: "******* Фанд ББСБ" ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн ЗГ-1809/02 тоот "Зээлийн гэрээ", ЗБГ-1809/02 тоот зээлийн барьцааны гэрээгээр 16,800,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-200629/01 тоот "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр *******,*******00,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн ЗГНӨОТГ-20081*******/02 тоот "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр *******,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 61 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно.
Дээрх зээлийн гэрээний хугацаа 202******* оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр дуусгавар болсон боловч У. нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 888 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
Ингээд 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 9,**************6,9*******8.92 төгрөг, хүү *******,0*******0,802.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20*******,6*******6.10 төгрөг, нотариатын зардал 1*******,000 төгрөг нийт 1*******,006,*********************.*******1 төгрөгийг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай, ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах хүсэлтэй байна гэжээ.
2.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Зээлдүүлэгч нь 202*******.0*******.2*******-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан зээлийн хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Хуримтлагдсан хүүнд 1,618,6*******1.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******29,2**************,81 төгрөг болно. Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,0**************,*******19.2******* төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч У.ийн ЗГ-1809/02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,0*******0,8*******6.96 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах хүсэлтэй байна гэжээ.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр 16,800,000 төгрөгийг автомашин худалдан авахад зориулж манайхаас зээл авч байсан. Тухайн зээлийг төлсөөр байгаад 2020 оны 6 сар гэхэд 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхдаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа, *******,*******00,000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна гэж хүсэлт өгсөн. Тухайн үед зээлдэгч маань зээлээ гайгүй төлж байсан учраас манай байгууллага дэмжээд зээл гаргасан. Дараа нь 2 сарын дараа дахиад жижиг дунд бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй байна *******,000,000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна гэсэн. Манай байгууллага тухайн зээлдэгчийг 2 хүүхэдтэй ганц бие ээж байна гээд учир байдлыг нь ойлгоод *******,000,000 төгрөг нэмээд олгочихсон. Ингээд нийт 9,*******00,000 төгрөгийн нэмэлт зээл гаргачихсан гэсэн үг. Тэгээд зээл авснаас хойш буюу 2022 оноос хойш зээлээ хугацаандаа төлөхгүй, тасалдаж эхэлсэн, ингээд бид нар зээлдэгчтэй уулзах гээд хайхад зугтаад яваад байсан, утсаар ярихаар сонин сонин юм ярьдаг байсан. Хэрвээ хариуцагч тал тооцоолол дээр маргаад, ойлгохгүй байвал дэлгэрэнгүй тайлбар хэлэхэд бэлэн байгаа. Ерөнхийдөө хамгийн сүүлд 202******* оны ******* дүгээр сарын 2*******-ны өдөр үндсэн зээлээс тодорхой хэмжээний төлөлт хийгээд 9,**************6,9*******8.92 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй. Үүнээс хойш үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь хуримтлагдаад явж байгаа. Энэ хугацаанд 11 дүгээр сарын 1*******-ний өдөр буюу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах өдөр хүртэлх 61******* хоногт өөрөөр хэлбэл 2 жилийн хугацаанд зээлээс огт төлөлт хийгээгүй.
Хуримтлагдсан болон нэмэгдүүлсэн хүүгээс 1,000,000 орчим төгрөг л хасагдсан. Ингээд 11 дүгээр сарын 1*******-ны байдлаар хуримтлагдсан хүү *******,6*******9,*********************.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6**************,*********************.91 төгрөг байна. Нэмэгдүүлсэн хүү яагаад өндөр байна вэ гэхээр 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр гэрээний хугацаа дууссан байгаа, Үүнээс хойш өнөөдрийг хүртэл **************1 хоног гэрээний хугацаа хэтэрсэн. Нэмэгдүүлсэн хүүг яаж тооцож байна вэ гэхээр төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн 1 өдрийн хүүгээр тооцсон буюу 9,**************6,*******98 төгрөгийн 1 өдрийн хүү нь 9,*******02.************** төгрөг болж байгаа юм. Үүнийг 0,2 хувиар үржүүлээд гаргаж байгаа. Манай программын хувьд хүү, тооцоолол дээр алдсан зүйл байхгүй. Зээлийн мэргэжилтэн намайг 1,*******00,000 авсан, үүнийг хасуулж тооцно гэж байна. Энэ талаар тайлбар хэлэхэд 2018 оноос хойш зээлдэгч дандаа надад бэлэг өгье гээд байдаг байсан, тэгээд 1 өдөр 1,*******00,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, тэрийг нь би баярлалаа гэж өгч байгаа юм байна гэж ойлгосон. Би 18 жил ажиллачихсан, хүнээс авлига аваад байдаг хүн биш, тэр хүн өөрөө надад ээмэг, зүүлт гээд янз бүрийн юм бол бариад ирдэг байсан, би авахгүй гэж хэлээд буцаадаг байсан. Энэ 1,*******00,000 төгрөгийн хувьд өөрөө надад бэлнээр авчирч өгөөд та миний амьдралд их нэмэр болж байгаа шүү, миний амьдралд тусалж байгаад баярлалаа эгч гэхээр нь би юм бодоогүй авсан нь үнэн. Гэхдээ 2022 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр өөрийнхөө Хаан банкны **************29**************9*******19 тоот данснаас 1,*******00,000 төгрөгийг гэдэг гүйлгээний утгатайгаар ******* ******* ББСБ-ын Хаан банкны *******16**************9**************86 тоот зээлийн данс руу нь буцаагаад шилжүүлсэн.
Тэгэхээр би энэ хүнээс мөнгө аваагүй, өөрөө надад бэлнээр авчраад өгсөн, би хүмүүсийн дунд эвгүй байдалд орсон учраас тухайн үед авахын хувьд авсан, дараа нь асуудал үүсэхээр нь 1,*******00,000 төгрөгийг үндсэн зээлээс нь төлөөд хийчихсэн байгаа. Сая эвлэрэх хүсэл асуухад хариуцагчийн төлөөлөгч тооцоолол дээр маргах зүйл байхгүй гэж хэллээ. Хариуцагч талаас хуримтлагдсан хүү *******,6*******9,*********************.1******* төгрөг нэмэгдүүлсэн хүү 6**************,*********************.91 төгрөгийг төлөхгүй гэж байгаа юм байна. Тэгэхээр үүнийг төлөхгүй гэдэг үндэслэл байгаа бол үүнийгээ гаргаж өгнө үү. Мөн хүүгийн талаар ойлгохгүй байна гэвэл манай зүгээс тайлбарлахад бэлэн байна. Нэмэгдүүлсэн хүү 1 өдрийн 1,860 төгрөг, хуримтлагдсан хүү 9,*******02.************** төгрөг болсон. Хариуцагчийн төлөөлөгч сонин сонин юм яриад явдаг гэдгийг доромжилсон утгатай гээд ойлгочих шиг боллоо, сүүлд нэмэлт зээлийн хүсэлт өгөхөд зээлийн судалгаа хийгээд гэрээр нь ороод гарахад миний хувцсанд маш олон газар зүү шивчихсэн байсан. Тэгээд би бүр гайхаад гэртээ очоод харсан чинь энд тэндээс зүүнүүд гарч ирээд, энэ ямар учиртай юм бол гээд ойр тойрныхоо хүмүүсээс асуусан чинь надад домын юм хийчихсэн байсан байна гэж байсан.
Тэгээд өөрт нь чи яагаад миний хувцас руу баахан зүүнүүд шигтгэчихсэн юм бэ гэсэн чинь эгч ээ би ерөөсөө тийм юм хийгээгүй гэж байсан. Гэрт нь орохоор ер нь лаврын навч шатаадаг, домын юмнууд хийдэг байдалтай байсан, анх хараад сонин юм сонирхдог хүн юм байна даа гэж бодож байсан. Тэгээд би өөрөө бол 6 ширхэг зүү олсон, миний хувцсанд хатгачихсан байсан, Зээлээ төлөхгүй байхар нь залгаад асуухаар манай хүүхэд өвдчихсөн, зовсон гэсэн тайлбар өгдөг. Гэхдээ би зээлийн судалгаа хийхээр гэрээр нь орж байсан, дараа нь хугацаа хэтрэхэд гэрээр нь дахиад орж байсан. 2 охин байдаг, хэвтрийн байдалтай ч юм уу, өвдчихсөн байдалтай байгаагүй, сэргэлэн цовоо гүйгээд явж байсан гэв.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайх 202******* оны 11 дүгээр сарын сүүлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Өмнө нь эй эвлэрүүлэн зуучлалаар орсон ч болно, хүүг чинь зогсоогоод өгье, чи шүүхээр маргаанаа шийдвэрлүүлчих гэж удаа дараа хэлж байсан. Өөрөө ирэхгүй зугтаагаад байдаг байсан. Шүүхэд хандахад ийг хаягтаа амьдардаггүй гээд 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Тэгээд манайх эрэн сурвалжлах хүсэлт гаргасан, эрэн сурвалжлах захирамжийн дагуу 6 дугаар сарын 1*******-ний өдөр тус хаягт амьдардаг гээд дүүргийн Цагдаагийн хэлтсээс манайд тодорхойлолт ирсэн. Ингээд шүүхэд хандсан байдаг, уг нь манайх эвлэрэх саналтай байсан, хүүг нь зогсоогоод эвийн журмаар шийдье гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч өөрөө зугтаагаад олдоогүй. Ер нь өөрөө зээлээ төлье гэсэн сонирхолгүй байсаар байгаад хугацаа их алдсан гэв.
*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Авсан зээл дээр болон хүү алдангийн тооцоолол дээр маргахгүй байгаа, зээлийг өөрийнхөө боломжоор төлж байсан. Хариуцагч маань өрх толгойлсон эмэгтэй, 1*******-1******* насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхлээд хүүхдүүдээ тэжээгээд явдаг. Том хүүхэд нь 1******* настай, энэ хүүхэд нь 12 настайгаасаа эхлээд унаж татдаг өвчтэй болсон, Ковидын үеэр ******* хоногт 1 удаа, заримдаа олон удаа уналт таталт өгдөг. Тэгээд байнгын эмчилгээ хийлгэж эм тариа авдаг, үүнийгээ ББСБ-д хэлдэг. Үүнийг өнөөдөр сонин сонин юм яриад явдаг гэж хэлж болохгүй байх, үүнийг өөрөө сонссон бол эвгүй байх.
Надад хэлэхдээ амьдралынхаа байдлыг хэлээд мөнгөгүй байгаагаа ББСБ-д хэлдэг байсан гэж хэлж байсан. ын авсан 1,*******00,000 төгрөгийн тухай хэлэхдээ бол 1,*******00,000 төгрөг өгсөн гэж хэлдэг. Энэ мөнгийг 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн *******,000,000 төгрөгийн зээлээс авсан гэж тайлбарладаг. Анх *******,*******00,000 төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн боловч зээлийн мэргэжилтэн гэдэг хүн 1,*******00,000 төгрөг надад хэрэгтэй байна, чи зээл дээрээ нэмээд аваад өгчих гээд нийт *******,000,000 төгрөгийн зээл аваад 1,*******00,000 төгрөгийг д өгөөд *******,*******00,000 төгрөгийг өөрөө авсан гэдэг. Ковидын үед эдийн засгийн асуудал хүнд байсан, хариуцагчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлэхэд асуудал гарсан, үр дүн муутай байсан, мөн хүүхэд нь өвдөөд хүнд байсан. Ингээд 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 1, 2 сарын төлөлтийг би өөрөө хийчихье гэдэг байдлаар хэлж ойлгуулсан. Энэ нь болохоор авсан мөнгөндөө тооцож ингэж ярьсан юм шиг байна лээ. Гэсэн ч тухайн үед мөнгөө хийгээгүй байсан, тэгээд тухайн үед ыг хийгээд явж байгаа гэж ойлгосон. Энэ үеэс эдийн засгийн байдал хүнд учраас төлөлт доголдож эхэлсэн нь үнэн. Гэхдээ санаатайгаар зээлээ доголдуулаагүй, хувийн байдал нь хүнд байсан гэдгийг хэлж тайлбарлаарай гэсэн. Мөн нийтдээ 26,000,000 төгрөгийн зээл авсан, үүнээс **************,000,000 төгрөгийг төлчихөөд байгаа. Гэтэл одоо **************,000,000 төгрөг болгож нэхээд бараг авсан зээлийг хоёр дахин нэмээд нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна, надад хүнд байна гэдэг тайлбар хэлж байгаа.
Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа энэ байдлаар тайлбарлаж байна. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн гэх юм бол хүүг хангалттай төлөөд явж байгаа, өөрийн санхүүгийн асуудал, ар гэрийн байдал, ахуй амьдралаа хэлээд байхад харж үзэхгүйгээр зөвхөн бичиг цаас, гарын үсэг зурах байдлаар ингэж миний амьдралд хүндрэл учруулж байгаа нь хэцүү байна гэж хэлж байгаа. Хуримтлагдсан хүүг 2 удаа гаргасан байгаа, эхний шаардлагаар хуримтлагдсан хүү *******,0*******0,820 төгрөг байсан, 2 дахь шаардлагаар хуримтлагдсан хүү 1,618,6*******0.************** төгрөг байна. Нэмэгдүүлсэн хүү эхний нэхэмжлэлийн шаардлага дээр 20*******,6*******6 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага дээр нэмэгдүүлсэн хүү *******29,2************** төгрөг, ын авсан 1,*******00,000 төгрөгийг нэмэхээр *******,*******8*******,**************6 төгрөг болж байна. Энэ үнийн дүнгийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.
6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн ЗГ-1809/2 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ЗБГ-1809/02 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-200629/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГНӨОТГ-200629/01 тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 202******* оны 8 дугаар сарын 1*******-ний ЗГНӨОТГ-20081*******/02 тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлтийн анкет, иргэний үнэмлэхий хуулбар, хүсэлтүүд, дүүргийн Цагдаагийн хэлтсийн 202******* оны ******* дугаар сарын 1*******-ний өдрийн *******0/2*******99 дугаартай албан бичиг, дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ202*******/01**************9 дугаартай шүүхийн шийдвэр, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 10*******/ШЗ202*******/00*******6******* дугаартай шүүгчийн захирамж, зээл төлөлтийн дансны хуулга зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүх хариуцагч талын хүсэлтээр ******* ******* ББСБ ХХК-иас хүү тооцооллын хүснэгт, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргуулан авсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч У. холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,0*******0,8*******6.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шаардлагын үндэслэлээ: 2018 оны 9 дүгээр сарын 0*******, 2020 оны 6 дугаар сарын 29, 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрүүдийн зээлийн гэрээг У.эй бичгээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай, ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн авто машинаар хангуулах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 61******* хоног зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тодорхойлсон.
*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. нь өрх толгойлсон эмэгтэй, 1*******-1******* насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 1******* настай том хүүхэд нь 12 настайгаасаа эхлээд унаж татдаг өвчтэй болсон, дээрх ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан хуримтлагдсан хүү эхний шаардлагаар нэхэмжилсэн *******,0*******0,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20*******,6*******6 төгрөг, дахин нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжилсэн хуримтлагдсан хүү 1,618,6*******0.************** төгрөг нэмэгдүүлсэн хүү *******29,2************** төгрөг, ын авсан гэх 1,*******00,000 төгрөг нийт *******,*******8*******,**************6 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
*******.Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр 16,800,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 2******* сарын хугацаатай авсан зээлийн гэрээ, мөн өдөр 9*******89 УБД улсын дугаартай, ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн авто машинаар үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна.
/ хх-ийн *******-10 дугаар хуудас/
-Тухайн гэрээнд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн үлдэгдэл 2,*******16,9*******0.*******9 төгрөг дээр нэмж *******,*******00,000 төгрөг авч зээлийн үлдэгдэл *******,216,9*******0.*******9 төгрөг болж хугацааг *******0 сар болгон,
-2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр гэрээнд дахин өөрчлөлт оруулж үндсэн зээлийн үлдэгдэл 6,098,0**************.************** төгрөг дээр нэмж *******,000,000 төгрөгийг авч үндсэн зээлийн үлдэгдэл 11,098,0**************.************** төгрөг болж зээлийн хугацааг 61 сар гэж өөрчлөн байгуулж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
/хх-ийн *******-1*******-р тал/
*******.Зохигчдын байгуулсан дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн **************1, **************2-р зүйлд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, **************1 дугаар зүйлийн **************1.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, **************2 дугаар зүйлийн **************2.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, ********************* дугаар зүйлийн *********************.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 2************** дугаар зүйлийн 2**************.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиродолд үүрэг гүйцэтгүүлэгч уг өд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 2************** дугаар зүйлийн 2**************.2 дахь хэсэгт шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж тус тус заасан байна.
6.Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр авто машин авах зорилгоор 16,800,000 төгрөг, 2020.06.29-нд хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэртээ тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор *******,*******00,000 төгрөг, 2020.08.1*******-нд мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэртээ багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авах зорилгоор *******,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэлтүүд гаргажээ.
/хх-ийн 19-22 дугаар хуудас /
Дээрх хүсэлтийн дагуу талууд гэрээг байгуулж уг гэрээний 2.1.******* дэх хэсэгт үндсэн хүүгийн хэмжээ сарын 2.9 хувь, 2.******* дахь хэсэгт зээлийн хүү үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
/хх-ийн *******, 1******* дугаар хуудас/
*******.Иргэний хуулийн **************2 дугаар зүйлийн **************2.2, ********************* дугаар зүйлийн *********************.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигчид хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээндээ тусгасан байх тул нэхэмжлэгчээс нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн зээлэн дээр 1,*******00,000 төгрөг нэмж авч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.д зээлүүлсэн учраас энэ мөнгийг үнийн дүнгээс хасуулна гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. би өөрөө банк санхүүгийн байгууллагад ажилладаг хүн байж зээлдэгчээр зээл авахуулна гэж байхгүй, надад баярлалаа гээд 1,*******00,000 төгрөг өгснийг би дараа нь энэ хүн надаас мөнгөө нэхэхээр нь зээл рүү 2022.12.2*******-ны өдөр 1,*******00,000 төгрөг төлсөн, энэ талаарх баримт хэргийн **************-р хуудасны хүүгийн тооцоололд авагдсан байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд тус тус өгчээ.
Хариуцагчийн зүгээс ******* ******* ББСБ ХХК-ийн ажилтан д 1,*******00,000 төгрөг зээлүүлсэн гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй, ямар нэг баримт гаргаж өгөөгүй хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. 1,*******00,000 төгрөг авсан талаарх тайлбараа хэлсэн бөгөөд хавтаст хэргийн **************, *******8 дугаар хуудсанд авагдсан тооцоололын хүснэгтэд 2022.12.2*******-ны өдөр 1,*******00,000 төгрөг төлөгдсөн байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч ын төлсөн 1,*******00,000 төгрөг гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,*******00,000 төгрөг хасуулах хариуцагчийн татгалзлыг хүлээн аваагүй болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. уг 1,*******00,000 төгрөгийг 2020.08.1*******-ний өдрийн зээл авснаас 1-2 хоногийн дараа надад өгсөн, авсан зээлээсээ өгсөн эсэхийг мэдэхгүй, би 2022.12.2*******-ны өдөр буцаан төлсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн бөгөөд энэ хугацааны хүүгийн болон зөрүүтэй байгаа 100,000 төгрөгийг асуудлыг тусдаа шийдвэрлүүлэх эрх хариуцагч У. нээлттэйг дурдах нь зүйтэй.
9.Иймд 2018 оны 9 дүгээр сарын 0*******, 2020 оны 6 дугаар сарын 29, 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа хамгийн сүүлд оруулсан өөрчлөлтөөр 61 сар болгож сунгаж гэрээний хугацаа дууссан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч У.ээс Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************2 дугаар зүйлийн **************2.2, ********************* дугаар зүйлийн *********************.1, 2************** дугаар зүйлийн 2**************.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 16,0*******0,8*******6.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 9*******89 УБД улсын дугаартай ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
10.Нэхэмжлэгч нь 202*******.02.1*******-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн 202*******.02.1*******-ний өдрийн *******6******* тоот захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ******* дүүргийн шүүхийн 202*******.0*******.10-ны өдрийн 1**************9 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж дүүргийн Цагдаагийн хэлтсийн 202*******.0*******.1*******-ний өдрийн *******0/2*******99 дугаартай албан тоотоор дүүргийн *******-р хороо *******9 дүгээр байрны 2******* тоот хаягт оршин сууж байгаа гэсэн хаягийг тогтоосон, уг хаягийн дагуу нэхэмжлэгч 202*******.0*******.2*******-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягтаа амьдардаггүй үндэслэлээр хариуцагчийг эрэн сурвалжилж албадан ирүүлэх 202*******.0*******.0*******-ний өдрийн 120******* тоот захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Цагдаагийн байгууллагаас 202*******.11.1*******-ний өдөр хариуцагчийг шүүхэд ирүүлснээр нэхэмжлэлийн хувийг гардуулсан зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******0 дүгээр зүйлийн *******0.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх талуудаас гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2**************,*******1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2**************,*******1******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************2 дугаар зүйлийн **************2.2, ********************* дугаар зүйлийн *********************.1, 2************** дугаар зүйлийн 2**************.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч овогт ээс зээлийн гэрээний үүрэг 16,0*******0,8*******6.96 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 9*******89 УБД улсын дугаартай ZVW*******01**************292******* арлын дугаартай, Toyota prius-*******0 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2**************,*******1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2**************,*******1******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА.