| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00803/И |
| Дугаар | 103/ШШ2024/00825 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00825
| 2024 оны *******2 сарын 20 өдөр | Дугаар *******03/ШШ2024/0082******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* задгай ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******8 дугаар байрны *******9 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Н.,
Хариуцагч:Б.,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н. нь Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н. миний бие нь 2006 онд Б.тай танилцан улмаар 2009 оны *******2 дугаар сарын **************-ны өдөр гэрлэлтийн №*******6 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20*******0 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр охин З.Мөнгөнчимэг, 20************** оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр хүү 3. нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч байна.
Охин 3.Мөнгөнчимэг, хүү 3. нар эцэг Н.******* асрамжид өсөн торниж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, мөн хоёр хүүхдийг маань миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр анх 2006 онд танилцаад 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Би 200******* онд оюутан болоод 20************** онд төгссөн. 20*******2 онд оюутан болоод хот руу яваад 20*******4 онд төгсөж ирсэн. Тэгээд сургуулиа төгсөөд хотод УБТЗ ХК-д ажилд орсон. Энэ хугацаанд 20*******3 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан.
Ярилцаад ойлголцоод амьдраад явж байсан чинь нөгөө хүнээсээ салаагүй байсан. Тэгээд би 20*******6 онд гэрлэлт цуцлуулах гээд шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч г жирэмсэн гээд гэрлэлтийг маань цуцлаагүй. Удалгүй 20************** онд хүү маань төрсөн, 2022 онд нөгөө хүн нь дахиад амьдралд гарч ирсэн, энэ хүнтэйгээ холбоогоо салгаагүй байсныг мэдсэн. Хүүхдүүдээ бодоод уучлаад байж байсан чинь өнгөрсөн зун өөр хүнтэй харилцаатай болсныг нь мэдээд салахаар шийдсэн. Бид хоёр хавраас хойш тусдаа байгаа, өнгөрсөн 4 сард би салахаар шүүхэд хандаж байсан, тухайн үед нэхэмжлэлээ буцаагаад авчих гээд гуйгаад байхаар нь буцаагаад авсан. Тэгээд 9 сард дахиад нэхэмжлэл гаргасан юм. Одоо би 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа, том охин маань 9 дүгээр анги, бага хүү маань 2 дугаар ангид сурдаг. Одоо эвлэрэхгүй, гэрлэлтээ цуцлуулна гэсэн шийдвэрийг гаргасан гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.******* гэр бүл цуцлуулах, 2 хүүхдээ аавынх нь асрамжид үлдээх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би энэ хүний хэлснийг зөвшөөрөхгүй байна, ер нь хоорондоо таарахаа больсон, ямар ч гэр бүлийн харилцаа байхгүй, би ч гэсэн ийм байдлаас залхаж байна. Гэрлэлийн баталгаагаа салгаад энэ асуудлыг нэг мөсөн шийдмээр байна. Баталгаанаас болоод энэ хүнд дарамтлуулаад баймааргүй байна. Хий хоосон хардалтаас залхаж байна, надад энэ хүнээс салахгүй гэсэн асуудал байхгүй. Би одоо хот руу ажилдаа яваад *******т ирэхдээ ээжийндээ байгаа болохоор хүүхдүүдээ авах боломжгүй, аавынх нь асрамжид үлдээнэ. Би 20************** онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан, одоо гэхдээ тийм асуудал байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зэрэг баримтыг, /хх-ийн 3-*******0-р тал/
Хариуцагчийн зүгээс хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн *******6-р тал/
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
*******.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн асуудлаас болж хоорондоо таарамжгүй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх гэж тодорхойлсон.
2.Хариуцагч Б. нь 20************** онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн, одоо ийм асуудал байхгүй. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээнэ гэсэн тайлбарыг ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
3.Нэхэмжлэгч Э., хариуцагч Б. нар нь 2006 онд танилцаж, 2009 оны *******2 дугаар сарын **************-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 20*******0 онд охин З., 20************** онд хүү З. нарыг төрүүлсэн бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 3 сараас тусдаа амьдарсан, зохигчдод ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4.Хариуцагч Б. нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь гэрлэлт цуцлуулах, талууд тусдаа амьдрах үндэслэл болжээ гэж дүгнэв.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.******* дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж тус тус заажээ.
6.Хариуцагч Б. гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс зохигчдын хайр сэтгэл, бие биенээ гэх сэтгэл хөрсөн, цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй болсон, талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал талуудын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон..., гэж заасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй тул охин З., хүү З. нарыг эцэг Н.******* нь асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
9.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар охин З., хүү З. нарт эх Б.тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд хүүхдийг өөрийн асрамжид авсан нэхэмжлэгч Н. нь хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
*******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
**************.Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , овогт нарын 2009 оны *******2 дугаар сарын **************-ны өдрийн *******6 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар 20*******0 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ******* овогт ******* , 20************** оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* нарыг эцэг ******* овогт ******* ******* асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
*******.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдгийг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА