| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00538/и |
| Дугаар | 152/ШШ2024/00533 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2024/00533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн .... сумын ... дугаар баг оршин суух, регистрийн дугаар ...., Ш ургийн овогт Д-ийн З-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би аав, ээжийн хамтаар Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллах болсон. Туяа нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Туяа нэгдэл өөрчлөгдөж Алтан тээл компани болоход үргэлжлүүлэн Алтан тээл компанид хоньчноор одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 1988-1990 онд цэргийн алба хаасан. Намайг тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, хавсралт, гэрч И.Эийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс И.Э-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.З-гийн ХААТР-1 баримт, хаягийн хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Згийн 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Згийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн хуудсанд: Д.З 1987-1990 онд Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилийг ажилласан жилд тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1987-1988 оны тушаал, Бургастай бригадын 1987-1988 оны цалингийн баримтыг судалж үзэхэд Дийн Зд холбогдох 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар тушаал гарсан болно. 1988 оны тушаал, цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлээс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д.Зд олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын хооронд ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч нь “...тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу учраас шүүхэд хандаж байна” гэж тайлбарласан тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй.
3.4. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5927 дугаар лавлагаанд: Жоошийн Баттулга нь БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Увс аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 663127 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ. 3.5. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Д.Зг 12 дугаар сарын 10-ны өдрөөс тус нэгдэлд малчнаар томилсон, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, хавсралтаар хоньчин Д.Зг 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас y, чөлөөлж, Алтан тээл компаний мэдэлд шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.З “1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн” гэх боловч Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар түүнийг 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус нэгдэлд малчнаар томилсон байх тул энэ хугацаанаас хойш ажиллаж эхэлсэн гэж үзэв. Эдгээр тушаалуудыг нэхэмжлэгчийн 1987-1988, 1990-1992 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай гэж үзэн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
3.5. Д.Згийн ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Дийн З ажилладаг байгууллага – Туяа нэгдэл, ажилд орсон он – 1987, эрхэлдэг ажил – хоньчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06-18” гэж бүртгэсэн байх тул тухайн маягтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Нэхэмжлэгчийн хаягийн хуудсыг 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн байх ба тухайн хуудсанд 8 жилийн дунд сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тэмдэглэгдсэн байх тул хаягийн хуудсыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.6. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2150 дугаар лавлагаанд: Дийн З нь БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/525 дугаар тушаалаар Увс аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталын эмч нарын комиссын 1990 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 28/316 дугаар магадлагаагаар өвчний учир 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэжээ.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч И.Эийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч И.Э “Миний бие 1988 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажиллаж байсан. Д.З нь 1988 онд намайг Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажилд ороход тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Улмаар 1988 оны намар цэргийн албанд татагдсан ба 1990 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1992 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Туяа нэгдэл 1992 оны 4 дүгээр сард тарсан” гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, хавсралт, ХААТР-1 баримтаар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч нь мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байх тул Д.Згийн 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Д.З 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, хавсралт, ХААТР-1 маягт, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2150 дугаар лавлагаа, гэрч И.Эийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт Дийн Згийн 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт Д-ийн З-гийн 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ