Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Ц ургийн овогт Д-гийн Б-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

Нэхэмжлэгч Д.Б “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1964 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 60 настай. Би 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан. Увс аймгийн Архивын тасгаас 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилд орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилд орсон, гарсан тушаал олдохгүй. Мөн хөдөлмөрийн дэвтрийг 1990 онд нөхөн олгосон зөрчил байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Бадрал нэгдэлд жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Бадрал ХК-д жолоочоор, нийт 8 жил 1 сар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1249 дугаартай аттестат, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаар “Болзол биелүүлсэн ба тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1988, 1990 оны ээлжийн амралтын хуваарь, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар “Нүүрсний тээврийн хөлс чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар “Бадрал нэгдлийн гишүүнээс чөлөөлж, Бадрал ХК-ийн гишүүнд шилжүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр “Бадрал ХК-ийн өмч тараах комиссын гишүүдийн цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, гэрч Ц.О, П.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ц.О, П.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Бгийн ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бгийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д ажилчин, жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Бгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Дэмбээгийн Бгийн 1987 оны 10 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.  

3.2. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлээс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.Бд олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1980-1993 оны хоорондох ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч нь “... хөдөлмөрийн дэвтрийг 1990 онд нөхөн олгосон зөрчил байгаа учраас шүүхэд хандаж байна” гэж тайлбарласан тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй.

3.3. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тушаалаар Д.Бийг 1986 оны 8 дугаар сарын 01-нйи өдрөөс нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажиллуулсан, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалаар УАЗ-469 машины жолоочоор Д.Бийг мэргэжлийн дагуу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 9 дүгээр сарын 25-ны өдрөөс ажиллуулсан,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаар “Болзол биелүүлсэн ба тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал, хавсралтаар ... хадлангийн талбайд идэвхи зүтгэлтэй ажилласан Д.Б ... нарыг талархлын хуудас, 30 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасан, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар “Нүүрсний тээврийн хөлс чөлөөлөх тухай” тушаал, хавсралтаар Д.Бмябасүрэнд нүүрсний хээврийн хөлс олгосон, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар “Бадрал нэгдлийн гишүүнээс чөлөөлж, Бадрал ХК-ийн гишүүнд шилжүүлэх тухай” тушаалаар Д.Бийг ажлаас чөлөөлсөн, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар Д.Бийг ажлаас чөлөөлсөн, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр “Бадрал ХК-ийн өмч тараах комиссын гишүүдийн цалин тогтоох тухай” тушаал, хавсралтаар Д.Бгийн цалин тогтоосон байна. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1988, 1990 оны ээлжийн амралтын хуваариар Д.Бгийн ээлжийн амралтын хуваарийг баталсан байх тул эдгээр тушаалуудыг нэхэмжлэгчийн 1986-1993 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай гэж үзэн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

3.4. Д.Бгийн ХААТР-1 маягтад: “Овог, нэр –Дэмбээгийн Б, ажилладаг байгууллага – Бадрал нэгдэл, ажилд орсон он – 1986, эрхэлдэг ажил – жолооч, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06-20” гэж бүртгэсэн байх тул тухайн маягтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Нэхэмжлэгчийн гэрлэснийг бүртгэх анкетыг Бадрал ХК-ийн жолоочийн ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2000 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэсэн байх тул анкетыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.О, П.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.О “Миний бие 1979 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1982 оноос 1988 он хүртэл Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан ба 1983-1986 онд цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Бадрал нэгдэлд даргын жолоочоор 1992 он хүртэл ажилласан. 1992 онд Бадрал нэгдэл нь Бадрал ХК болж өөрчлөгдөхөд Д.Б мөн л жолоочоор ажиллаж байсан” гэж, гэрч П.Э “Миний бие 1960 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд бригадын дарга, агент, няраваар ажиллаж байсан. Д.Б нь 1982 оноос 1988 он хүртэл Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан ба 1983-1986 онд цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Бадрал нэгдэлд даргын жолоочоор ажилласан. 1992 онд Бадрал нэгдэл нь Бадрал ХК болж өөрчлөгдөхөд Д.Б мөн л жолоочоор ажиллаж байсан ба 1994 он хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, тушаалуудаар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Д.Б нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д ажилчин, жолоочоор                                                                                                                                                                                                ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаар “Болзол биелүүлсэн ба тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар “Нүүрсний тээврийн хөлс чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар “Бадрал нэгдлийн гишүүнээс чөлөөлж, Бадрал ХК-ийн гишүүнд шилжүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр “Бадрал ХК-ийн өмч тараах комиссын гишүүдийн цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1988, 1990 оны ээлжийн амралтын хуваарь, ХААТР-1 маягт, гэрч Ц.О, П.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц ургийн овогт Д-гийн Бгийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажилчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д жолоочоор                                                                                                                                                                                                тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц ургийн овогт Д-гийн Б-гийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажилчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ