Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., И ургийн овогт Ш-ын Бийн,

Хариуцагч: У  Засаг холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,139,907 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр У аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон. Өмнө нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба одоо нэхэмжлэгч Ш.Б 2024 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны ажилгйү байсан цалин 4,139,907 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо баталсан захирамж гаргахдаа 4 жолоочийн орон тоотойгоор баталж, бүтцийг цөөрүүлж шийдвэрлэсэн. Нэгэнт байхгүй орон тоон дээр тухайн үед авч ажиллуулах боломжгүй, цалингийн сан байхгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь олгох боломжгүй байна. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хоёрдугаар хавсралтад үйлчилгээний албан хаагчдын сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг тогтоохдоо ур чадварын нэмэгдлийг нийтэд нь тогтоогоогүй бөгөөд зөвхөн тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан тухай бүр тушаал гарган тогтоож ирсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтын 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно гэж, 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу Ш.Бийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцож нэхэмжилсэн 248,000 төгрөг, хоолны хөнгөлөлт 300,000 төгрөгийг тус тус олгох боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,139,907 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээс 1,800,437 төгрөгийг хангаж, үлдэх 2,339,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Б нь У аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан У аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Бийг өмнө эрхэлж байсан У аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх У аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч У аймгийн Засаг даргын Тамгын дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ш.Бийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс урьд эрхэлж байсан тус тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилсон байна.

 

3. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Б ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ш.Б “Өмнө нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба одоо нэхэмжлэгч Ш.Б 2024 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэнцэх олговрыг шаардаж байна” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцож үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сард 818,941 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 979,668 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 979,668 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

 

Дээрх журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул хоолны хөнгөлөлт 2022 оны 12 дугаар сард 50,001 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 100,001 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 100,001 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцсон болно.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг тооцож үзвэл 2022 оны 12 дугаар сард 768,940 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 879,667 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 879,667 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (768,940 + 879,667 + 879,667) : 3 = 842,758 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2 сар х 842,758 төгрөг = 1,685,516 төгрөг, нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлсийг тооцвол (768,940 + 879,667 + 879,667) төгрөг : 66 /ажлын өдөр/ = 38,307 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 3 өдрийн цалин 114,921 төгрөг, нийт 1,685,516 + 114,921 = 1,800,437 төгрөг болж байна. Иймд хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,800,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,339,470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч У аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн шүүхэд гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,437 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул тухайн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 43,757 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 2024 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны олговорт 1,800,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ... аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 2,339,470 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 43,757 төгрөг гаргуулан У аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ