Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 126/ШШ2016/0033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Г.Б****************-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах,Б.Б****************-ийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг өмчлөх эрхийн бүртгэл, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*************, гуравдагч этгээд Б.Ж************* , Ж.Б************* , Б.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д********8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Г.Б**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өөрийн төрсөн ах Г.Б**************** Мөрөн сумын иргэнээс анх худалдаж авсны дагуу миний бие ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 10 тоотод байх 728,9 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж, улмаар амьдарч ирсэн.

Миний бие нэг хэсэг хугацаанд Б.Ж**************** гэх эмэгтэйтэй хамтран амьдарсан ба энэ амьдралаа больж шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгосон. Б.Ж**************** нь 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 90 тоот аймгийн Засаг даргын захирамж гаргуулж уг газрыг Г.Б**************** миний бие болон Б.Ж************* , Б.Батбилэг, Б.Б*************  нарын нэр дээр жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгосон байх ба мөн аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 тоот захирамжаар Б.Б****************-ийн өмчлөлд шилжүүлжээ. Б.Ж**************** бид хоёрын хооронд ямар нэг эд хөрөнгийн маргаангүй бөгөөд аль 1997-1998 онд бүрэн салсан.

Дээрх шилжүүлэх, өмчлөхтэй холбоотой асуудал нь миний хүсэл зоригийн дагуу биш, ерөөсөө намайг мэдээгүй байхад дан ганц Б.Ж**************** дур зоргоороо, тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн охинБ.Б****************-ийн өмчлөлд шилжүүлж миний ашгийг хохироогоод байна.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх хэсгийг хүчингүй болгож шийдэж өгнө үү. Миний бие дээрх байдлын энэ олон жилийн хугацаанд мэдээгүй ирсэн бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/482 тоот албан бичгийг олж авснаар мэдсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б**************** 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашаа байшин эзэмших эрхийн гэрчилгээг миний хүсэлт,саналыг харгалзахгүйгээр намайг байхгүй байхад бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан байсан. Аймгийн Засаг дарга ард түмний амьдрал руу хөндлөнгөөс оролцсоныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Манай ээжийг нас барангуут газрын гэрчилгээг миний нэрийг хасаад эхнэр Б.Ж**************** өөрийнхөө нэр дээр болгочихсон. Газрын гэрчилгээ надад байдаггүй, хадам ээжийнд байдаг байсан. Миний паспорт эхнэр Жаргалсайханы түрийвчин дотор нь байдаг байсан.

Би хэзээ эрхийн гэрчилгээг шилжүүлэх эсэхийг шийднэ. Анх миний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг миний зөвшөөрөлгүй өөр хүний нэр дээр болгож болохгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээрээ болгуулах хүсэлтэй байна. Б.Б*************  миний хөрөнгийг өвлөх эрхгүй гэж хэлээгүй. Б.Б*************  эзэмших ёстой боловч намайг амьд байхад түүнд өмчлүүлж байгаа нь арай эрт болчихоод байна. Хэргийн материалын 7 дугаар хуудсанд байгаа Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гэсэн өргөдлийг би гаргаагүй. Энэ өргөдөлд зурсан гарын үсэг минийх биш. Газар эзэмшигч Г.Б**************** гэдэг хүн байхад тэр хүний хүсэлтээр яагаад шилжүүлээгүй гэдэгтучир нь байгаа юм. Би өөрөө газар өмчлөх гэрчилгээ аваагүй, газар эзэмших гэрчилгээтэй байсан. Түүнийгээ сэргээлгэж авмаар байна. Миний эзэмшлийн газрыг бусдад өмчлүүлсэн талаар 2005 оны 90, 2011 он А/299 дүгээр захирамж гарсныг мэдээгүй байж байгаад 2016 оны 07 дугаар сард мэдсэн гэв.

Нэхэмжлэгч Г.Б****************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: ... Б.Ж**************** нь 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 90 тоот аймгийн Засаг даргын захирамж гаргуулж Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах газрыг Г.Б****************-ийн болон Б.Ж************* , Б.Батбилэг, Б.Б*************  нарын нэр дээр жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгосон байх ба мөн аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 тоот захирамжаарБ.Б****************-ийн өмчлөлд шилжүүлж авчээ.

Дээрх шилжүүлэх, өмчлөхтэй холбоотой асуудал нь Г.Б****************-ийн хүсэл зоригийн дагуу биш, түүнийг мэдээгүй байхад Б.Ж************* ы хүсэл зоригоор охинБ.Б****************-ийн өмчлөлд шилжиж, түүний эрх ашгийг хохироож байна.

ИймдБ.Б****************-ийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэг, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж**************** нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 тоот захирамжуудыг гаргуулж Г.Б**************** гэдэг хүний хүсэл зоригийн эсрэг гэрлэлтийн харилцаа дуусгавар болчихсон байхад өөрийн нэр дээр захирамжуудыг гаргууланБ.Б****************-ийн нэр дээр бүртгүүлсэн. ЯагаадБ.Б****************-ийн нэр дээр бүртгүүлсэн юм бэ гэхээр өмнөх хамтран эзэмшигч нарын нэрээр зээл авъя гэхэд Г.Б**************** орж ирэх гээд байсан учраас Б*************-ээс холдуулжБ.Б****************-ийн нэр дээр шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгүүлсэн 48 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20-10 тоотод орших 728.9 м.кв талбайтай 210708126 нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Эдгээр бүртгэлүүд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Эдгээр бүртгэлүүдийг нэхэмжлэгч саяхан өнгөрсөн зун мэдэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт болон аймгийн Засаг даргад хандаж байсан. Аймгийн Засаг даргад хандахад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж улмаар тухайн байгууллагаас бичиг ирсэн байдаг. Тэр хариуг хүлээж авсныхаа дараа шүүхэд хандсан байдаг.

... Г.Б**************** хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад захирамж гаргаадБ.Б****************-ийн нэр дээр шилжүүлсэн нь буруу байна. Одоо зөвтгүүлж, хуучин эзэмшиж байсан хүмүүст нь буцаан шилжүүлэх боломжтой. Г.Б****************-ийн нэр дээрх газар эзэмших эрхийг сэргээлгэж дараа нь тэрээр үр хүүхэддээ газраа шилжүүлэх эсэх асуудлыг өөрөө шийдвэрлэх байх. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн материалуудыг харахад Б.Ж**************** гэдэг хүний гарын үсэг зурсан бичиг баримтууд л байна. Г.Б****************-ийн хувьд ийм өргөдөл ердөө гаргаж байгаагүй. Учир нь ойлгогдохгүй өргөдлөөр асуудлыг шийдвэрлээд явчихсан харагдаж байгаа. Ийм учраас анхны байдалд нь оруулж өгнө үү. Эцгийн хувьд хүүхэддээ эд хөрөнгөө шилжүүлэх эрх хэмжээ байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийг дэмжиж байна. ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Гүнсэн овогтой Бат-Эрдэнэ нь Б.Ж************* , Б.Батбилэг, Б.Б*************  нарын хамтаар Мөрөн сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 10 тоотод байх 728,9 м2 газрыг өмчилж авсан бөгөөд аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралын 3 дахь хэсэгт Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Батбилэг нарыг цуцлуулж,Б.Б****************-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Б.Б************* ийн өмчлөлд шилжүүлэхдээ Б.Ж**************** нь ганцаараа өргөдөл гаргаж хасалт хийлгэсэн байдаг.

Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал гарч орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Энэ тушаал гарахаас өмнө хамтран өмчлөгчөөс хасалт хийхдээ өмчлөгчийн аль нэг нь өргөдөл гаргаж шийдвэрлүүлж байсан болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*************  шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 90 тоот захирамж гарч Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Ж.Б************* , Б.Б*************  нарын нэр дээр газрыг өмчлүүлсэн байдаг. Улмаар 4 хүний өмч байсан газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны А/299 тоот захирамжийн хавсралтын 3 дахь заалтаар Г.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.

... Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаартай Хууль хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээг авах тухай гэсэнтушаал гарсан. Энэ тушаал гарснаас хойш хамтран өмчлөгч нарын бүгдийнх нь хүсэлтийг хүлээн авч өмчлөгчийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэдэг болсон. Энэ тушаал гарахаас өмнөөмчлөгчдийн хэн нэгнийх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг байсан. Үүний дагуу өмчлөгч Б.Ж************* ы хүсэлтийг хүлээн авчБ.Б****************-ийн нэр дээр газар өмчлүүлэх тухай аймгийн Засаг даргын 2011 оны А/299 дүгээр захирамж гарсан. Өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа болон шилжүүлэн өгч байгаа этгээдүүдийн аль нэг тал нь хүсэлтээ гаргаж болно гэсэн Иргэний хуулийн заалт байдаг. Үүнийг үндэслэж манайх шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... 2005 оноос хойш гаргасан бүх бичиг баримт дээр Б.Ж************* , Ж.Б************* , Б.Б************* , Г.Б**************** нар маргаан бүхий газрыг хамтран өмчилж байсан байна. 2011 онд Б.Б*************  хүсэлтээ гарган газраа ганцаараа өмчилж, бусад нь хасагдсан байгаа. 2005 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байгаа нь харагдаж байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой маргаан, гомдол санал байсан бол тухайн үеп хөөцөлдөөд эрх, ашгаа сэргээлгэх талаар гомдол саналаа эртхэн гаргаад явж байхгүй яасан юм бэ.

... Хууль Зүйн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/1647 тоот бичгийн өмнө энэ асуудлаар Г.Б**************** манайд хандаж байсан. Хувийн хэргээс хуулбарлаж Г.Б*************-д хариу өгсөн, өмнө нь шийдвэрлэсэн асуудал гэж үзээд Хууль зүйн хэлтсээс ирсэн өргөдлийг хаасан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 тоот захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: ... иргэн Б.Б*************  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамжны 10 тоот хаягт байрлах, 728,9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхээ баталгаажуулж газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэг гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Мөн дээрх хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан ба дээрх хөрөнгүүдийг бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэн ирж өмчлөх эрхээ бүртгүүлсэн байх ба Ү-1723005638, Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн бүртгэлүүд нь хууль тогтоомж зөрчөөгүй бүртгэгдсэн бүртгэл болно гэжээ.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б*************  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 728.9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхээ баталгаажуулахаар 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэг гарган холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч өмчлөх эрхийн гэрчилгээгээ баталгаажуулж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулахдаа 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дугаартай захирамжийн хавсралт 169-т Г.Бат-Эрдэнэ, Б.Б************* , Б.Ж************* , Ж.Б*************  нарын 4 иргэний өмчлөлд гарсан захирамжийг байсныг 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г.Батцэцэгт шилжүүлсэн нь аймгийн Засаг даргын А/299 дүгээр захирамжаар нотлогдож байсан. Кадастрын зураг, өргөдөл зэрэг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн өгсөн тул өмчлөх эрхийг бүртгэн баталгаажуулж Г-1723001963 дугаартай бүртгэл хийж, гэрчилгээ олгосон байдаг. Мөн тус хаягт байрлах 45 м.кв талбайтай 2 ширхэг сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг гаргаж өмчлөх эрхээ бүртгүүлсэн. Ингэж бүртгүүлэхдээ мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг мэдүүлгийн хамт гаргаж өмчлөх эрхээ баталгаажуулж Ү-1723005638 дугаартай гэрчилгээ олгогдсон. Дээрх гэрчилгээнүүд нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу олгогдсон байдаг. Б.Б*************  нь холбогдох нотлох баримтуудаа гарган өгч бүртгүүлсэн байгаа тул ямар нэгэн хууль, тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж**************** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Батдамба овогтой Жаргалсайхан нь Гүнсэн овогтой Б*************-тэй  1987 онд танилцаж, улмаар 5 жилийн дараа 1992 онд гэр бүл болсон. Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот хашаа байшинд нөхөр Г.Бат-Эрдэнэ, Б.Б*************  охины хамт өрх тусгаарлан амьдрах болсон. Тухайн үед хоёулаа ажилгүй, өрхийн орлого байхгүй, амьдралд юм бүхэн дутагдаж тэтгэврийн аав, ээжээсээ илүүчилж амь зууж байсан. Нөхөр Г.Б**************** өглөө зах руу мөнгөний ажил хийнэ гээд гэрээсээ гарна, орой согтуу ирнэ, агсам тавьж орилж хашгиран, охин бид хоёрыг айлган сүрдүүлнэ. Нөхөр Г.Бат-Эрдэнийг архиа болиоч одоо хоёр хүүхдээ бодооч гэж зөндөө гуйж байсан. Намайг үл тоосон. 1997 оны тэр нэг өдөр хоёр настай бяцхан хүүгээ зуурдаар алдсан. Хүүгийнхээ буяны ажлыг дуусгаад шүүхэд нөхөр Б*************-ээс салах өргөдөл гаргасан. Шүүхээр албан ёсоор салж охиндоо тэтгэвэр тогтоолгосон боловч эн хүн нэг ч сарын тэтгэлэг охиндоо төлөөгүй болно. 2009 онд охин Б.Б*************  11 дүгээр анги төгсөж МУ-ын Багшийн их сургуульд суралцахаар болсон. Эхний хоёр жил аав, ээж, өөрийн ах дүү нарынхаа тусламжтайгаар охиноо сургуульд нь явуулсан. Гуравдугаар курст орох жил нь сургалтын төлбөр, байр, хоолных нь мөнгө байхгүй хүнд байдалд орсон. Аргагүйн эрхэнд 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот хашаа байшингийн гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад 3 сая төгрөгт тавьж охинБ.Б****************-ийн сургалтын төлбөрийг хийсэн. Жич: Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот энэ хашаа байшингийн өмчлөгч эзэн нь хууль ёсоор нөхөр болох Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Б*************  гурвын нэр дээр гарсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Энэ гэрчилгээг өөрчлөн Г.Бат-Эрдэнэ, Б.Ж**************** нэрээ татсан. Өмчлөгч эзэн нь ганц охинБ.Б****************-ийн нэр дээр шилжүүлсэн. Яагаад гэвэл нөхөр бид хоёрын хуулиар салсны дараа нөхөр болох Г.Б****************-ийн ах Г.Батдорж, дүү Г.Лхамаа нар булаацалдан бидний зөвшөөрөлгүй хашаан дотор байшин бариад суух болсон. Би нөхөр болох Г.Б****************-ийн ах дүү нартай удаа дараалан хэл амаар доромжлуулсан маш их гомдолтой явдаг. Би одоо Эрдэнэт хотод хүү Батбилэгийндээ амьдран, дүүгийнхээ лангуун дээр зогсож 200.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Охин сургуулиа төгсөөд хотод сургуульд багшилж байна. Хашаа байшингийн гэрчилгээг тодорхой хугацаанд тавьсан болохоор эргэн төлөлтөө сар бүр хийгээд явж байгаа болно. Гүнсэн овогтой Бат-Эрдэн нь эцэг хүний хувьд охиныхоо өмнө үүрэг хариуцлагаа умартан ах дүү нартайгаа хуйвалдан хөрөнгийн маргаан үүсгэж яваа нь дэндүү ичмээр өрөвдөлтэй санагдаж байна. Миний зүгээс ямар нэгэн алдаа гаргаж хууль бус зүйл үйлдсэн бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Нөхөр болох Г.Б**************** нь одоог хүртэл охин бид хоёртой харилцаатай явдаг нь үнэн болно. Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн маргааныг шүүх үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Нөхөр Г.Б****************-ийн ах дүү нарын шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*************  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Батцэцэг нь 1992 онд Гүнсэн овогтой Бат-Эрдэнийн ууган охин болон мэндэлсэн. ...Тодорхой хугацаанд аав, ээжийн хамт Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот хашаа байшинд амьдарч байсан. ...аавын зан авирыг үл тэвчин ээж бид хоёр эмээ, өвөө хоёр дээр ирж амьдрах болсон. 1997 онд аав, ээж хоёр шүүхийн шийдвэрээр салж аав хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх болсон. Аав тодорхой эрхэлсэн ажилгүй учраас Б.Б*************  охиндоо 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоот хашаа байшинг хууль ёсоор өвлүүлж, намайг насанд хүртэл ямар ч иргэн болон хувь хүмүүст эзэмшүүлэх, үрэгдүүлэхийг хориглосныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба албан ёсоор бүртгэж авсан болно. Тийм учраас аавын ах дүү нарын гаргаж байгаа 3-20-10 тоот хашаа байшингийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч байна. Би 1999 онд МУБИС-т элсэн орж суралцсан. Эхний хоёр жилийн сургалтын төлбөрийг ээжийн аав, ээж, ах, дүүсийн тусламж дэмжлэгээр төлсөн. Гуравдугаар курст орох жил сургалтын төлбөр, байр, хоолны мөнгө байхгүй хүнд байдалд орсон. Сургуулиа завсардаж жил алдахгүйн тулд аавын надад өмчилж үлдээсэн 3-20-10 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад 3 сая төгрөгийн барьцаанд тавьж төлбөрөө төлж үргэлжлүүлэн сурсан. Миний бие сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод тодорхой нэгэн сургуульд багшилж байна. Хашаа байшингийн эргэн төлөлтийг ээжийн хамт төлж байгаа. Хууль ёсоор энэхүү хашаа байшингийн өмчлөх эзэн нь Бат-Эрдэнэ овогтой Батцэцэг нь үнэн болно. Аав, ээж хоёрын салсны дараа аавын ах дүү нар болох Г.Батдорж, дүү Г.Лхамаа, дүү Очко нь миний эзэмшиж буй хашаа байшинтай булаацалдан улайран шунасан. Одоо миний зөвшөөрөлгүйгээр дүү Лхамаа нь уг хашаанд байшин барьж, дүү Очко нь гэрээ барин амьдарч байна. Өнгөрсөн зун ээж миний тодорхой амьдралын хэрэгцээт зүйлээ авахаар очтол дүү Лхамаа, ах Батдорж нар нь элдвээр доромжлон гэрт нь оруулахгүй буцаасан. Аав, ээж бид гурав одоо ч гэсэн сайн харилцаа холбоотой байдаг. Би өөрөө хотод, ээж Эрдэнэтэд, аав Мөрөн суманд орон оронгүй амьдарч явна. Миний аавын, ээжийн эд хогшлийг хүртэл дүү Лхамаа нь гэртээ оруулж, эдэлж хэрэглэж байна. Иймд миний хувийн өмч хөрөнгө рүү дураараа авирлан гар дүрж буйд үнэхээр гомдолтой байна. Би цаашдаа энэхүү хашаа байшингийнхаа гэрчилгээг аваад байшин хашаагаа шинэчлэн сайжруулж аав, ээж хоёрыгоо асран халамжилж сайхан амьдруулах болно. Ийм учраас миний тайлбарыг хүндэтгэн үзэж шүүх үнэн зөв шийдэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б*************  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Жаргалсайханы Батбилэг нь 1989 онд төрсөн. Бага наснаасаа эмээ, өвөө, ээжийн гар дээр өсөн дунд сургууль төгссөн. Одоо миний бие Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна. Миний ээж намайг 2 настай байхад Гүнсэн овогтой Бат-Эрдэнэ гэх хойд эцэгтэй гэр бүл болсон. Удалгүй миний төрсөн дүү болох Б.Б*************  1992 онд мэндэлсэн. Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод өрх тусгаарлан амьдрах болсон. Миний хувьд энэхүү хашаа байшин нь надад ямар ч хамааралгүй. Учир нь уг хашаа байшинд огт амьдарч байгаагүй. Г.Б****************-ийн дагавар хүүхэд. Ийм учир хууль эрх зүйн хувьд миний оролцох зүйл биш гэж бодож байна. 1997 онд хуулийн дагуу миний төрсөн дүү болох Б.Б************* тэй хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлсэн нь үнэн болно. Миний ээж Б.Ж************* ы тайлбар үнэн зөв болохыг баталж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж************* , Б.Б************* , Ж.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б************* , Б.Батболд нар нь Г.Б****************-ийн хүүхэд мөн насанд хүртэл тэтгэмж өгнө гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч хүүхдүүддээ тэтгэлэг өгөөгүй. 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 106 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Гансүх гэдэг хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах уг хашаа байшинг битүүмжилж өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг насанд хүртэл төлнө гэсэн боловч өгч чадахгүй байсан учраас хашаа байшинг нь гаргуулж авсан юм.Б.Б****************-ийн хувьд гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулах болсон шалтгаан нь өөрийн нэр дээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж олгож өгснөөр уг хашаа байшинг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Урьд нь тухайн газар өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй л байсан. Үүний дагуу өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж авсан. Өөрийн нэр дээр шилжүүлэх болсон шалтгаан нь сургалтын төлбөрийг нь төлж чадахгүй болсон учраас 3 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж их сургууль төгссөн. Б.Б************* ийг их сургуульд суралцаж байх хугацаанд Г.Б**************** эцэг хүний хувьд нэг ч жилийн төлбөрийг төлж байгаагүй. Ийм учраас бид аргаа барахдаа хашаа байшинг хүүхдийнх нь нэр дээр шилжүүлж авсан. Нэгэнт Б.Б*************  Г.Б****************-ийн төрсөн хүүхэд нь учраас цаашид хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, эцгийнхээ өв хөрөнгийг үр хүүхэд нь өв залгамжлах ёстой гэж бодож байна. Г.Б****************-ийн хувьд хашаа байшинг өөрийн нэр дээр болгуулах гэж хөөцөлдөөгүй. Энэ нэхэмжлэлийг гаргах болсон учир нь одоо уг хашааг эзэмшиж байгаа Г.Б****************-ийн дүү нар болох Г.Батдорж, Г.Батлхам нарын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Б****************-ийн нэр дээр гаргуулж авах сонирхолтой байгаа.

... Г.Б**************** бол ийм зүйл хөөцөлдөж явж чаддаггүй. Иргэний үнэмлэх авах болсон ч Б.Ж**************** л хөөцөлдөж авдаг. Тухайн үедБ.Б****************-ийн сургалтын төлбөр нэхэгдэхэд Г.Б**************** өөрөө байгаагүй учраас хашаа байшингаа барьцаанд тавьсан. Тийм учраас Б.Ж**************** Г.Б****************-ийн өмнөөс бүх зүйлийг хийдэг байсан учраас бичиг баримтыг нь бүрдүүлж гарын үсэг зурсан байх. Г.Б****************-ийн хувьд өөрийнхөө нэр дээр хашаа байшингаа шилжүүлж авч болно. Гэхдээ хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө биз. Тухайн үед Г.Б****************-ийн шавардсан зуны сууцны нэг байшинтай хашаа байсан одоо Батлхам тэр хашаанд байшин барьчихсан. Миний хоёр хүүхдийн хувьд орох оронгүй болчихож байгаа. Газрын хувьд Г.Б****************-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан боловч мөнгөний хэрэг болсон учраас гэрээ гэрчилгээг нь гаргуулсан юм. Орон гэргүй болсон миний хоёр хүүхдийн асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэдэг юм бол гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа: Манай банк бус санхүүгийн байгууллагаас 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 914 тоот зээлийн гэрээгээр иргэн Б.Ж************* д 3000000 /гурван сая/ төгрөгийн зээл олгож, улмаар Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 11 тоот хувийн сууц барьцаалан зээл олгосон.

Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хуульд заасан шаардлага дүрмийн дагуу хийгдсэн ба үл хөдлөх хөрөнгө болон газар нь иргэнБ.Б****************-ийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмч байсан.

Нэхэмжлэгч Г.Б**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Ж************* тай хамт амьдарч байгаад 1997-1998 онд салсан, эд хөрөнгийн маргаангүй гэж бичжээ. Гэтэл 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын 90 тоот захирамжаар тухайн газар, хувийн сууцны эзэмшигчээр Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Б************* , Б.Батбилэг нар бүртгүүлсэн нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б**************** түүний ээж, дүү нар уг газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч байсан эсэх нь эргэлзээтэй. 1998 оноос хойш Г.Б**************** нь хашаа байшингаа хэний нэр дээр байгааг огт мэдээгүй гэдэг нь харагдаж байна.

Иймд шүүхэд Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлалтай газар 728,9 м.кв 210708129 нэгж талбарын дугаар бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаартай 45 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр хэн хэн бүртгэлтэй байсныг тодруулах зорилгоор тухайн үл хөдлөх хөрөнгө болох газар орон сууцны лавлагааг Улсын бүртгэлийн газраас гаргуулж өгнө үү.

Түүнчлэн шүүх тухайн маргааны зүйл болж байгаа газар, орон сууцны өмчлөгч Б.Б************* ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн Г.Б**************** Хөвсгөл аймгийнЗасаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдууланБ.Б****************-ийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг өмчлөх эрхийн бүртгэл, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх дор дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Г.Б**************** Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах талаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актуудын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр /эс үйлдэхүйгээрээ/ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг.

Нэхэмжлэгчийн ...Миний эзэмшлийн газрыг бусдад өмчлүүлсэн талаар 2005 оны 90, 2011 он А/299 дүгээр захирамж гарсныг мэдээгүй байж байгаад 2016 оны 07 дугаар сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/482 тоот албан бичгийг хүлээж аваад мэдсэн гэх тайлбар, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/482 тоот албан бичиг[1], Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/2102 тоот албан бичиг[2], Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/1647 тоот ... иргэн Б*************-ээс аймгийн Засаг даргад хандан гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн газрын маргааны талаар гомдол ирүүлснийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэв. Гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж иргэнд хариу өгөхийг мэдэгдье гэх албан бичиг[3], Өргөдөл, гомдлын хяналтын карт[4], хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б************* ийн ... Хууль Зүйн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/1647 тоот бичгийн өмнө энэ асуудлаар Г.Б**************** манайд хандаж байсан. Хувийн хэргээс хуулбарлаж Г.Б*************-д хариу өгсөн, өмнө нь шийдвэрлэсэн асуудал гэж үзээд Хууль зүйн хэлтсээс ирсэн өргөдлийг хаасан гэх тайлбар, гуравдагч этгээд Б.Ж************* , Б.Б************* , Ж.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваагийн ... Б.Ж**************** Г.Б****************-ийн өмнөөс бүх зүйлийг хийдэг байсан учраас бичиг баримтыг нь бүрдүүлж гарын үсэг зурсан байх гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б**************** Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 90, 2011 оны А/299 дүгээр захирамжуудын талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/482 тоот албан бичгийг хүлээж аваад мэдсэн бөгөөд улмаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч Г.Б*************-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 18 дугаар захирамжийг үндэслэн 2001 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ-гээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээгээр[5]болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Харин Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай 90 дүгээр захирамжаар Г.Б*************-д дээрх газрыг өмчлүүлэхдээ хамтран өмчлөгчөөр Б.Ж************* , Б.Батбилэг, Б.Б*************  нарыг оруулсан болох нь уг захирамжийн хавсралтын 169 дэх хэсэгт зааснаар[6] тогтоогдож байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/299 дүгээр захирамжаар[7] Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Батбилэг нарын газар өмчлөх эрхийг цуцалж, Б.Б************* т Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах газрыг өмчлүүлсэн байна.

Гэвч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай 90 дүгээр захирамжаар Г.Б****************-ийн эзэмшиж байсан газрыг түүнд болон Б.Ж************* , Б.Батбилэг, Б.Б*************  нарт өмчлүүлсэн талаарнэхэмжлэгч Г.Б**************** мэдээгүй, түүний хүсэл зоригийн дагуу газар өмчлүүлэх захирамж гараагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хашаа байшин эзэмших эрхийн гэрчилгээг миний хүсэлт, саналыг харгалзахгүйгээр намайг байхгүй байхад бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан байсан. Аймгийн Засаг дарга ард түмний амьдрал руу хөндлөнгөөс оролцсоныг ойлгохгүй байна. Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гэсэн өргөдлийг би гаргаагүй. Энэ өргөдөлд зурсан гарын үсэг минийх биш гэх тайлбар, гуравдагч этгээд Б.Ж************* , Б.Б************* , Ж.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваагийн ... Г.Б**************** бол ийм зүйл хөөцөлдөж явж чаддаггүй. Иргэний үнэмлэх авах болсон ч Б.Ж**************** л хөөцөлдөж авдаг. ... Б.Ж**************** Г.Б****************-ийн өмнөөс бүх зүйлийг хийдэг байсан учраас бичиг баримтыг нь бүрдүүлж гарын үсэг зурсан байх гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах ... нь газар эзэмшигчийн эрх юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэнд газар өмчлүүлэхэд дараах зарчим, үндэслэлийг баримтална: 5.1.1. газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах, 5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь ... төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх гэжээ.

Гэтэл газар эзэмшигч Г.Б****************-ийн сайн дурын үндсэн дээр бус, түүнийг хүсэлт гаргаагүй байхад түүний эзэмшлийн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах газрыг Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Б************* , Б.Батбилэг нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай 90 дугаар захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Улмаар аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Батбилэг нарын газар өмчлөх эрхийг цуцалж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10 тоотод байрлах газрыг Б.Б************* т өмчлүүлсэн шийдвэр нь өмнөх хууль бус захирамжтай шалтгаант холбоотой байх тул мөн хууль бус байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д зааснаар иргэний эзэмшлийн газрыг түүнд өмчлүүлэх тохиолдолд иргэний газар өмчлүүлэхийг хүссэн хүсэлт буюу идэвхитэй үйлдлээр хүсэл зориг нь илэрхийлэгдсэн байх ёстой.

Хэдийгээр аймгийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээнд багтаан мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй боловч иргэн Г.Б**************** өөрийн эзэмшлийн газрыг өмчлүүлэх болон хамтран өмчлөгчөөр Б.Ж************* , Б.Б************* , Б.Батбилэг нарыг оролцуулах тухай хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад шийдвэр гаргасан байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээнд багтаан мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг баримтлан гаргасан аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг нь өмнөх 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэгтэй шалтгаан холбоотой байх тул мөн хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх боломжтой байдаг. Гэтэл Г.Б****************-ийн эзэмшлийн газрыг Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Б************* , Б.Батбилэг нарт өмчлүүлсэн хууль бус захирамж гаргаж улмаар Г.Бат-Эрдэнэ, Б.Ж************* , Б.Батбилэг нарын газар өмчлэх эрхийг өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлсэн гэх үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь газар эзэмшигч Г.Б****************-ийн эрхийг зөрчих төдийгүй Б.Ж************* , Б.Батбилэг нарын газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг ч мөн хөндөж байгааг дурдах нь зүйтэй.

Гурав. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ... эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь мэдүүлэг гаргагч иргэнБ.Б****************-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 210708129 нэгж талбарын дугаар бүхий 728,9 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай хүсэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэсэн байна.

Мөн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 210708129 нэгж талбарын дугаар бүхий газар дээр байгаа хувийн сууцны зориулалттай 2 ширхэг 48 кв.м үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Батцэцэгийг бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэсэн байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ньБ.Б****************-ийн газар өмчлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ийнхүү бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн бүртгэсэн[8] нь хууль зөрчөөгүй байна.

Гэвч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэл дээр дурдсанаар тогтоогдсон тулБ.Б****************-ийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг өмчлөх эрхийн бүртгэл, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан үнэн зөв, бодитой байх ..., 3.1.6-д заасаниргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх ... зарчимд нийцнэ.

Дөрөв. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагын тайлбар[9], Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/1230 тоот албан бичиг[10], гуравдагч этгээд Б.Ж************* , Б.Б************* , Ж.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваагийн тайлбар зэргээр Б.Б*************  нь 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 914 тоот зээлийнгэрээгээр Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагаас 3 сая төгрөгийн зээл авч Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийг барьцаалсан болох нь тогтоогдож байна.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл өмнө дурдсанчлан хүчингүй болсноор зээлдэгч нь зээл төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд гуравдагч этгээд Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд Б.Ж************* , Б.Б************* , Ж.Б*************  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д************* нь Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгт тооцон Б.Б************* т шилжүүлсэн тухай тайлбарлаж байгаа боловч Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11] энэ нь нотлогдохгүй байгааг дурдъя. Мөн маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 90, 2011 оны А/299 дүгээр захирамжуудын хавсралтад Б.Батбилэг гэж бичсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан Ж.Б************* ийн овгийн эхний үсгийг ийнхүү алдаж бичсэн нь ялимгүй алдаа байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б************* , гуравдагч этгээд Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 169 дэх хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг болонБ.Б****************-ийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005638 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3-20-10 тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц 2 ширхэгийг өмчлөх эрхийн бүртгэл, Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001963 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших 728,9 м.кв талбайтай 210708129 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б*************-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ