| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00446/И |
| Дугаар | 152/ШШ2024/00512 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2024/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,313,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,
Хариуцагч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь хариуцагч *** аймгийн Б-тт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,313,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д ХХК-ийн нь Б сумын нэгдсэн халаалтыг 2013 оноос хойш хариуцан ажиллуулж байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифыг мөрдөн ажилдаг. 2017 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоороо үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлттэй уялдуулан манай кампани дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн хийсэн боловч 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл халаалтын зардлаа төлөхдөө дутуу төлсөн үүний улмаас манай кампани одоо сумын цэцэрлэгээс 7,313,722 төгрөгийн авлагатай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай талаас үүргийн хувьд эрчим хүч, дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүргээ биелүүлсэн. Үүний хариуд төлбөрөө авахыг шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч У аймгийн Б-тийн эрхлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн оны төсвийн төслөө явуулсны дараа тухайн эрчим хүчний тариф нэмэгдсэн. Орон нутгаас тухайн мөнгийг төлж өгөх боломжгүй, мөн өр үүсгэх боломжгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа учраас манай цэцэрлэг төлөх боломжгүй тул төлж чадахгүй байгаа. Орон нутагт танилцуулсан боловч өрд тусгах боломжгүй гэх хариулт өгсөн. Орон нутгийн төслөөс шийдвэрлүүлье гэхэд мөн бололцоо байхгүй гэх хариулт өгсөн. Давсан орлогоос шийдүүлэх гэхэд албан тоот өгсөн. Б сумын 100 жилийн ой болж байгаа учраас 100 жилийн бүтээн байгуулалтын тал руу шийднэ гээд шийдэж өгөөгүй байгаа. Миний зүгээс санал бодлоо илэрхийлсэн. Д ХХК-ийн-иас дулаанаа аваад хэрэглэснээс хойш төлөх нь үүрэг гэсэн боловч санхүүгийн хувьд төлөх бололцоогүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Д.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, *** аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай Тариф батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Д ХХК-ийн-ийн захирал Д.О, аймгийн Б-тийн эрхлэгч Б.А нарын баталсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, уг гэрээний хавсралт, Д ХХК-ийн-ийн дүрэм, нэхэмжлэх 2, тооцооны үлдэгдлийн баталгаа №24/01/22/03, дансны хуулга, Д ХХК-ийн-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 55 дугаартай *** аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх хүсэлт, Д ХХК-ийн-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 42 дугаартай *** аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст гаргасан Дулааны төлбөр тооцооны тухай гэх албан бичиг, Д ХХК-ийн-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 59 дугаартай *** аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас итгэмжлэл, Л.Ч, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбаруудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч *** аймгийн Б-тт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьчилгаанд төлсөн 7,313,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Д ХХК-ийн нь Бөхмөрөн сумын нэгдсэн халаалтыг 2013 оноос хойш хариуцан ажиллуулж байгаа бөгөөд *** аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифыг мөрдөн ажилдаг. 2017 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоороо үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлттэй уялдуулан манай кампани дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн хийсэн боловч 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл халаалтын зардлаа төлөхдөө дутуу төлсөн үүний улмаас манай кампани одоо сумын цэцэрлэгээс 7,313,722 төгрөгийн авлагатай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай талаас үүргийн хувьд эрчим хүч, дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүргээ биелүүлсэн. Үүний хариуд төлбөрөө авахыг шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
... Орон нутгаас тухайн мөнгийг төлж өгөх боломжгүй, мөн өр үүсгэх боломжгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа учраас манай цэцэрлэг төлөх боломжгүй тул төлж чадахгүй байгаа. Д ХХК-ийн-иас дулаанаа аваад хэрэглэснээс хойш төлөх нь үүрэг гэсэн боловч санхүүгийн хувьд төлөх бололцоогүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д ХХК-ийн-ийн захирал Д.О, *** аймгийн Б-тийн эрхлэгч Б.А нарын баталсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д ХХК-ийн-ийг төлөөлж Б сумын Нам даралтын зуухны менежер Д.Мөнхнасан, *** аймгийн Б-тийг төлөөлж нягтлан бодогч Л.Ч нар байгуулжээ. Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог *** аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12-р тогтоолоор баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Дулааны төлбөр 1м3 тутамд 1842 төгрөг /НӨАТ-гүй/ бөгөөд НӨАТ-ын хамт сар бүрийн 25-ны дотор төлнө гэж харилцан тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу Д ХХК-ийн нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба төсөв санхүүгийн хувьд төлөх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч *** аймгийн Б-тээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 7,313,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-ийн-нд олгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *** аймгийн Б-тээс 137,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-ийн-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч *** аймгийн Б-тээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 7,313,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-ийн-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *** аймгийн Б-тээс 137,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-ийн-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР