Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00787

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 26

130/ШШ2024/00787

 

 

 

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 
 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч З.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан ********** өдөр төрсөн хүү Т.Н, ************ өдөр төрсөн хүү Т.Е нарыг эх нь Д.Жийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ********* өдөр төрсөн хүү Т.Н, *********** өдөр төрсөн хүү Т.Е нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Таар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************ өдөр төрсөн хүү Т.Н, ********** өдөр төрсөн хүү Т.Е нарыг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хэн аль нь тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа чөлөөтэй уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Ж, З.Т нарт үүрэг болгосугай.

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дах хэсгийг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч З.Т нарын тохиролцсоноор *********** тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***************** дугаартай, 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн************* хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай, 50 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн ******************* байршилтай, нэгж талбарын ************* дугаартай, 38 жилийн хугацаатай гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмшүүлсэн 917 м.кв газар, мөн казах эсгий гэр (80 толгой), мөн Приус 20 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн сааж маллаж байгаа хоёр тооны монгол үхэр хоёр бярууны хамт нэхэмжлэгч Д.Ж болон түүний хүүхдүүд Т.Л, Т.Р, Т.Л, Т.Е, Т.Н нарт, *************** байршилтай 48 м.кв талбайтай нэг өрөө өвлийн сууц, хашаа хороо, хадлангийн талбай, 44 тооны хонь, 38 тооны төлөг, 58 тооны ямаа, 36 тооны борлон, 1 тооны адууг хариуцагч З.Тд тус тус үлдээсүгэй.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Таас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК