Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2016/0035

 

 

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2016/0035

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Н*************-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор О.А*************-нд  холбогдох;

"Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А************* ы гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаарЦалингийн зардал төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н************* , өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Н*************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: Дотоод аудитор, улсын байцаагч О.А************* ы 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаартай акт нь Д.Н*************  миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй, би төсөвд хохирол учруулаагүй гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж байна. Д.Н*************  би 2012 оны 10 сарын 05-ны өдрөөс 12 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд миний батлаж гаргасан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/25, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/30 тоот тушаалуудыг өөртөө зориулан гаргаж төсөвт хохирол учруулсан гэж үзэж дүгнэснийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл Б/25, Б/28 тоот тушаалууд нь Түнэл сумын сургуулийн багш, ажилчдын ажлын үр дүнг дүгнэж амжилт гаргасан багш, ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай, Б/30 тоот тушаал нь сургуулийн менежерт цалингийн шатлал ахиулан олгох тухай утга агуулга бүхий тушаал байсан болохоос төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээд захиралд урамшуулал олгосон зүйл огт биш юм. Иймд дотоод аудитор, улсын байцаагч О.А************* ы тогтоосон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаартай акт нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч одоо энэ улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахыг хүсч шаардлагаа тодорхойлж байна. Би өөрийгөө ур чадварын нэмэгдэл авах эрхтэй хүн гэж бодож байгаа. Манай баг Чандмань бүсийн олимпиадад багаараа амжилттэй оролцож 1 дүгээр байранд орсон. Би энэ олимпиадад багаа ахалж орж байсан. 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3 сайдын хамтарсан тушаалд заасан шалгуурыг хангасан. Багаараа амжилт гаргасан учраас би байгууллагын дотоод журмын дагуу олимпиадад оролцсон багш нартаа болон би өөртөө урамшуулал олгосон. Дараа нь би Чандмань бүсийн багш нарын ур чадварын тэмцэээнд бүсийн уралдаан тэмцээнд багш нараа амжилттай оролцуулсан. Тиймээс би оролцсон багш нараа урамшуулсан, мөн өөрийгөө бас урамшуулсан. Би энэ болзолыг мөн хангасан байсан. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу би урамшуулал олгосон. Цалингийн шатлалын тухайд би улсад 11 жил ажилласан. Миний олгосон энэ урамшуулалыг өмнө нь захирал бас олгодог байсан. Ямар ямар тохиолдолд урамшуулал олгодог байсан тухай захирлын тушаал байдаг. Төсвийн санд нь урамшуулал багтсан байдаг. Би цалингийн санд байгаа зүйлийг цалинд нь зарцуулсан. Өөр зориулалтаар зарцуулсан зүйл байхгүй. Би ямар журмаар урамшуулалаа авах вэ гэсэн чинь манай нягтлан бодогч өөрөө тушаал гаргана гэж хэлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт гаргаагүй. Ажлын хэсэг байгуулаагүй. Өмнө нь ч ажлын хэсгийн байгуулахгүйгээр багш нараа урамшуулдаг байсан.иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа баХөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудиторО.А************* ы гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардал төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүйболгуулахыг хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. МХГ-н актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Сургуулийн ажилчдын тэмцээнд ур чадвар үр дүн гаргаж 2012 оны сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа хуульд заасан үндэслэлээ урамшуулалыг олгосон. Хариуцагчийн зүгээс гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь заалтыг зөрчсөн учраас төлүүл гэж акт үйлдсэн байдаг. Ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь авах ёстой зүйлийг хөдөлмөрлөж байж ур чадвараа гаргаж үнэлээд олгож байгаа батлагдсан хүрээнд зориулалтын дагуу батлагдсан төсвийг ашигласан. Түр ажиллаж байхдаа гаргасан гэж тушаал гаргасан үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсч байна. Авах ёстой юмаа авсан дотогш чиглэсэн актын үндэслэлд хамаарахгүй байгаа учир актыг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа юм. Захиргааны акт гаргахдаа тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон. Тухайн үндэслэж байгаа гаргасан зөрчил факттай утга агуулгын тухайд нийцээгүй бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байна. Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж ойлгоно гэж засан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зөрчил буюу актын агуулга нь ойлголмжгүй тодорхой бус байгаа нь харагдаж байна. Түүний гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна. 2012 оны 11, 12 дугаар сард гаргасан акт нь хууль зөрчөөгүй. МХГ-н улсын байцаагч хууль зөрчсөн гэж байгаа боловч хэрхэн яаж зарцуулсныг нотлох баримтын хэмжээнд зарцуулаагүй байгаа юм. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Энэ нь өөрөө нотлох баримт дээр үндэслэх ёстой байтал яаж зарцуулсан нь тодорхой байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

2012 оны 12 дгаар сарын 30-ны өдрийн Б25 дугаар тушаал, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б28 дугаар тушаал, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б30 дугаартай тушаалууд нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан заалтыг зөрчсөн учраас батлагдсан төсвийн зориулалтын дагуу ашиглаагүй, батлагдаж ирсэн төсвийг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр акт гаргасан. Энэ нь Нямдэлгэрийн гаргасан акт нь тухайн актын хууль зүйн үндэслэлтэй нийцэхгүй байгаа учраас энэ акт нь маргаан бүхий заиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Мөн Санхүүгийн хяналт Аудитын албаны 2016 оны 06 дугаар срын 16-ны өдрийн 28 дугаартай тэмдэглэлд, төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа батлагдсан төсвийг хэзээ зориулалтын бусаар ашигласан гэдэг нь санхүүгийн болон бусад нотлох баримтаар нотлогдож чадаагүй байж, хариуцагчийн зүгээс хууль зүйн үр дагаваргүй захиргааны акт гаргаж, дотогш чиглэсэн эерэг актыг хууль бус гэж үзэж акт тавьсан нь хууль бус юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын бусаар ашигласан гэж акт гаргасан байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А*************  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх надад удирдах байгууллага Санхүүгийн хяналт аудитын Улсын ахлах байцаагч Нэргүйд Боловсрол соёлын газрын дарга Н.Б************* даргын гарын үсэгтэй албан тоот ирсэн байдаг. Энэ тоотоор2012 оны 10-12 дугаар сард сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх явцдаа өөртөө3 удаагийн тушаал гаргаж 3 сар дараалан үр дүнгийн урамшуулал олгосон байдаг. Энэ нь Засгийн газрын 393 дугаар тушаалыг зөрчсөн гэсэн сургуулийн багш нарын гомдол, тушаалуудыг хавсаргаад Нэргүй дарга над дээр цохолт хийж үүний дагуу шалгалт хий гэдэг үүргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байдаг. Энэ дагуу захиалгат шалгалт байсан учраас удирдамж гаргасан. Удирдамжийг би ажлын 3 өдөртөө багтаан явуулсан. Тэгээд 2012, 2013 оны цалингийн мэдээлэлүүдийг татаж авсан. Тэр үед би давхар баримтын шалгалттай байсан учир 2012 оны 11,12 сар, 2013 оны 1 дүгээр сар гэсэн цалингийн хүснэгтийг албан ёсоор авсан. Энэ баримтыг үндэслээд акт тавьсан. Тухайн үед сургуулийн захирал Даваа нь өөр ажилд томилогдсон учир Нямдэлгэр захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан. Тэгээд энэ асуудлыг шалгахдаа би цалингийн шатлалын тухайд би хурлын тэмдэглэлд дурдаж оруулсан болохоос би шалгалтын асуудалд би холбогдуулаагүй.Ур чадварын нэмэгдлийг Нямдэлгэр авч болно, үүнийг авахдаа Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн шууд захирагчийн мэргэжлийн үр дүнг шагнаж, урамшуулах журам-ын 1.4.2-т заасны дагуу өөртөө урамшуулал олгож болно, ингэж урамшуулал олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан заалтыг зөрчиж өөрөө захиргааны ерөнхий акт гаргах хүн, өөртөө зориулаад ур чадварын нэмэгдэл олгосон тушаал гаргасныг би Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байгаа юм. Төсвийн тухай хуулийг зөрчсний улмаас улсад хохирсон учрлыг зөрчил гаргасан этгээд төлж барагдуулна гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу акт тавьсан. Нэхэмжлэгч нь тухайн сумынхаа Засаг даргадаа танилцуулаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Н*************  нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагч О.А*************-нд  холбогдуулан "Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор О.А************* ы гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардал төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч уг маргаан бүхий захиргааныактыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дугаар захирамжаар ...Сургуулийн захирал  чөлөөлж, сургалтын менежер Д.Н************* ээр сургуулийн захирлын ажлыг түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлэхээр болжээ. /хх-38 дахь хуудас/

Түнэл сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлыг түр хавсран гүйцэтгэгч сургалтын менежер Д.Н*************  нь:

1/. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Урамшуулал олгох тухай Б-25 дугаар тушаал гарган Чандмань бүсийн төрөлжсөн 8 дугаар олимпиадад амжилттай оролцож, багаараа Тэргүүн байр эзэлсэн тул сургалтын менежер Д.Н************* т үндсэн цалингийн 20% урамшуулал олгохыг; /хх-29 дэх хуудас/

2/. 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ур чадварын нэмэгдэл олгох тухай Б-30 дугаар тушаал гарган Чандмань бүсийн ур чадварын уралдаанд багаараа амжилттай оролцсон тул сургалтын менежер Д.Н************* т үндсэн цалингийн 30%-иар 2 сарын хугацаагаар ур чадварын нэмэгдэл олгохыг; /хх-30 дахь хуудас/

3/.2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Цалингийн шатлал ахиулах тухай Б-28 дугаар тушаал гарган сургалтын менежер Д.Н*************  нь боловсролын байгууллагад 11 жил үр бүтээлтэй ажилласан тул үндсэн цалинг ТҮБД-6-3-аар бодож олгохыг /хх-31 дүгээр хуудас/ ня-бо Б.Даваасүрэнд зөвшөөрч, улмаар тэрээр дээрхи тушаалуудын дагуу төсвийн мөнгөнөөс 409578 төгрөгийг өөртөө олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлдээ 45053 төгрөгийг гаргуулжээ. /хх-33-35 дахь хуудас/

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, нараас хүргүүлсэн өргөдлийг дурьдсан асуудлаар санхүүгийн шалгалт хийлгэх тухай мэдээллийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 154 дугаар албан бичгээр шилжүүлснийг хүлээн авч, өргөдөлд дурдагдсан асуудлаар хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзэн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүй 2016 оны 24 дугаар бүхий, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийнсанхүүгийн баримтанд цалин хөлсний гүйцэтгэлд шалгалт хийх удирдамжийг батласны дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор О.А*************  тус сургуулийн 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 01 сарын 31-нийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 06 сарын 13-15-ны хооронд хяналт шалгалт хийж,санхүүгийн зөрчил илрүүлж, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардал төлүүлэх тухай актыг үйлдэн, холбогдох тэмдэглэлийг хөтөлж, сургалтын менежер Д.Н*************  нь сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх хугацаандаа өөртөө 2012 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар үндсэн цалингийн 20 хувийн урамшуулал, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар цалингийн шатлал ахиулах, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны Б/30 дугаар тушаалаар ур чадварын нэмэгдэл 30 хувиар 2 сарын хугацаанд олгох зэрэг эрхийн актыг өөртөө зориулан гаргаж, 409579 төгрөгийн нэмэгдэл цалин авсныг тогтоон, энэ нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д төсвийн эрх захирагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэсэн заалт, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, ... зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох журам-ыг тус тус зөрчсөн болохыг тэмдэглэлд тусгаж, дээрхи журмыг үндэслэн үр дүнг тооцох, өөртөө зориулан тушаал гаргаж нэмэгдэл цалин, урамшуулалд авсан 454631 төгрөгийг Д.Н************* ээр төлүүлэх, мөн түүнд ажлын хариуцлага тооцох тухай зөвлөмжийг тэмдэглэж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардал төлүүлэх тухай актыг захиргааны акт гаргасан байна. /хх-24-27, 32 дахь хуудсууд/

Нэхэмжлэгчээс ... би сургалтын менежерийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл авах болзлыг хангасан, манай сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ур чадварын нэмэгдэл авах шалтгааныг би хангасан, мөн 11 жил улсад ажилласан учир цалингийн шатлал ахиулж авах ёстой учир би захирлын тушаал гарган, сургалтын менежерт олгосон нь зөв гэж маргах боловч хэдийгээр Д.Н*************  нь сургалтын менежерийн хувьд ур чадварын нэмэгдэл авах, цалингийн шатлал ахиулах эрх үүсч, хууль болон холбогдох журмуудын зохих шаардлага хангагдсан гэх боловч тэрээр Сургуулийн захиралын эрх, үүргийг түр гүйцэтгэгч учраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын хавсралтын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 10-ийн Ерөнхий боловсролын сургуулийн захиралд... ур чадварын нэмэгдэл олгох ... асуудлыг аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал...-ийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчин, өөртөө зориулан тушаал гаргасан нь буруу бөгөөд түүний энэ үйлдэл нь дур зоргоороо авирлаж, хууль бус эрх зүйн актууд гаргасан нь тогтоогдож байна. Тухайлбал:

1. Түнэл сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгчД.Н*************  нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Урамшуулал олгох тухай Б-25 дугаар тушаалын 1 дэх заалтаар багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий багш нарыг цалингийн 5-10 хувийн урамшуулал олгосон Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар сургуулийн захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох гэж заасан заалт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3,17.1.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэсэн ба энэ талаар талууд маргаагүй.

Харин дээрхи тушаалын Хоёр дахь заалтаар: Чандмань бүсийн төрөлжсөн хичээлүүдийн 8-р олимдиадад амжилттай оролцож багаараа Тэргүүн байр эзэлсэн тул сургалтын менежер Д.Н************* т үндсэн цалингийн 20 хувийн урамшуулал олгохыг ня-бо-д зөвшөөрсөн, түүнчлэн;

Түнэл сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгчД.Н*************  нь 2012 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн Ур чадварын нэмэгдэл олгох тухай Б-28 дугаар тушаал гарган, мөн Чандмань бүсийн ур чадварын уралдаанд багаараа амжилттай оролцсон тул сургалтын менежер Д.Н************* , Д.Содномпил нарт үндсэн цалингийн 30 хувиар 2 сарын хугацаагаар ур чадварын нэмэгдэл олгохыг ня-бод зөвшөөрсөн;

Д.Н*************  нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-28 дугаар тушаал гарган сургалтын менежер Д.Н*************  нь боловсролын байгууллагад 11 жил үр бүтээлтэй ажилласан тул үндсэн цалингийн шатлал ахиулахаар шийдвэрлэсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын хавсралтын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 10-ийн Ерөнхий боловсролын сургуулийн захиралд... ур чадварын нэмэгдэл олгох зэрэг ... асуудлыг аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал ...-ийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн өөрөөр хэлбэл: хэдийгээр сургалтын менежерийн ур чадварын нэмэгдэл, түүнд урамшуулал олгох, цалингийн шатлал ахиулах эрх нь сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэх нь зөв боловч, Д.Н*************  нь сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилогдсон учир түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан буюу Түнэл сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх байжээ.

Мөн түүнчлэн багш, сургалтын менежер нарын ур чадварыг үнэлэхдээ дээрх журамд заасан тусгай шалгуур үзүүлэлтийг баримтлаж дүгнэсэн тухай ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэх ёстой байтал зөвхөн уралдаан, тэмцээнд оролцсон тухай өргөмжөл, дурсамжийг үндэслэж урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгодог явдал нь буруу болно.

Зүй нь бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын дагуу ... багш ажилтанг ур чадварыг үнэлж, тэдэнд нэмэгдэл олгох эсэх асуудлыг ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлтийг үндэслэн олговол зохино.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: ...төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж буруутгаж хариуцагч акт тогтоосон буруу, энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм... гэж тайлбарлах боловч нэгэнт эрх хэмжээгүй буюу эрх зүйн акт гаргах эрхгүй албан тушаалтан тушаал гаргаж, төсвийн мөнгөнөөс зарцуулахийг ня-бод зөвшөөрсөн учир үүнийг хууль зөрчсөн, зориулалтын бус зарцуулсан гэж үзсэн улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Хэргийн дээрхи нөхцөл байдал, холбогдох хууль, журмуудын үндэслэлүүдээс дүгнэхэдХөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А************* ы гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардалтөлүүлэх тухай акт /маргаан бүхий захиргааны акт/ нь хууль ёсны үндэслэл бүхий байх бөгөөд хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Шүүх, хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Түнэл сумын 12 жилийн ахлах сургуулийн захиралын 2012 оны 05 сарын 22-ны өдрийн Б-12, 2016 оны Б-79, Б-31, Б-35, Б-36, Б-86 дугаар бүхий тушаалуудыг энэ хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаас хассан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.1,106.3,106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, Төсвийн тухай хуулийн 69.1, 69.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А************* ы гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар Цалингийн зардалтөлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий Д.Н************* ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН