| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00291/И |
| Дугаар | 139/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 139/ШШ2024/00426
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч Б.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* *******-р гудамжны ************** тоотод оршин суух, овогт
Хариуцагч: аймгийн сумын -р баг, дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.
Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Д.
Иргэдийн төлөөлөгч Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч Ц. нь Д.т холбогдуулан охин Ш. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. “...Миний бие ******* оны 7 сарын 8-ны өдөр аймаг руу бэр эгч болох А. биеийн байдал муудаж, аймгийн эрчимт тасагт хүргэгдсэн дуудлагаар яаралтай ******* аймгийн ******* сумаас хүү, охины хамт ирж, аймгийн сумын -р баг, -р гудамжны а тоот хаягт оршин суугаа хүргэн ах болох Х. ирж хоёр хүүхдээ үлдээсэн хойгуур миний охин хөрш хашааны уяатай нохой хашаан доогуурх нүхтэй хэсгээр үсрэн гарч ирж, хашаандаа тоглож байсан хүүхэд рүү дайрсны улмаас нүүрний баруун талын хацар, хоёр уруулын завьж, баруун нүдний доод зовхинд урагдсан шарх авсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 8 цаг 58 минутад хүргэн ах болох Х. хүргэж ирсэн. Тухайн үеийн шархыг яаралтай тусламж үзүүлсэн эмч Б. шархыг гаднаас дотогш Sol.тамедин 7,5%-иар ******* удаа ариутган, Sol.Novocaini % мл-ээр нэвчүүлэн мэдээ алдуулалт хийж, ******* ширхэг оёдол тавьсан. Мөн эм, эмчилгээг бичиж, өдөр бүр боолт хийлгэхийг зөвлөсөн. Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй холбогдож галзуугийн вакцины анхны тунг хийж ар гэрийн хяналтад шилжүүлсэн. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотод гоо сайхны сэргээн засах эмчилгээнд яаралтай явах болсон тул Улаанбаатар хотын Зайсан Голден Вилл хотхонд байрлах Inter Charm нөхөн сэргээх гоо сайхны эмнэлэгийн хүний их эмч Г. ******* оны 7 сарын *******-*******-ны өдрүүдэд үзүүлж, гоо сайхны мэс заслын талаарх зөвлөгөө, мэдээлэл авч, охиныхоо нүүрэнд шархыг нь дотроос нь аниулдаг мэс заслын тунгалаг наалтыг нааж, өвчин намдаагчтай гелийг түрхүүлсэн. Үүний дараагаар Inter Charm нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмнэлгийн хүний их эмч Б. зөвлөхдөө танай хүүхэд тариа тариулахад өөрөө тэсвэрлэх чадамжгүй, нас бага учир 8- насанд нь уруулын хүрээ тэгшлэх мэс засалд оруулах боломжтой гэсэн юм. Цаашид нүүрний шархыг бүрэн эдгэрсний дараа сорвины тосыг түрхэхийг зөвлөсөн. Одоогоор гарсан зардал эмчилгээний зардал 65 төгрөг, тээврийн зардал *******6 төгрөг, хоол, хүнс **************6 төгрөг, нийт 7 төгрөг. Цаашид бид бүхнээс гарах хохирол 7, 8, сар буюу нийт ******* сарын хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж, охиноо асран хамгаалах болсон тул миний ******* сарын цалин болох ******* төгрөг, охины мэс засалд орох 5 төгрөг, одоо гарсан нийт зардал 7 төгрөг, нийт ******* төгрөгийг иргэн ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
.. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д. би Ц.ийн ******* төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байна. Нохойгоо хашаандаа үргэлж л уяатай, зохих хамгаалалттай байлгадаг ба хашааны нүхээр гарч ирж хүүхэд урсан гэдэг итгэхээргүй, би өөрөө эзгүй байсан тул энэ хүмүүс танай нохой урсан гэж хэлээд байгаа юм. Хүний нялх үр гэмтэж бэртсэн байгаад харамсаж, эмтэрч байгаа ч хүүхэд харж үлдсэн хүмүүст хариуцлага байх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
.*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. нь ******* настай охин хамт ******* оны 7 сарын 8-ны өдөр аймгийн сумын -р баг -р гудамжны тоот хаяг оршин суух хүргэн ахындаа эрүүл мэндийн шалтгаантай хүн эргэх зорилгоор очсон. хүүхдээ тухайн айлд орхисон ба хүүхэд тухайн айлын хашаанд тоглож байсан. Гэтэл хажуу хашааных нь буюу хариуцагч Д. гуайн зохих хамгаалалтгүй байсан нохой ******* настай охин рүү дайрч, түүний биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, уруулын баруун завж, дээд уруулд шарх, баруун нүдний эвэрлэг цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, цээжний баруун тал цус хуралтын гэмтлүүд тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******..-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарсан. Нохойд уруулснаасаа болж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч завж болон одоо хацарт үүссэн сорвийг оёулсан, үүнээс хойш байнга сорвины тос түрхэх, мөн дархлаа сайжруулахтай холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүдийг авч байсан. Охин Улаанбаатар хотод очиж гоо сайхны сэргээн засах үйлчилгээтэй холбоотой эмнэлэгт хандсан байдаг. Охины уруулыг оёхдоо дээр, доор зөрүүтэй оёгдчихсон, хацар нь тэр чигээрээ оёдолтой нөхцөл байдалтай байгаа. Энэ нь цаашид охины нүүрэнд маш их сорви тогтоож байгаа. Гоо сайхны сэргээн засах эмчилгээ буюу уруулын хүрээг тэгшлэх мэс засалд зайлшгүй орох шаардлагатай. Гэтэл охин ******* настай, сэргээн засах эмчилгээнд явахад зайлшгүй хүчтэй тариа тарьдаг. Уг тариаг тариулахад тэсвэрлэх чадваргүй насандаа байгаа. Уруулын хүрээг тэгшлэх мэс засал нь 8- насанд хийх шаардлагатай байдаг юм байна. Уг мэс заслыг хийлгэхэд төгрөг гэсэн. Үүнийг нэмж нэхэмжилсэн, мөн үүнтэй холбоотой шатахуун, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мэс заслын цаашид хийгдэх эмчилгээний төлбөрт нийт ******* төгрөгийг гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Охиныг 7 сарын 8-нд нохойд уруулсны улмаас галзуу өвчний вакцинд хамруулсан. *******- хоногийн хугацаанд, уртасгах бол жил хүртэлх хугацаанд галзуу өвчний нууц үе байдаг учраас хүүхдийг зайлшгүй харах шаардлагатай байгаа. Охин ******* настай учраас байнга боолт хийлгэх нь маш их хүндрэлтэй байсан учир нэхэмжлэгч Ц. нь ажлаа хийж чадахгүй сар болсон. Энэ хугацааныхаа цалинг мөн нэхэмжилж байгаа. Иймд тухайн үед гарсан эмчилгээний зардал *******5 төгрөг, хүүхдээ Улаанбаатар хот авч явж эмнэлэгт үзүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан шатахууны зардал *******7 төгрөг, ирээдүйд хийгдэх мэс заслын төлбөр төгрөг, хүүхдээ асарч байх хугацаанд авах ёстой байсан цалин хөлс төгрөг, нийт *******65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасган шаардаж байгааг хангаж өгнө үү гэв.
.*******. Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийг нохойнд оруулсанд харамсаж байгаа. Тухайн үед тэр айлын хүү эхнэрээ дагуулж орж ирээд танай нохойд хүүхэд уруулчихлаа гэсэн. Би эмнэлэг рүү хамт явсан. Тэгэхэд манай нохой хашаандаа уяатай байсан. Мөнгө төгрөг дээр би тусалъя, манайх нохойгоо алуулъя гэж хэлсэн. Мөнгө өгье надад одоо байгаа нь ******* төгрөг байна гэхэд намайг аймаар загнаад зодчих шахаад чамд эрүү үүсгээд чамайг шоронд хийнэ. ******* төгрөг юу юм, юу ч биш гэж намайг дарамталсан. Би их айсан. Энэ айлын нохой сул явж байгаад хашааны гадаа урсан гэж хэлсэн. Би хашааны гадаа байгаагүй, хашаандаа уяатай байсан гэж хэлэхэд хашааны гадаа сул байсан гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад манай нохой хүүхэд урчихсан юм шиг байна. Манай нохой уяатай байсан яг одоо очиж үзвэл манай нохой уяатай байгаа, та нар очоод үзээд өгнө үү гэж хэлсэн. Тэгсэн цагдаа дээр уруулсан хүүхдээ аваад ирнэ гэсэн та өөрөө хүрээд ир гэсэн тэгэхээр би тэр дор нь цагдаагийн газар очсон. , ******* цаг хүлээгээд ирээгүй. Манай нохой хашааны гадаа хүүхэд ураагүй. Тухайн үед яаралтай тусламжаар эмнэлгийн тусламж авсан учир төлбөр гараагүй. Улаанбаатар явж үзүүлэх шаардлагагүй, хөнгөн гэмтэл учирсан байхад өөрсдөө дур мэдэн Улаанбаатар явсан. Хүүхэд нохойд уруулснаас хойш Ц. нь ******* суманд ажлаа хийж байсан. Ийм учраас сорвины тосны үнийг төлнө. Мэс заслын төлбөрийг мэс засал хийлгэсэн, зардал гарсан үед нь төлнө гэв.
*******. Хэрэгт нэхэмжлэгч талаас .*******.-ны өдөр төрсөн охин төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн *******-р хуудас/, төлбөрийн баримтууд /хэргийн 5-7-р хуудас/, ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 8-р хуудас/, 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн -*******-р хуудас/, аймгийн Нэгдсэн эмнэлгийн *******.7.8-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас №5 /хэргийн *******-5-р хуудас/, “” ХХК-ийн *******.8.8-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт /хэргийн **************-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн *******5-р хуудас/, InterCharm эмнэлгийн тодорхойлолт /хэргийн *******6-р хуудас/-ыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.т шийтгэл ногдуулсан ******* оны 7 сарын *******-ний өдрийн № 77*******75******* дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн *******6-р хуудас/, хохирогч Ш. биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн *******.7.*******-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн *******7-*******-р хуудас/, зөрчилд холбогдогч Д.ийн өгсөн мэдүүлэг /хэргийн *******-*******-р хуудас/-ийг шүүх бүрдүүлсэн байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан *******.8.*******-ны өдрийн тайлбар /хэргийн 7-р хуудас/-ыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч талын хүсэлтээр ийн ******* оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн *******-р хуудас/-ыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
. Нэхэмжлэгч Ц. нь Д.т холбогдуулан охин Ш. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
*******. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Хүүхэд хариуцагч Д.ийн нохойд уруулсны улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 65 төгрөг, тээврийн зардал *******6 төгрөг, хоол хүнс **************6 төгрөг, хүүхдээ асрах ******* сарын хугацаанд авах ёстой цалин ******* төгрөг, охины мэс засалд орох зардал 5 төгрөг, нийт ******* төгрөг нэхэмжилнэ гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “эмчилгээний зардал *******5 төгрөг, хүүхдээ Улаанбаатар хот авч явж эмнэлэгт үзүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан шатахууны зардал *******7 төгрөг, ирээдүйд хийгдэх мэс заслын төлбөр төгрөг, хүүхдээ асарч байх хугацаанд авах ёстой байсан цалин хөлс төгрөг, нийт *******65 төгрөг” нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулжээ.
*******. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбар гаргасан ба тайлбар татгалзлаа дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: “тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмнэлгийн үйлчилгээ авсан тул зардал гараагүй, эмч Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гээгүй байхад өөрсдөө сайн дураараа Улаанбаатар хот явж зардал гаргасан, хүүхэд нохойд уруулснаас хойш ч нэхэмжлэгч нь ажлаа хийсээр байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас сорвины тосны үнийг төлнө, мэс засал хийгдсэний дараа гарсан зардлыг төлнө” гэжээ.
5. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас хэрэгт хамаарал бүхий баримтаар нотлогдож буй эмчилгээний зардал болох сорвины тос /хэргийн *******5-рт/ ******* төгрөг, хиконцил сироп *******5 төгрөг , тара-денк лаа 5 төгрөг , метиллин хөх 75 төгрөг, нойтон сальфетик ******* төгрөг /хэргийн 6-рт/, нийт 7*******5 төгрөг, шатахууны зардал ************** /хэргийн 5, *******5-рт/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Охин Ш. уруулын сэтэрхий зөрүүтэй оёгдсон, ирээдүйд уруулын хүрээ тэгшлэх мэс засалд зайлгүй орох шаардлагатай болох нь Inter charm эмнэлгийн эмч Б. тодорхойлолтоор /хэргийн *******6-рт/ нотлогдож байх тул энэхүү баримтыг үндэслэн нэхэмжилсэн төгрөгийн нэхэмжлэлийг ирээдүйд зайлшгүй гарах зардал мөн байна гэж үзэж хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч Ц.ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг /хэргийн *******-*******-рт/ аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авсан ба уг баримтад ******* оны 7 сараас сарыг дуустал хугацаанд Ц.ийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлсөн тухай тэмдэглэгдсэн ба цалин гэх багананд ******* оны эхнээс сарыг дуустал хугацаанд сар бүр төгрөг гэх тэмдэглэл хийгджээ. Энэхүү баримтаас харахад нэхэмжлэгч Ц. нь ******* оны 8- сард ажил эрхлээгүй, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, цалинг олгоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбар нотлогдохгүй байх ба ХХК-ийн ******* оны 8 сарын 8-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолтод /хэргийн **************-рт/ нэхэмжлэгч Ц.т хэдэн сарын хугацаагаар, цалинтай эсхүл цалингүй чөлөө олгосон болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдээ асарсан сарын хугацаанд авах байсан цалин төгрөг гаргуулах, хэргийн 6-рт авагдсан эрүүл мэндийн үйлчилгээ гэх ******* төгрөгийн баримт нь хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал нь *******7 төгрөгийн бензин шатахууныг нэхэмжилсэн боловч төгрөгийн шатахууны баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал хоол хүнсний зардал **************6 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зардлыг нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргасан тул хэргийн -8-р талд авагдсан бичгийн баримтыг үнэлээгүй болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8., 5 дугаар зүйлийн 5., 5.., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******, *******7 дугаар зүйлийн *******7., 5 дүгээр зүйлийн 5.-д зааснаар хариуцагч Д. /**************/-ээс *******855******* /нэг сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц. /*******8/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* /хоёр сая нэг зуун гучин таван мянга есөн зуун ерэн долоон/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., 6 дугаар зүйлийн 6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8************** /наян хоёр мянга дөрвөн зуун дөчин нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс *******87 /гучин найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц. олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ТҮВШИНЖАРГАЛ
Д.МӨНХБҮРЭНv