Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2016/0037

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би ...............сумын ... дүгээр багийн иргэн М.Г*************-с гаргасан, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дугаар тушаалын М.Г************* надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Эрдэнэбулган сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г************* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дугаар тушаалын М.Г************* надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Эрдэнэбулган сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэажлэл гаргасан боловч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Э************* нь намайг буцаан томилохоор шийдвэр гарган хэлтсийн дотоод сургалтанд хамруулан, хамтран ажиллаж байгаа тул шүүхэд гаргасан дээрхи нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир хялбаршуулсан журмаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Г************* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дугаар тушаалын М.Г************* надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Эрдэнэбулган сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН

 

 

 

126/ШШ2016/0036