| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00244/И |
| Дугаар | 130/ШШ2024/00882 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2024/00882
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: З . Хаяг:Б аймаг, Т сум, 3 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Т . Хаяг: Б аймаг, Т сум, 3 дугаар баг, Х гэх газарт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Х гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З нь хариуцагч Т т холбогдуулан Б аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Х гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүсэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эвлэрлийн гэх гэрээндээ шаардлага багасгаж хариуцагчаар 7,500,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч З болон хариуцагч Т нар өөрсдөө дундаа төрөл садны холбоотой хүмүүс юм. Маргаан бүхий хашаа хороог 1992 онд Нэгдлийн эд хөрөнгийг хувьчлахад нэхэмжлэгч З болон талийгаач нөхөр К нар нь хувьчилж авсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө байсан.
1.2 Б аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Х " гэх эзэмшлийн өвөлжөөний газарт байсан байшин, хашаа хороог хариуцагч Т т худалдаагүй, нөхөр талийгаач К нь хүндээр өвдөж хөдөө амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард тус аймгийн Ө суманд нүүж, тэнд байгаа хөрөнгөө хариуцагчид захиж эзэн болгож мөн хэдэн малаа үлдээсэн байсан. Тухайн байшин, хашаа хороо зэрэг хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгаа боловч тухайн өвөлжөөний газарт аймагт нүүх хүртэл амьдарч байсан. Хариуцагч нь одоо уг хашаа хороонд малаа маллаж амьдарч байгаа болно.
1.3 Нөхөр К нь өвчний улмаас 2019 оны 3 дугаар сард нас барсан. Нөхөр нь нас барсан ч гэсэн үлдсэн хэдэн мал нь Т т байсан. Гэтэл 2022 онд хариуцагч Т нь ард иргэдэд хашаа хороог талийгаач К гаас худалдаж авсан гэж хэлснийг нэхэмжлэгч З нь сонсоод тус шүүхэд хариуцагч Т т холбогдуулан Т сумын 3 дугаар багт байршилтай Х " гэх өвөлжөөний газраас түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Т нь маргаан бүхий газар, хашаа хороог өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдсэн.
1.4 Тэгээд уг маргааныг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч З нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Т сумын Засаг дарга байсан А нь Газрын тухайн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, талийгаач К гаас авах ёстой баримтуудыг бүрдүүлээгүй байхад 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хууль бус захирамж гаргаж маргаан бүхий хөрөнгүүд байгаа доорх газрыг Т т шилжүүлсэн байна. Уг захирамжийг хүчингүй болгуулах тухай тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Т талийгаач К нь Монгол хэл мэдэхгүй учраас бүх бичиг баримтыг би бичсэн гэж хүлээн зөвшөөрсөн.
1.5 Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр К нь Т сумаас 8 дугаар анги төгссөн, цэрэгт 3 жил байсан, Монгол хэлний тодорхой хэмжээтэй мэдлэгтэй, мэддэг байсан. Хариуцагч Т нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдаж авч, мөнгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт байхгүй байна.
1.6 Хэрэв нэхэмжлэгчийн талийгаач нөхөр К н хариуцагчид худалдсан бол нэхэмжлэгчид хэлж, түүнээс зөвшөөрөл авах ёстой байсан. Хариуцагч Т нь уг байшин, хашаа хорооны үнэ гэж 3,000,000 төгрөгийг талийгаач К д өгсөн гэж байгаа боловч нөхрөөс нь эхнэр болох З т байшин, хашаа хороог худалдсан гэж нэг ч төгрөг өгч байгаагүй байна. Маргаан бүхий байшин хашаа хороог худалдсан гэж мөнгө төгрөг өгсөн бол би хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчээс тус шүүхэд албадан нүүлгэх болон тус аймгийн Т сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан гаргахгүй байсан.
1.7 Иймд хариуцагч Т аас Т сумын 3 дугаар багт байршилтай Х гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуун хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээнд:
2.1 Тус шүүхэд Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580.498 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан З болон хариуцагч Т бид дараахь байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.Үүнд:
2.2 Нэхэмжлэлийн шаардлага болох 14,580,498 төгрөгнөөс 7,500,000 төгрөгийг хариуцагч Т ын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Х банкин дахь 000 тоот данснаас З ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е гийн 000 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлснээр нэхэмжлэгч З хариуцагч Т бид сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч З ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т т холбогдуулан Б аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай Х гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
4.Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,580,498 төгрөгийг 7,500,000 төгрөг болгож багасгаж, хариуцагч Т нь уг 7,500,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Х банкин дахь 000 тоот данснаас З ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е гийн Х банкны 000 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн болох нь талуудын шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Хариуцагч Т ын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий эд хөрөнгийн үнийг тогтоох боломжгүй байснаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлүүлж ирүүлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 14,580,498 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 230,852 төгрөгөөс дутуу төлсөн 160,652 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан хэмжээ болох 7,500,000 төгрөг ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 134,950 төгрөгийн тал нь болох 67,475 төгрөг, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас, мөн хариуцагч Т аас улсын тэмдэгтийн хураамжид 67,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан үнийн дүн болох 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч З т төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч З аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 160,652 гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан хэмжээ болох 7,500,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийн тал нь болох 67,475 төгрөг, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас, мөн хариуцагч Т аас улсын тэмдэгтийн хураамжид 67,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ