| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00709/И |
| Дугаар | 130/ШШ2024/00826 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2024/00826
| 2024 10 23 | 130/ШШ2024/00826 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Бн К
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Үрчлүүлсэн эцэг К.Н,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хүсэлт гаргагч Б.Кд шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.К нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ач хүү Еыг 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ө сумын Засаг даргын 136 тоот захирамжаар өөрийн хүү болох Наас үрчилж авсан. Эхнэр бид хоёр нас өндөр болж мөн биеийн эрүүл мэндийн байдлаас болж ач хүүг асрах чадваргүй болж төрсөн эцэг К.Н, эх М.А нарын асрамжид өгсөн юм. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Б.Кгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжийн хуулбар, Б.К, А.К нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.К, К.Н, М.А нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К.Н, М.А гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, CVL248300001002434 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт, Ө сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн болон 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, М.Аы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1053 дугаартай албан бичгээр хүргүүлсэн иргэн Б.К, А.К, К.Н, М.А, К.Е нарын ХААТР маягтууд, К.Еын төрсний, үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, К.Н, М.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Еыг Б.К, А.К нарт үрчлүүлэхдээ гаргасан өргөдөл,бүртгэлийн бүрдүүлбэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд
Миний бие 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ач хүү Еыг 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ө сумын Засаг даргын 136 тоот захирамжаар өөрийн хүү болох Наас үрчилж авсан. Эхнэр бид хоёр нас өндөр болж мөн биеийн эрүүл мэндийн байдлаас болж ач хүүг асрах чадваргүй болж төрсөн эцэг К.Н, эх М.А нарын асрамжид өгсөн юм. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
5.1. Хүүхдийн төрсөн эцэг К.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Би үрчлүүлсэн хүүхэд К.Еын төрсөн эцэг нь байгаа. Аав болох К, Е, эхнэр бүгдээрээ нэг гэр бүлд хамт амьдардаг. Анх казах үндэстний өв уламжлалын дагуу аав, ээждээ төрсөн хүү болох Еыг үрчлүүлсэн байгаа. Одоо эцэг, эх маань өндөр настай хүмүүс тул хүүхэд харах чадваргүй болсон. Мөн хүүхэд маань цаашид сурч боловсрохдоо, гадаад улсад гарахдаа бэрхшээл үүсдэг. Тийм учраас урьд нь Еыг эцэг, эхтэй маань үрчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
5.2. Хүүхдийн төрсөн эх М.А шүүхэд гаргасан тайлбар: Миний бие М.А нь Б аймгийн Ө сумын 2 дугаар багт хадам аав, ээж, дүү, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 2 дахь хүү болох Еыг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ө сумын Засаг даргын 136 тоот захирамжаар хадам аав болох Б.Кд үрчлүүлсэн болно. Эмээ, өвөөд нь үрчлүүлсэн ч гэсэн бүгд хамтдаа амьдардаг. Аав, ээжийн хүмүүжил, асаргаанд байдаг. Төрсөн эцэг, эхээ аав, ээж гэж дууддаг. Эмээ, өвөө нь нас өндөр болсон мөн нөгөө талаас хүү маань бид нартай хамт гадаад улс руу хамт явах тохиолдолд их хүндрэлтэй байна. Иймд Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар миний төрсөн хүү Еыг өвөг эцэг Б.Кд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргажээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба хүсэлт гаргагч Б.К нь мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1053 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL248300001002805 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаанд И овогт Кийн Н, Т овогт Мийн А нар нь 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг бүртгэлийн дугаарын 0388-рт бүртгэсэн байна.
7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1053 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL2483000001002803 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд И овогт Кгийн Н, Т овогт Мийн А нарын гэр бүлд 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Нийн Е /РД:АААА/ төрсөн байна.
7.3. Б аймгийн Ө сумын 2012 оны 10 дугар сарын 16-ны өдрийн 136 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ө сумын оршин суугч Нын Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн байна.
7.4. Хүү Нын Еыг өвөг эцэг И овогт Бийн К болон эмэг эх Ж овогт Аий К нарт 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үрчилсэн болох нь бүртгэлийн дугаарт 0047-рт бүртгэсэн нь CVL2483000001002804, CVL2483000001002434 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1053 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үрчилсний бүртгэл ИУБ12 /Б/ маягтаар тус тус тогтоогдож байна.
7.5. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7, 55.8-д зааснаар үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах, хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэжээ.
7.6. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ... хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна гэж, Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмын 12.1-т Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ, 12.2-т Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна, 12.3-т Төрсний бүртгэлд бүртгэгдээгүй хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхөд төрсний бүртгэлийг эхэлж хөтөлнө, 12.4-т Үрчилсний бүртгэл хөтөлж, үрчилсэн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа олгоно. Уг лавлагаа үрчилсний бүртгэл хөтөлсөнтэй холбогдуулан төрсний бүртгэлд өөрчлөлт оруулсан мэдээлэлд үндэслэн сольж олгосон төрсний гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна, 12.5-т Улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, архивын хадгаламжийн нэгж үүсгэн аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн Иргэний баримтын архивт дараа оны эхний сард багтаан хүлээлгэн өгнө гэж тус тус зааж журамласан байх ба хавтаст хэрэгт авагдсан дээрх хүүхэд үрчлүүлэх тухай захирамж нь хууль журмын дагуу гаргасан байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
7.7. Хүсэлт гаргагч Б.К, А.К, К.Н, М.А нар нь хүүхэд үрчлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр гаргаж, улсын бүртгэгчээс үрчлэлтийг бүртгэхдээ үрчлүүлэгч болон үрчлэн авч нарыг байлцуулан, үрчлэн авагч эцэг, эх хоёулаа бүртгэлд гарын үсэг зурснаар хүүхэд үрчилсний бүртгэл хийгдсэн болох нь, мөн уг захирамжийн гурав дахь заалтаар хүү Еын бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж бүртгэлд хамруулахыг Улсын бүртгэгч О.Алтанцэцэгт зөвшөөрсүгэй гэснээр, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэж зааснаар улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг ,эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журмын дагуу хийгдсэн байна.
8.1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болохоор заасан боловч хүсэлт гаргагч буюу хүүхдийг үрчилж авсан өвөг эцэг Б.К, үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эцэг К.Н, эх М.А нар нь “хүүхэд үрчилж авсан өвөг эцэг, эмэг эх нь одоо өндөр настай болсон тул мөн хүүхдийг цаашдаа гадаад сургах тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох боломжгүй болно.
8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах болсон үндэслэлээ хүсэлт гаргагч өөрөө бичгийн нотлох баримтаар нотлох үүргийг хүлээхээр хуульчилсан байна.
8.4. Үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эцэг К.Н, эх М.А нар нь тухайн үед хүү Еыг өвөө, эмээ нь болох Б.К, А.К нарт сайн дурын үндсэн дээр үрчлүүлсэн, одоо хүүхэд үрчилж авсан өвөг эцэг, эмэг эх нь одоо өндөр настай болсон тул мөн хүүхдийг цаашдаа гадаад сургах тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үрчлэлтийг хүчингүйд тооцох дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд хүсэлт гаргагч Б.Кгийн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч И овогт Бийн Кгийн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Нийн Еыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.К нарт үрчлүүлсэн Ет холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН