| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00497/И |
| Дугаар | 133/ШШ2024/00516 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2024/00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********** нэхэмжлэлтэй
цэргийн албан хаасан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн *****-р ангид цэргийн алба хаасныг болон 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1969 оны 04 сарын 19-ний өдөр ****** аймгийн ********* сумд төрсөн. Би -р анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990.10.18-1993.12.31 ний малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 17-ны өдрийг дуустал Ардын армийн *****-р ангид алба хаасныг болон 1990 оны 10 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар лавлагаа,
-*********-н 1991-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-мөн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/2297 дугаар лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-*********-н ****** дугаар цэргийн батлах,
-*********-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-*********-н гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-*********-н гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-*********-н гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-*********-н ******** дугаар хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********* нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн ****-р ангид цэргийн алба хаасныг болон 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
3. 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн ****-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд “********* БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ******* аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ***** дугаар ангид хуваарилагдсан байна. Цэргийн албанаас хугацаагаа дуусгаж халагдсан тухайд холбогдох баримтуудыг шүүн үзэхэд “Ардын армийн ***** дугаар ангийн захирагчийн 1990.10.16-ны өдрийн 287 дугаар тушаалд ****** аймаг руу хугацаа дуусан халагдах 64 түрүүч, байлдагчдыг 1990.10.17-ны өдрөөр тасалбар болгон бэлтгэлээр халсугай” гэж бичигдсэн баримт байна. Дээрхи тушаалд халагдсан цэргийн нэрс бичигдээгүй учир цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй болно” гэж,
-*********-н ******** дугаар цэргийн батлахад “****** аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав, Захирагчийн 1990 оны 10 сарын 17-ны өдрийн 287-р тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж ****** аймагт явуулав, ****-р ангийн захирагч” гэх бичилт хийгдсэн байна.
Хэдийгээр Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд “Ардын армийн **** дугаар ангийн захирагчийн 1990.10.16-ны өдрийн 287 дугаар тушаалд ****** аймаг руу хугацаа дуусан халагдах 64 түрүүч, байлдагчдыг 1990.10.17-ны өдрөөр тасалбар болгон бэлтгэлээр халсугай” гэж бичигдсэн баримт байна. Дээрхи тушаалд халагдсан цэргийн нэрс бичигдээгүй учир цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй болно” гэх боловч *********-н цэргийн батлахад уг лавлагаанд бичигдсэн 1990.10.17-ны өдрийн 287 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халсан талаар бичигдсэн байх тул *********-г 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн ****-р ангид цэргийн алба хаасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.1. Мал маллаж байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.2. ********* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсан болох нь:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар “Тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч *******-н мал маллаж байсан хугацаа /1991-1993 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар ********* сумын харьяат *******-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай гэжээ. ******** хүүхдүүдэд: 1. ****** 21 настай, 2. ****** 17 настай, 3. ****** 9 настай, 4. ****** 13 настай, 5. ****** 11 настай, 6. ****** 8 настай, 7. ******** 2 настай, 8. ****** 1 настай” гэж бүртгэгджээ” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-*********-н 1991-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-08/2297 дугаар “1989 оны хүн амын тооллогод ******** аймаг ********* сум, ******* өрхийн тэргүүлэгч өөрөө, 48 настай, эрэгтэй, ******* эхнэр, 50 настай, эмэгтэй, ******** охин, 15 настай, эмэгтэй, ********* хүү, 12 настай, эрэгтэй, ********* охин, 6 настай, эмэгтэй, ******** охин, 8 настай, эмэгтэй” гэх лавлагаа,
-*********, ******** нарын 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 306 дугаар лавлагаанд бичигдсэнээс үзэхэд *********-н ам бүлийн тоо 10 байх бөгөөд *********-н онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ам бүлийн тоо 1991 онд 7, 1992 онд 6, 1993 онд 7 гэж бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ******* 1991 онд, ****** 1986 онд, ******** нь 1984 онд тус тус гэр бүлтэй болж тусдаа гарсан, ******* 1991 онд суралцаж байсан гэж тайлбарлаж, тэдний гэрлэлтийн гэрчилгээ болон хөдөлмөрийн дэвтрийг хуулбарыг ирүүлсэн.
Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч *********-н ам бүлээс зарим гишүүд нь хасагдаж, ам бүлийн тоо цөөрсөн болох нь харагдаж байх тул ********* нь 1991-1993 онд аав ээжийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд *********-г 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн *****-р ангид цэргийн алба хаасныг болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Харин 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байснаа нотлохоор ****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар лавлагааг ирүүлсэн боловч уг лавлагаанд “********* нь 1990 онд 233 хөд/өдөрт 1722 төгрөгийн цалин авч байсан байна” гэснээс үзэхэд нэрийн хувьд ч, ажилласан хугацааны хувьд зөрүүтэй, уг лавлагаанд бичигдсэн ********-г нэхэмжлэгч ********* мөн гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх лавлагааг нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дахь хэсэгт зааснаар *********-г 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн *****-р ангид цэргийн алба хаасныг болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН