| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0017/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч Ж.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000000350 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ханхөхий овогт Ж,О, 1979 оны 7 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “МСS” хувьцаат компанид хөдөлмөр хамгаалалтын инженер ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч болон хүүхэд нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 1 гудамжны 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48-762 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................................
Шүүгдэгч Ханхөхий овогт Ж.О нь 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Аяз” караоке дотор иргэн Д.Тэмүүлэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяз караокег ажиллуулдаг ба би 2017 оны 11 сарын 23-ны өдөр түр зуур ээждээ туслаад зөөгч хийж байсан юм. Тэр өдрийн 21 цагийн үед манай манай караокены хажууд байдаг дугуй засварын ах Баяраа нүүр нь цус болсон байдалтай эрүүл орж ирсэн .. Баяраа ах 3 лааз пиво аваад зүс таних хоёр залуугийн хамт ширээн дээр суусан ..удалгүй Баяраа ахын эхнэр согтуу байдалтай орж ирсэн ба Баяраа ахтай цуг байсан хоёр хүнийг цуг архи уулаа гээд хэрэлдээд байсан чинь ..би тэр эгч дээр очоод болиулах гэсэн чинь тэр эгч намайг гичий гэж доромжлоод чи энэ хүнийг энд оруулж ирээд архидуулдаг гэсэн зүйл яриад байсан. Тэгэхээр нь та юу яриад байгаа юм та гараач ээ гэж хэлсэн чинь намайг гараараа нэг удаа зүүн нүд орчим цохисон. Би түлхээд гаргах гэсэн чинь бас үснээс зулгаагаад дал орчим цохисон ..Оюунжаргал гэх хүн миний зүүн нүд орчим нэг удаа гараа зангидаж байгаад цохисон ... дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Оюунжаргал гэдэг хүн учруулсан ..Надад одоогоор ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-11-12/,
Гэрч Л.Галбадрах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..караокены үүдний амбаарт хүмүүс орилох чимээ гараад байхаар нь орсон чинь манай дүүгийн охин Тэмүүлэнг тэндхийн нэг зүс таньдаг Баяраа гэгчийн эхнэр Оюунжаргал үсдээд байж байсан ба Баяраа дунд нь салгах гээд зогсож байсан. Тэгэхээр нь би дүүгээ тэр хүнээс салгаад цаашаа караоке руу түлхэж оруулаад Оюунжаргал, Баяраа хоёрыг караокегаас гаргаад явуулсан. Тэгээд эргээд Тэмүүлэн дээр ороод юу болсон талаар асуухад намайг Баяраа ахын авгай зодсон гээд зүүн нүд нь улаан хөх туяа татсан, дал хэсэг нь улайсан байсан. Тэгээд караокены хяналтын камерны бичлэг үзсэн чинь Оюунжаргал ширээн дээр зүгээр сууж байсан хоёр залуугийн пивыг асгаад байсан ба тухайн үедээ Тэмүүлэнгийн нүд рүү гараараа цохиж байгаа харагдсан. Тухайн үедээ Тэмүүлэнгийн нүд рүү гараараа цохиж байгаа харагдсан. Тухайн үедээ ийм байдалд хүрнэ гэж бодоогүй болохоор хуулж авааүй ..” гэсэн мэдүүлэг. /хх-15-16/,
Яллагдагч Ж.О мэдүүлэхдээ: “..Би 2017 оны 12 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аяс” караокед иргэн Д.Тэмүүлэнгийн толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна .. гэсэн мэдүүлэг. /хх-25-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №14791 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ханхөхий овогт Жамъянгийн Оюунжаргал нь 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Аяз” караоке дотор иргэн Д.Тэмүүлэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Тэмүүлэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.