Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/391

 

Л.Б*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн*******Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн 2023/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б*******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2307 00000 0044 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Л*******ийн Б, 1972 оны ... дүгээр сарын ...*******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,

    1. Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 1 дүгээр сарын 30*******ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сар хорих ял,
    2. Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4*******т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
    3. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 24*******ний өдрийн 358 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1*******д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
    4. Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 20*******ны өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 31*******ний өдрийн 151 дүгээр захирамжаар 1 жил 3 сар 7 хоногийн өмнө тэнсэн сулласан,
    5. Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19*******ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15 дахь заалтад зааснаар 23 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03*******ны өдрийн 203 дугаар захирамжаар хуулийн тэгшитгэлд хамрагдаж, 18 жил 4 сар 26 хоногийн хорих ялаар дүйцүүлэн тогтоож, 2021 оны 4 дүгээр сарын 29*******ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
    6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 11*******ний өдөр ялыг биелүүлсэн.

Л.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 24*******ний орой 17:00 цагийн үед Б.Б*******ыг “Би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан атаман, чи гөлөг” гэж доромжиллоо гэх шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Л.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Л*******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4*******т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо: “...Би 3*******4 шүдтэй учир ходоодны шархлаатай, нарийн, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн үрэвсэлтэй,  бөөрний даралт, зүрхний даралт ихэсдэг, уушги муутай болсон ба 51 настай зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 100 цаг болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн. Шүүгдэгч Л.Б нь урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Засарч хүмүүжиж, нийгэмшээгүй байдал, хутга хэрэглэсэн, хохирогчид хохирол, төлбөр төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан үзсэн. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал, дүгнэлтийг гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 24*******ний орой 17:00 цагийн үед Налайх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд хохирогч Б.Б*******ыг “Би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан атаман, чи гөлөг” гэж доромжиллоо гэх шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Б*******ын: “...Би нэлээн согтсон байсан, болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг л мэдэхэд Н.Н*******н гэрт байсан танихгүй залуутай муудалцаад зогсож байсан. Гэтэл тэр залуу нэг бор иштэй тонгорог гаргаж ирээд миний баруун хөлийн гуя руу хутгалчихсан. Нэг мэдэхэд Н.Н*******н хамт Налайхын эмнэлэг рүү такситай явж байсан. ...” /хх 18/,

гэрч Н.Н*******н: “...Б.Б тэрэг гагнуулахаар ирсэн хүн рүү “Би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан” гээд согтуурхаад, томроод эхэлсэн. Тэгтэл тухайн залуу “Бид хоёр ажил хийх гэж байна, чи согтуу байгаа учраас одоо явчих” гээд байсан. Б.Б “Гөлөг минь” гэж хэлэхэд “Чи намайг гөлөг гэж байгаа юм бол миний эцэг нохой, миний эх жингэр байх нь, чи намайг удмаар минь доромжиллоо” гээд гэнэт уурлаад маргалдсан. Тухайн үед би гарч бие засчихаад гэрт ороход тэрэг гагнуулахаар ирсэн залуу бор иштэй хутга барьчихсан Б.Б*******ын өөдөөс далайгаад зогсож байхаар нь би голоор нь ороод салгасан. Б.Б гүйгээд гараад явтал тухайн залуу намайг түлхчихээд араас нь гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гарахад гудамжны үзүүрт хоёулаа цасан дээр ноцолдож байхаар нь салгах гээд очиход газарт цус болчихсон байхаар нь Б.Б*******ыг харахад өвдөгнийх нь дээд хэсэгт өмд нь цоорчихсон, цус гарч байсан. ...” /хх 22*******23/,

шүүгдэгч Л.Б*******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Б.Б*******ын эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би Н.Н гэх хүнтэй тэрэг янзлах гээд байж байтал Монхор /Б.Б/ гэдэг хүнтэй тааралдсан. Монхор ирээд “Чи намайг таних уу” гэж асуусан. Согтуу байсан тул би согтуу хүнтэй маргаад яах вэ гээд амыг нь дагуулаад “Танина” гэж хэлсэн. Тэгээд намайг хашаан дотор тэрэг янзална гээд хүлээгээд байж байтал Н.Н, Б.Б хоёр гаднаас ороод ирсэн. Согтуу байсан тул хамаагүй юм яриад, тэрэнд нь би тэнэг юм шиг уурлаад хутга, шөвөгтөө хүрээд хөлд нь хутгалчихсан. ...Миний буруу. Энэ хүнд буруу байхгүй. Энэ хүн согтуу, ухаанаа алдчихсан байсан. Олон юм ярьж байсан үгэн дээр нь гоморхоод, тэрүүхэн хугацаанд биеэ барьж чадахгүй очоод хутгалсан. ...” /хх 171/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Б*******ын эрүүл мэндэд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 25*******ны өдрийн 53 дугаар дүгнэлт /хх 94*******95/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Б*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б*******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б*******д дээрх зүйл, хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, тэрээр урьд удаа дараа ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж “400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 100 цаг болгон хөнгөрүүлэх”*******ээр гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн 2023/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн 2023/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН*******ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ