| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 186/2020/0635/Э |
| Дугаар | 0017 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 0017
И.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч П.Б, С.Г
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Х.О, Б.Б
Хохирогч Д.Н /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Н-н давж заалдах гомдлоор А.А, И.Б, П.Б, С.Г, Н.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Х овогт И-н Б,
2.О овогт Н-н Э,
3.О овогт А-н А,
4.А овогт С-н Г,
5.Х овогт П-н Б,
И.Б нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн дүгээр хороо тоотод байрлах иргэн Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, зүүн талын гэрээс “Манал” бурхан, тамхи, элентра загварын автомашины хар хайрцаг, баруун талын гэрээс дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны гурван ширхэг бурхан, эрхи, нэг шил архи, ууттай ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 592.300 төгрөгийн хохирол учруулсан,
И.Б, Н.Э нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн дугаар хороо тоотод байрлах иргэн Л.Н-н байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 180.000 төгрөгийн хохирол,
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн дүгээр хороо тоотод байрлах иргэн Б.Н-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, хоёр ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 282.000 төгрөгийн хохирол,
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн дугаар хороо тоотод байрлах иргэн Л.Н-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг хурган дээл, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.290.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
И.Б, Н.Э, А.А нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл ашиглан дүүргийн дугаар хороо тоотод байрлах иргэн Б.З-н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 43 инчийн “BSB” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 636.720 төгрөгийн хохирол учруулсан,
И.Б, Н.Н нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн дугаар хороо төв зам дагуу байрлах иргэн Ж.Э-н эзэмшлийн 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулж иргэн Ж.Э-д 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдрөө дээрх 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.О-г төөрөгдөлд оруулан хуурч 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Н.Э нь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн Н.Э-н байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн “Haier” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Э нь бусадтай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Г.Б-н эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын зурагт, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын багийн “Д” худалдааны төвийн авто зогсоол дээр иргэн П.Э-н эзэмшлийн “Nissan X-Trail” загварын улсын дугаартай автомашинаас арьсан цүнх, арьсан түрийвч, бэлэн 430.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд зэргийг хулгайлан авч 867.300 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Э, С.Г нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Б.П-н орон байранд нэвтэрч, 42 инчийн “Panasonic” загварын зурагт, бурханы авдар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 536.000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Г, П.Б нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн Т.Т-н байшингийн цонхор нэвтэрч, разетка, утас далдлагч, цахилгааны утас, цахилгааны хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 766.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн Б.Н-н агуулахын цонхыг хагалан нэвтэрч, 247 кг буюу есөн хонины мах, 140 кг буюу хоёр үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас: И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар
С.Г, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.Г, П.Б нарт холбогдох хохирогч Б.Н-н агуулахаас 247 кг буюу есөн ширхэг хонины мах, 140 кг буюу хоёр үхрийн мах хулгайлан авч 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 6 ширхэг буюу 177.7 кг хонины мах, 140 кг үхрийн мах хулгайлан авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Быг “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Э-г “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Аыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Быг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Быг 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гг 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Быг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Бт оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Гд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны 234 дугаартай захирамжаар 4 жил 26 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу аймаг сум баг тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хоногоос эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 07 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 07 хоног хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А, С.Г, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ггийн цагдан хоригдсон 262 хоног, шүүгдэгч П.Бы цагдан хоригдсон 134 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бт оногдуулсан дөрвөн жил хорих ялаас цагдан хоригдсон 844 хоног буюу 2 жил 3 сар 23 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 8 сар 7 хоногоор дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу аймаг сумаас явахыг,
шүүгдэгч А.Ат оногдуулсан нэг хорих ялаас цагдан хоригдсон 2 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 11 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, түүний зорчих чиглэлийг өөрийн оршин суух газар болох аймаг сумаас аймгийн сум хүртэл тогтоож, өөр чиглэлд явахыг хориглож, дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,
шүүгдэгч И.Бт 1 жил 8 сар 07 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”, 3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж,
шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, П.Бы нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч И.Б, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч И.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн тул уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг зохих байгууллагад буюу Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэн, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Баас нийт 2.279.333 төгрөг гаргуулж, хохирогч Л.Н-д 90.000 төгрөг, хохирогч Л.Н-д 645.000 төгрөг, хохирогч Б.Н-д 141.000 төгрөг, хохирогч Б.З-д 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Г-д 83.333 төгрөг, хохирогч Б.О-т 1.250.000 төгрөгийг тус тус олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч С.Г, П.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Э-ны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн “Т” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй, А.Аын эзэмшиж байгаа улсын дугаартай, “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч А.Ат буцаан олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Б, Н.Э, А.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6.987.100 төгрөгөөс шүүгдэгч Н.Э-д оногдох хувийг үлдээж, шүүгдэгч И.Б, А.А нараас тус бүр 2.329.033 төгрөг, нийт 4.658.066 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гд буцаан олгож,
шүүгдэгч И.Бын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан иштэй отверка, хар өнгийн цүнх зэрэг нь тус шүүхэд ирээгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь 489 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.А, С.Г, П.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Н давж заалдах гомдолдоо:
... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймаг сум баг тоотод байдаг махны агуулахад С.Г, П.Б нар бүлэглэн хулгай хийж 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан болно.
Миний бие мөрдөн байцаагчийн шаардсан материал, холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэн өгсөн. Хулгай хийхдээ агуулахын цонхыг хагалсан 2 ширхэг бүргэд хаалгыг ахиж ашиглах боломжгүй эвдсэн, үхэр хонины мах хулгайлж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор хохирогч Д.Н миний хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаад гомдолтой байна.
С.Г нь 526.640 төгрөг, П.Б нь 500.000 төгрөг нийт 1.026.640 төгрөг авсан болно. Мөрдөн байцаагчийн болон үнэлгээний байгууллагаар тогтоосон баримтуудыг үндэслэн үлдэгдэл 3.115.860 төгрөгийн хохирлыг С.Г, П.Б нараар төлүүлэх хүсэлтэй байна. Мөн бусдын эд хөрөнгөнд санаатайгаар халдаж эвдэж сүйтгэн бүлэглэн хулгай хийсэн нь тогтоогдсон байхад хохирогч миний хохирлыг барагдуулсан гэж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт миний бие гомдолтой байна. Иймээс хохирогч Д.Н миний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г тайлбартаа: ... Би үнэн зөв мэдүүлж, хохирлоо төлсөн. Илүү мах аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... С.Г хохирлыг төлж барагдуулсан учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Н тайлбартаа: ... Хохирлоо гаргуулж авмаар байна, гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Б, С.Г нараас хохирлыг гаргуулж, хохирогч Д.Н-д олгож өгөхийг хүсэж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заасны дагуу шүүгдэгч П.Б, С.Г, Н.Э, А.А, И.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч И.Б нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэж 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, нэр бүхий иргэдэд 10.781.020 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Н.Н-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн дугаар хороо төв зам дагуу задгайд байрлах иргэн Ж.Э-н эзэмшлийн 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.О-г төөрөгдөлд оруулан хуурч 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэж 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, нэр бүхий иргэдэд 5.227.020 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.А нь бусадтай бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 57-64 ОРХ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл ашиглан дүүргийн дугаар хороо тоотод байрлах иргэн Б.З-н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 43 инчийн “BSB” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 636.720 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч С.Г нь бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд аймгийн сумын багт байрлах нэр бүхий иргэдийн орон байр болон агуулахад нэвтэрч, эд зүйл хулгайлан авч, 3.152.230 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч П.Б нь С.Гтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын багт байрлах нэр бүхий иргэдийн орон байр болон агуулахад нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 2.616.230 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Бтай бүлэглэн хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн Н.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр, мөн шүүгдэгч И.Б, С.Г нартай бүлэглэн болон ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Н.Э нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус нас барсан болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөн шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Б, С.Г, А.А, И.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, бусдад учруулсан хохирол болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Хохирогч Д.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... нотлох баримтуудыг үндэслэн үлдэгдэл 3.115.860 төгрөгийн хохирлыг С.Г, П.Б нараар төлүүлэх хүсэлтэй байна ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан байна.
аймгийн сумын баг тоотод байрлах махны агуулахаас 247 кг хонины мах, 140 кг үхрийн мах алдагдсан гэж хохирогч Д.Н, гэрч Р.Ц нар тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч С.Г 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Н-н хашаанд хоёр удаа орж гарсан нь хяналтын маршрутын талаарх баримт, гэрч А.Д-н мэдүүлэг зэргээр нотлогддог боловч
хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.А-н “... бид хоёр 6-25 дугаар байрнаас гараад 14 дүгээр сургуулийн хажуу талаас такси бариад ... зуны байшингаас очиж мах авсан. Би Г-с яагаад ийм их мах өгч байгаа юм бэ, энэ чинь хоёр ширхэг хонины гулууз мах байна шүү дээ гэхэд хөдөөнөөс идэш өгч явуулсан юм гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Г-н “... Г ... ахаа хапитат ороод хоолны мах авчихаад гэр лүү хүргүүлье гэхээр нь урд хабитатын өгсдөг замаар уулын энгэрт найзынд нь очоод Г машинаас буугаад найзындаа ороод гарч ирэхдээ хоёр ширхэг хонины гулууз мах аваад гарч ирээд машины арын суудал дээр тавиад Г-н гэр лүү А бид гурав явсан ... ” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч П.Б, С.Г нарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч С.Ггийн гэрээс нийт 42.1 кг хонины мах /гулууз мах 1 ширхэг, жижиглэж бэлдсэн хонины мах/, шүүгдэгч П.Бы гэрээс хураан авсан 27.2 кг хонины мах /гулууз мах 1 ширхэг/, нийт 69.3 кг мах хураан авсан тэмдэглэл /9 дүгээр хх 80/,
шүүгдэгч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, С.Ггийн гутлын мөр тохирсон талаарх шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г, П.Б нар 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Н-н махны агуулахаас 3 гулууз буюу 69.3 кг хонины мах хулгайлсан болох нь нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч С.Г, П.Б нарыг хохирогч Д.Н-н махны агуулахаас 6 ширхэг буюу 177.7 кг хонины мах, 140 кг үхрийн махыг хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
“Т” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай үнэлгээгээр “ ... үхрийн ястай мах 140 кг - 1.302.000 төгрөг буюу 1 кг нь 9.300 төгрөг, хонины гулууз мах 247 кг – 2.840.500 төгрөг буюу 11.500 төгрөгөөр, бүргэд хаалга 900.000 төгрөг, цонхны шил 28.280 төгрөгөөр тус тус үнэлэгджээ.
Монгол улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч С.Г, П.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-д 69.3 кг хонины махны үнэ 796.950 төгрөг, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эвдэлсэн агуулахын бүргэд хаалганы үнэ 900.000 төгрөг, хагалсан цонхны шилний үнэ 28.280 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөрт төлсөн 125.000 төгрөг, нийт 1.850.230 төгрөгийн хохирол учирснаас
2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 796.950 төгрөгний үнэлгээ бүхий 69.3 кг хонины махыг хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба шүүгдэгч П.Б хохирол төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөг төлсөн байна.
Үүнээс гадна шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлөх зорилгоор анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч С.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 520.640 төгрөгийг, шүүгдэгч П.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 26.700 төгрөгийг тус тус хохирогч Д.Н-д төлжээ.
Анхан шатны шүүх хохирогчийн агуулахаас 6 ширхэг буюу 177.7 кг хонины мах, 140 кг үхрийн махыг хулгайлагдсан гэх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан бөгөөд үүнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтан гэм буруутай этгээдийг олж тогтоох, хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хуульд заасан журмын дагуу дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Н-н гаргасан “... үлдэгдэл 3.115.860 төгрөгийн хохирлыг С.Г, П.Б нараар төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Д-н Н-н овгийн эхний үсгийг Б.Н гэж удаа дараа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ
И.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч П.Б, С.Г
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Х.О, Б.Б
Хохирогч Д.Н /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Н-н давж заалдах гомдлоор А.А, И.Б, П.Б, С.Г, Н.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Х овогт И-н Б,
2.О овогт Н-н Э,
3.О овогт А-н А,
4.А овогт С-н Г,
5.Х овогт П-н Б,
И.Б нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 3 дугаар гудамжны 46 тоотод байрлах иргэн Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, зүүн талын гэрээс “Манал” бурхан, тамхи, элентра загварын автомашины хар хайрцаг, баруун талын гэрээс дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны гурван ширхэг бурхан, эрхи, нэг шил архи, ууттай ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 592.300 төгрөгийн хохирол учруулсан,
И.Б, Н.Э нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а-142б тоотод байрлах иргэн Л.Н-н байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 180.000 төгрөгийн хохирол,
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46-1004 тоотод байрлах иргэн Б.Н-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, хоёр ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 282.000 төгрөгийн хохирол,
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-37 тоотод байрлах иргэн Л.Н-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг хурган дээл, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.290.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
И.Б, Н.Э, А.А нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 57-64 ОРХ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоотод байрлах иргэн Б.З-н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 43 инчийн “BSB” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 636.720 төгрөгийн хохирол учруулсан,
И.Б, Н.Н нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгайд байрлах иргэн Ж.Э-н эзэмшлийн 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулж иргэн Ж.Э-д 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдрөө дээрх 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.О-г төөрөгдөлд оруулан хуурч 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Н.Э нь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 36-04 тоотод байрлах иргэн Н.Э-н байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн “Haier” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Э нь бусадтай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 14-17 тоотод байрлах иргэн Г.Б-н эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын зурагт, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Даниста” худалдааны төвийн авто зогсоол дээр иргэн П.Э-н эзэмшлийн “Nissan X-Trail” загварын 27-77ОРХ улсын дугаартай автомашинаас арьсан цүнх, арьсан түрийвч, бэлэн 430.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд зэргийг хулгайлан авч 867.300 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Э, С.Г нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг 3-195 тоотод байрлах иргэн Б.П-н орон байранд нэвтэрч, 42 инчийн “Panasonic” загварын зурагт, бурханы авдар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 536.000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Г, П.Б нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 5-15 тоотод байрлах иргэн Т.Т-н байшингийн цонхор нэвтэрч, разетка, утас далдлагч, цахилгааны утас, цахилгааны хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 766.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 5-18 тоотод байрлах иргэн Б.Н-н агуулахын цонхыг хагалан нэвтэрч, 247 кг буюу есөн хонины мах, 140 кг буюу хоёр үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар
С.Г, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.Г, П.Б нарт холбогдох хохирогч Б.Н-н агуулахаас 247 кг буюу есөн ширхэг хонины мах, 140 кг буюу хоёр үхрийн мах хулгайлан авч 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 6 ширхэг буюу 177.7 кг хонины мах, 140 кг үхрийн мах хулгайлан авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Быг “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Э-г “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Аыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Быг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Быг 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гг 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Быг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Бт оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Гд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны 234 дугаартай захирамжаар 4 жил 26 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 9 дүгээр баг 65 дугаар гудамж 11 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хоногоос эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 07 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 07 хоног хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А, С.Г, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ггийн цагдан хоригдсон 262 хоног, шүүгдэгч П.Бы цагдан хоригдсон 134 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бт оногдуулсан дөрвөн жил хорих ялаас цагдан хоригдсон 844 хоног буюу 2 жил 3 сар 23 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 8 сар 7 хоногоор дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Дундговь аймаг Адаацаг сумаас явахыг,
шүүгдэгч А.Ат оногдуулсан нэг хорих ялаас цагдан хоригдсон 2 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 11 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, түүний зорчих чиглэлийг өөрийн оршин суух газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас Дархан-Уул аймгийн Хонгор сум хүртэл тогтоож, өөр чиглэлд явахыг хориглож, дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,
шүүгдэгч И.Бт 1 жил 8 сар 07 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”, 3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж,
шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, П.Бы нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч И.Б, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч И.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн тул уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг зохих байгууллагад буюу Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэн, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Баас нийт 2.279.333 төгрөг гаргуулж, хохирогч Л.Н-д 90.000 төгрөг, хохирогч Л.Н-д 645.000 төгрөг, хохирогч Б.Н-д 141.000 төгрөг, хохирогч Б.З-д 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Г-д 83.333 төгрөг, хохирогч Б.О-т 1.250.000 төгрөгийг тус тус олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч С.Г, П.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Э-ны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн “Транскапитал” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй, А.Аын эзэмшиж байгаа 57-64ОРХ улсын дугаартай, “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч А.Ат буцаан олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Б, Н.Э, А.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6.987.100 төгрөгөөс шүүгдэгч Н.Э-д оногдох хувийг үлдээж, шүүгдэгч И.Б, А.А нараас тус бүр 2.329.033 төгрөг, нийт 4.658.066 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гд буцаан олгож,
шүүгдэгч И.Бын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан иштэй отверка, хар өнгийн цүнх зэрэг нь тус шүүхэд ирээгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь 489 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.А, С.Г, П.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Н давж заалдах гомдолдоо:
... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-18 тоотод байдаг махны агуулахад С.Г, П.Б нар бүлэглэн хулгай хийж 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан болно.
Миний бие мөрдөн байцаагчийн шаардсан материал, холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэн өгсөн. Хулгай хийхдээ агуулахын цонхыг хагалсан 2 ширхэг бүргэд хаалгыг ахиж ашиглах боломжгүй эвдсэн, үхэр хонины мах хулгайлж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор хохирогч Д.Н миний хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаад гомдолтой байна.
С.Г нь 526.640 төгрөг, П.Б нь 500.000 төгрөг нийт 1.026.640 төгрөг авсан болно. Мөрдөн байцаагчийн болон үнэлгээний байгууллагаар тогтоосон баримтуудыг үндэслэн үлдэгдэл 3.115.860 төгрөгийн хохирлыг С.Г, П.Б нараар төлүүлэх хүсэлтэй байна. Мөн бусдын эд хөрөнгөнд санаатайгаар халдаж эвдэж сүйтгэн бүлэглэн хулгай хийсэн нь тогтоогдсон байхад хохирогч миний хохирлыг барагдуулсан гэж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт миний бие гомдолтой байна. Иймээс хохирогч Д.Н миний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г тайлбартаа: ... Би үнэн зөв мэдүүлж, хохирлоо төлсөн. Илүү мах аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... С.Г хохирлыг төлж барагдуулсан учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Н тайлбартаа: ... Хохирлоо гаргуулж авмаар байна, гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Б, С.Г нараас хохирлыг гаргуулж, хохирогч Д.Н-д олгож өгөхийг хүсэж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заасны дагуу шүүгдэгч П.Б, С.Г, Н.Э, А.А, И.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч И.Б нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэж 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, нэр бүхий иргэдэд 10.781.020 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Н.Н-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгайд байрлах иргэн Ж.Э-н эзэмшлийн 40 тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.О-г төөрөгдөлд оруулан хуурч 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэж 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, нэр бүхий иргэдэд 5.227.020 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.А нь бусадтай бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 57-64 ОРХ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоотод байрлах иргэн Б.З-н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 43 инчийн “BSB” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 636.720 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч С.Г нь бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг, Уртын гол багт байрлах нэр бүхий иргэдийн орон байр болон агуулахад нэвтэрч, эд зүйл хулгайлан авч, 3.152.230 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч П.Б нь С.Гтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байрлах нэр бүхий иргэдийн орон байр болон агуулахад нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 2.616.230 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Бтай бүлэглэн хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн Н.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр, мөн шүүгдэгч И.Б, С.Г нартай бүлэглэн болон ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Н.Э нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус нас барсан болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөн шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Б, С.Г, А.А, И.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, бусдад учруулсан хохирол болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Хохирогч Д.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... нотлох баримтуудыг үндэслэн үлдэгдэл 3.115.860 төгрөгийн хохирлыг С.Г, П.Б нараар төлүүлэх хүсэлтэй байна ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол баг Баянталын 5-18 тоотод байрлах махны агуулахаас 247 кг хонины мах, 140 кг үхрийн мах алдагдсан гэж хохирогч Д.Н, гэрч Р.Ц нар тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч С.Г 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Н-н хашаанд хоёр удаа орж гарсан нь хяналтын маршрутын талаарх баримт, гэрч А.Д-н мэдүүлэг зэргээр нотлогддог боловч
хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.А-н “... бид хоёр 6-25 дугаар байрнаас гараад 14 дүгээр сургуулийн хажуу талаас такси бариад ... зуны байшингаас очиж мах авсан. Би Г-с яагаад ийм их мах өгч байгаа юм бэ, энэ чинь хоёр ширхэг хонины гулууз мах байна шүү дээ гэхэд хөдөөнөөс идэш өгч явуулсан юм гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Г-н “... Г ... ахаа хапитат ороод хоолны мах авчихаад гэр лүү хүргүүлье гэхээр нь урд хабитатын өгсдөг замаар уулын энгэрт найзынд нь очоод Г машинаас буугаад найзындаа ороод гарч ирэхдээ хоёр ширхэг хонины гулууз мах аваад гарч ирээд машины арын суудал дээр тавиад Г-н гэр лүү А бид гурав явсан ... ” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч П.Б, С.Г нарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч С.Ггийн гэрээс нийт 42.1 кг хонины мах /гулууз мах 1 ширхэг, жижиглэж бэлдсэн хонины мах/, шүүгдэгч П.Бы гэрээс хураан авсан 27.2 кг хонины мах /гулууз мах 1 ширхэг/, нийт 69.3 кг мах хураан авсан тэмдэглэл /9 дүгээр хх 80/,
шүүгдэгч нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, С.Ггийн гутлын мөр тохирсон талаарх шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г, П.Б нар 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Н-н махны агуулахаас 3 гулууз буюу 69.3 кг хонины мах хулгайлсан болох нь нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч С.Г, П.Б нарыг хохирогч Д.Н-н махны агуулахаас 6 ширхэг буюу 177.7 кг хонины мах, 140 кг үхрийн махыг хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220071 дугаартай үнэлгээгээр “ ... үхрийн ястай мах 140 кг - 1.302.000 төгрөг буюу 1 кг нь 9.300 төгрөг, хонины гулууз мах 247 кг – 2.840.500 төгрөг буюу 11.500 төгрөгөөр, бүргэд хаалга 900.000 төгрөг, цонхны шил 28.280 төгрөгөөр тус тус үнэлэгджээ.