| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01285/И |
| Дугаар | 155/ШШ2024/01180 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/01180
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/01180 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Мб- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,
Хариуцагч: С-ын Мид холбогдох,
Үндсэн зээл 460,000 төгрөг, үндсэн хүү 301,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,486 төгрөг, нийт 818,613 (найман зуун арван найман мянга зургаан зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/01285/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мб- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М нь Мб- ББСБ-тай 2021 оны 03 сарын 26-ны өдөр **************** дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны ********** дугаарын М- дансыг ашиглан зэзл авч, төлж байсан болно. С.М нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 29-ний өдөр 460,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд С.Маас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, 88048127 дугаар луу өөртэй нь холбогдож, хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно. 2024 оны 08 сарын 05-ны өдрийн байдлаар С.Мийн үндсэн зээлийн үлдэгдэл 460,000 төгрөг, 2022 оны 06 сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 768 хоногийн зээлийн хүү 301,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,486 төгрөг, нийт 818,613 /найман зуун арван найман мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би Мб- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би М- зээл авч, тэр дор нь төлдөг байсан. Гар утас ч зээлээр авч төлдөг байсан. Сүүлд утсаа алдаад утасны дугаараа сэргээх боломжгүй байсан. Ингээд зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн байна. Одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 818,613 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 19 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мб- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Мид холбогдуулан үндсэн зээл 460,000 төгрөг, үндсэн хүү 301,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,486 төгрөг, нийт 818,613 (найман зуун арван найман мянга зургаан зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...Одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 818,613 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,197 төгрөгийн тал хувь болох 12,098.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 12,098.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мб- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэхэмжилсэн үндсэн зээл 460,000 төгрөг, үндсэн хүү 301,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,486 төгрөг, нийт 818,613 (найман зуун арван найман мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч С.М хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,197 төгрөгөөс 12,098.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 12,098.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Мб- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА